Японд дэгдсэн халдварт 30-аас дээш насныхан илүү өртөж байна

Хуучирсан мэдээ: 2024.03.26-нд нийтлэгдсэн

Японд дэгдсэн халдварт 30-аас дээш насныхан илүү өртөж байна

Японд дэгдсэн халдварт 30-аас дээш насныхан илүү өртөж байна

Ховор бөгөөд хүнд хэлбэрийн бактерийн халдварын тохиолдол буюу стрептококкийн хорт шокын хам шинж (STSS) Японд тархжээ. Халдварын тохиолдол гуравдугаар сарын 17-ны байдлаар нийслэл Токиод 88, улсын хэмжээнд 517 хүрчээ. Харин 2023 онд уг халдварын улмаас нийслэлд 141, улсын хэмжээнд 941 тохиолдол бүртгэгдэж, 42 хүн нас барсан. Энэ он гараад удаагүй байхад халдварын түвшин ийм өндөр байгаа тул Токио хотын захиргаанаас сэрэмжлүүлэг гаргав.

Энэхүү халдвараас болж Хойд Солонгос улс Японтой хийх хөлбөмбөгийн тоглолтоо цуцлахад хүрсэн талаар "Japan Today" хуудас мэдээлсэн байна. Хойд Солонгос улс эрүүл мэндийн салбар нь хөгжингүй бус тул дэгдэлтээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан гэж үзжээ.

А бүлгийн стрептококк гэж нэрлэгддэг нянгаар үүсгэгддэг уг халдвар нь булчинг бүрхсэн холбогч эдийн үхжил үүсгэдэг. 2023 онд халдвар авсан хүмүүсийн нас баралтын түвшин 30 орчим хувьтай байжээ.

Халдварын шинж тэмдэг нь үе мөч өвдөх, хавдах, халуурах зэргээр илэрнэ. Энэ нь амьсгалын замаар болон шууд хавьтлаар дамжина. Шархаар дамжих боломжтой учир гараа тогтмол угаах, их бага хэмжээгээр шархадсан тохиолдолд зөв арчилгаа хийх зэрэг арга хэмжээ авахыг зөвлөжээ.

Сүүлийн 10 жилийн тохиолдлуудыг аваад үзвэл нийт тохиолдлын 90 орчим хувийг 40 ба түүнээс насныхан эзэлж байгаа аж. 2023 онд энэ тоо илт мэдэгдэхүйц нэмэгджээ. Японы Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгээс мэдээлснээр бүх насныхан халдвар авч болно, гэхдээ 30-аас дээш насныханд илүү түгээмэл байгааг анхаарууллаа.

Эх сурвалж: JAPAN TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж