Японы Ерөнхий сайд Кишида Фумио Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай дээд хэмжээний уулзалтаа аль болох яаравчлуулж, нүүр тулан ярилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэж Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү мэдэгдлээ. Ким Ё Жон Урамд Солонгосын төрийн мэдлийн төв мэдээллийн агентлагаар дамжуулан Даваа гаригт тайлбар хийсэн байна. Ерөнхий сайд Кишида Хойд Солонгосын хүн хулгайлах асуудалтай холбоотой уулзалт хийхээр төлөвлөж байна гэж ажиглагчид үзжээ. Японы Засгийн газар 1970-1980-аад оны үед 17 иргэнээ Хойд Солонгосын тусгай албаныханд хулгайлагдсан гэж мэдэгджээ. Өмнө 2002 онд болсон хоёр талын дээд хэмжээний уулзалтын дараа хулгайлагдсан таван хүнийг нь эх оронд нь авчирсан боловч үлдсэн 12 нь сураггүй хэвээр байна.
Ким Ё Жог Кишидад хоёр орны харилцааг чин сэтгэлээсээ сайжруулж, сайн хөрш болохын тулд улс төрийн шийдвэр гаргахыг уриалав. Тэрбээр мөн Кишида үнэхээр хүсч байсан ч Хойд Солонгосын удирдлагатай уулзах боломжгүй гэж мэдэгджээ.
ЭХ СУРВАЛЖ: NHK
Нэргүй 2024-03-26 202.21.109.3
жанчхүү гэж уншаарай
Нэргүй 2024-03-26 202.21.109.3
Халхын гол Санхүүгийн даваа Амь үрэгдсэн дайчлах дурсах сан
SSTCH gadni+1+ 2024-03-26 216.38.195.74
– bainguin xylgaich ??
ХУУЛЬЧ 2024-03-26 202.9.46.146
ХОЁР УЛС ОРНЫ ЭРХ АШИГ ХОЙНО ЦАГ ХУГАЦАА ХЭРЭГТЭЙ Л ГЭСЭН БАЙНА ШҮҮ ДЭЭ.,,,ТАЛУУД ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛАА ЦЭГЛЭЖ ТОХИРСОН ХОЙНО УУЛЗДАГ ШҮҮ ДЭЭ. ,,,,МАНАЙ ЗАРИМ АРВАГУУД ШИГ ДУРАА ХҮРЭХЭЭР УУЛЗДАГ ГЭЖ ГЭНЭН БОДООД ХЭРЭГҮЙ ДЭЭ.
Нэргүй 2024-03-26 203.98.77.114
Тэнэг хүмүүсийн ингэж хөөрч байх нь өөрсдөд нь сайхан юм даа, дотроо бол манайх Япон шиг улсыг авч хэлэлцдэг нь биш гэсэн ПР хийж байгаа байхдаа