Монголын шигшээ Бакуд дараалсан ялагдлыг амсав

Монголын шигшээ Бакуд дараалсан ялагдлыг амсав

Монголын шигшээ Бакуд дараалсан ялагдлыг амсав
Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг 2024 оны эхний цугларалтаа гуравдугаар сарын 18-26-ны хооронд болох Олон улсын хөлбөмбөгийн холбооны шигшээ багуудын өдрийн хүрээнд Азербайжан улсын Баку хотод хийв. "FIFA Series" албан ёсны нөхөрсөг эхний тоглолтоо Монголын шигшээ баг талбайн эзэн Азербайжаны шигшээ багийн эсрэг хийсэн.
Азербайжаны шигшээ баг Европ тивийн баг гэдгээ тоглолтын эхнээс харуулж довтолгооны хөлбөмбөг үзүүлж байсан ч Монголын шигшээн хамгаалалт нягт, шигүү байлаа. Харамсалтай нь, тоглолтын төгсгөлд чөлөөт цохилтоос ирсэн бөмбөгийг Бахлул Мустафазаде гоол оруулж, үндсэн цаг 1:0 гэсэн харьцаатай өндөрлөсөн.
Дараагийн тоглолтоо Африк тивийн төлөөлөл Танзани улсын эсрэг хийсэн. Монголын шигшээ баг тоглолтын эхэнд шахалт хийж эхлүүлж хэд хэдэн боломжийг үүсгэн хамгаалалтдаа илүү нягт байж эхний үед гоол оролгүй 0:0 харьцаатай дуусгав. Харин хоёрдугаар үед Танзанийн шигшээ баг өөрсдийн хурдтай хүчтэй олон талт тоглолтоо үзүүлж, үндсэн цагт 3:0 харьцаатай хожил байгууллаа.
Үндэсний шигшээ баг маань ОУХБХ-ны "FIFA Series" цуврал нөхөрсөг тоглолтуудаа өөр тивийн буюу Европ болон Африкийн багуудтай амжилттай тоглолоо, Шигшээ багийн хувьд дараагийн тоглолтуудаа ирэх 6-р сард тоглолтууд хийх ба 9-р сард 2027 оны АХБХ-ны Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны тоглолт хийх хуваарьтай байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

1967 оны пацаан 2024-03-26 103.212.118.76

Биеийн хурд хүч, хөгжлөөс гадна маш их ухаан зарж тоглодог багын спорт шүү дээ. Манайхан эхлээд хоёр хөршийн багуудтай сайн нөхөрсөг тоглолтыг хийж хуучин 1960-аад оны шигшээ баг шигээ урам сэргэлт авах хэрэгтэй санагддаг даа. Пацаан байхад "Алдар"-ын хөл бөмбөгийн талбайд манай багууд Орос цэргийн ангиудын багуудтай их тоглож байдаг байсан даа.

Avatar

Нэргүй 2024-03-26 122.201.23.226

Бакуд юм даа

Avatar

Нэргүй 2024-03-26 59.153.114.60

serelt kinonii purevjavuud shig ymnuud toglood bgaa ym chin argagui ch dee

Avatar

Авилгачин монгол 2024-03-26 59.153.112.18

богино хөлтэй монголчууд бөмбөг хөөлөө гэж 40 өөд жилийн өмнө нэг коммунист ч бил үү хүн гомдоллож байсан шүү амжилт чинь үүнийг сануулж байна.марадона, роналдо та нараас урт хөлгүй ш дээ

Avatar

Жалайр 2024-03-26 202.21.100.210

ЗҮГЭЭРЭЭ ДҮҮ НАР ТОГЛООД Л БАЙ АЯНДАА СУРНА

Avatar

Батсайхан 2024-03-26 66.181.176.254

Зүгээр зүгээр толож байж л амжилтанд хүрнэ. Хичээгээрэй.

Avatar

Зочин 2024-03-26 202.55.188.113

МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ШИГШЭЭ МИНЬ ДЭЭ,! ӨӨРСДИЙНХЭЭ ОНЦЛОГО ДАВУУ ТАЛ, СУЛ ТАЛУУДАА МЭДЭЖ ТҮҮН ДЭЭРЭЭ ҮНДЭСЛЭН ЕРӨНХИЙ ТОГЛООМЫН СРТАТИК, ТАКТИКАХ ЁОЛВСРУУЛЖ ЧАДААГҮЙ БОЛ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ХИЧНЭЭН ОРООД Ч, ГАДНЫН ҮНЭТЭЙ ДАСГАЛЖУУЛАГЧИЙГ АВЧ АЖИЛУУЛААД Ч ЯМАР Ч НЭМЭРГҮЙ ГЭДГИЙГ ЯАГААД ОЙЛГОДГҮЙ ЮМ БЭ? САГСАН БӨМБӨГИЙН ТУЛГА ДАСГАЛЖУУЛАГЧИЙГ Л ЗӨВЛӨХ ДАСГАЛЖУУЛАГЧААР ЯДАЖ ГУРВАН САР ЦАЛИНТАЙ АЖИЛУУЛЧИХ! ТА НАРЫН МЭДЭХГҮЙ СТРАТЕКИЙГ ХЭЛЭЭД ӨГНӨ!, ТЭГЭЭД Л ТА НАРЫН ЭХЛЭЛ ТАВИГДАНА ДАА!

Avatar

Дэмжигч 2024-03-26 202.9.46.174

Ийм юм бичиж байдаг арай ч дээ

Avatar

Нэргүй 2024-03-26 59.153.112.162

Хожоогүй шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-03-26 80.152.167.133

1 hojij 1 hojidohyg daraalsan yalagdal gh, oilgosongui.

Avatar

Нэргүй 2024-03-26 202.9.47.33

Явган явж сураагүй, морь унадаг байж байгаад доо бүгд машин унадаг учраас манайхан богино хөлтэй, ер нь хөл нь хөгжөөгүй улсууд л даа. Тийм болохоор спорт хөгжих үндэс болсон хөнгөн атлетик хөгжөөгүй. Хөнгөн атлетик хөгжөөгүй газар бусад спорт хөгжихгүй л дээ. Гүйж чаддаггүй, удаан хөдөлгөөнтэй нь өөр бусад аль ч улстай тоглож байхад нь анзаарагддаг.

Avatar

Зочин 2024-03-26 66.181.176.236

Ер нь монголчууд энэ багийн спортын бүх төрөлөөр оролдохоо боливол ясий.

Avatar

Нэргүй 2024-03-26 59.153.113.79

МОНГОЛД ООГТ САЙЖИРДАГГҮЙ 3 СПОРТ БАЙНА. ХӨЛБМБӨМБАГ САГСАНБӨМБӨГ ВОЛЕЙБОЛ. ЭЗЭН НЬ ХИЧЭЭГЭЭД ЗАЯА НЬ Ч ХИЧЭЭГЭЭД НЭМЭРГҮЙ. МАРТ МАРТ НААД СПОРТУУД АА.

Avatar

Ониго 2024-03-26 139.5.219.196

Ониго шаасан амьсгаанууд болиул таарна хайран татварын мөнгө!!!

Avatar

Нэргүй 2024-03-26 202.179.24.40

ДАЖГҮЙ САЙН ТОГЛОСОН. ИРЭЭДҮЙ БАЙНА. БОЛОХ БАЙЛГҮЙ ДЭ.

Avatar

Нэргүй 2024-03-26 103.57.93.96

Ээ мэдэхгүй, бөмбөгөндөө таварцаглаж ойчоод байхаар хэнийг хожихов дээ, нохой долоо !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж