"Адилхан нэртэй ах дүү Т.Нямдаваа төөрөгдөл үүсгэж байна"

Хуучирсан мэдээ: 2024.03.26-нд нийтлэгдсэн

"Адилхан нэртэй ах дүү Т.Нямдаваа төөрөгдөл үүсгэж байна"

"Адилхан нэртэй ах дүү Т.Нямдаваа төөрөгдөл үүсгэж байна"

Хотын даргын орлогч О.Номинчимэг өнөөдөр /2024.03.26/ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрын асуудлаар АТГ-т хандлаа.


Тэрбээр "Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрын асуудалтай холбоотой ажлын хэсэг гарсан. Миний бие ажлын хэсгийг ахалж байгаа. Анх 2007 онд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эзэмшлийг хувь хүний эзэмшилд 100 хувь болгож бүртгэсэн. Энэ үед нийслэл 49, 51 хувийг эзэмших үү гэдэг маргаантай байсан. Гэтэл гэмт хэргийн шинж чанартай баримт бичгийг үндэслэн дутуу баримт бичиг дээр Т.Нямдаваа гэдэг хүний хүсэлтэд үндэслэн, Улсын бүртгэл 2007 онд "Төв цэнгэлдэх хүрээлэн" гэдэг компанийг 100 хувь хувь хүний эзэмшлийнх гэж бүртгэсэн. Одоо 17 жил болсны дараа 2023 оны арваннэгдүгээр сард энэ асуудлыг засч, залруулсан. Тэр хүртэл нийслэл 49 хувийг эзэмшдэг гэдэг ойлголттой явж ирсэн.

Хувь хүн өөрийн 100 хувийн эзэмшил болгосноос хойш буюу 2007 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс газруудыг хэсэгчилж, шилжүүлж ирсэн. НИТХ-аар оруулахгүйгээр ТУЗ-ийн албан ёсны шийдвэргүйгээр нэг хүний гарын үсэгтэйгээр газрыг шилжүүлж ирсэн.

Тийм учраас энэ үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 зүйлд заасан албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзэж байгаа учраас АТГ-т гомдол гаргаж байна. Бид гурван хоногийн өмнө Т.Нямдаваа өөрөө 28 хувь, дүү нь 0.8 хувь, иргэн н.Жавзмаа 0.45, иргэн Т.Нямдаваа 0.92, иргэн З.Ариунаа 0.61, иргэн Т.Нямдаваа 28.2 хувь гэсэн дөрвөн хүн дээр 30 хувь, нийслэлд 70 хувь байна гэдэг шийдвэр 2000 онд гарч байсан. Гэтэл бусад хүмүүс нь Т.Нямдаваад хувьцаагаа шилжүүлж байна гээд ТУЗ-ийн хурлын тэмдэглэл дээрээ 30 хувийг дангаар эзэмшүүлж байна гэсэн байдаг. Энэ бичиг баримтаараа Улсын бүртгэлд бүртгүүлэхээр очиход энэ компани 100 хувь хүний өмч гэж бүртгэсэн. Харин нийслэлийн 70 хувь байхгүй болсон. Дүрмээ харалгүй, хүсэлтэд тулгуурлан 100 хувь хувь хүний компани гэж бүртгэсэн. Ах дүү хоёр адил овог нэртэй байгааг сайн мэдэхгүй байна. Нэр нь адилхан, том жижгээр нь ялгадаг учраас төөрөгдөл үүсгэсэн. Дүү нь гүйцэтгэх захирал гэхээр улсын бүртгэл дээр ах  нь байх жишээтэй. Бид лавлагаа гаргаж өгөхөөр хандсан" гэдгийг хэлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж