Дэлхий дээрх хамгийн өндөр эзэнгүй барилга Пёньянд бий

Дэлхий дээрх хамгийн өндөр эзэнгүй барилга Пёньянд бий

Дэлхий дээрх хамгийн өндөр эзэнгүй барилга Пёньянд бий

Хойд Солонгосын нийслэл Пёньянд 330 метр өндөртэй эзгүй барилга бий. Энэ бол дэлхий дээрх хамгийн өндөр эзэнгүй барилгуудын нэг Рьюгёон зочид буудал. Рьюгёон буюу олон улсын нэршил нь "Hotel of Doom" гэх энэ буудал 105 давхар өндөр бөгөөд Хойд Солонгостоо хамгийн өндөр барилгад тооцогдоно. 105 давхар учраас заримдаа "Барилга 105" гэж нэрлэх нь ч бий.

Гэвч энд нэг ч зочин хүлээж авч байгаагүй.

Бүтээн байгуулалтын ажил нь 1987 онд эхэлсэн боловч Хойд Солонгосын эдийн засгийн хүндрэлээс болоод зогсонги байдалтай байна. 2008 онд Египетийн гүйцэтгэгч "Ораском" групп уг төслийг хүлээн авч, барилгын гадна талыг шилэн хавтангаар бүхэлд нь бүржээ. Барилгын ажлыг дуусгана гэвэл улсын дотоодын нийт бүтээгдэхүүний тав орчим хувийг зарцуулна гэх тооцоолол гарчээ. Өөрөөр хэлбэл, энэ нь хоёр тэрбум ам.доллар болно. Ашиглалтад ороогүй ч гэлээ Рьюгёон зочид буудал нь олон улсын анхаарлыг татсан объект хэвээр байна.

Барилгын түүхээс дурдвал, 1991 онд ЗХУ задран унах үед Хойд Солонгос улс худалдааны гол түнш, тусламжийн томоохон эх үүсвэрээ алдсан. Үүнийг дагаад эдийн засгийн хямрал ч нүүрлэж эхэлсэн байна. Зочид буудлын барилгын хамгийн дээд давхрыг 1992 онд барьж дууссан боловч дотор засал нь хийгдээгүй аж. Гэсэн хэдий ч пирамид хэлбэрт Рьюгёон зочид буудал хэчнээн километрийн цаанаас сүр бараатай харагддаг.

Барилгын хамгийн дээд хэсэгт найман давхар конус хэлбэртэй байгууламж бий. Энд эргэдэг ресторан байхаар төлөвлөжээ.

Зочин хүлээж аваагүй ч гэлээ хойд солонгосчууд барилгыг заримдаа өөр зориулалтаар ашигладаг. Тухайлбал, 2009 онд Майн баяр тэмдэглэхдээ Рьюгёон зочид буудлаас ёслолын буудлага хийж байв. Мөн өмнө талбайд нь урлагийнхан тоглолтоо хийх дуртай. Яагаад гэвэл ард талд нь сүрлэг байшин харагдахаас гадна лед дэлгэцэнд суртал ухуулгын мессеж харуулах боломжтой байдаг.

2018 оноос хойш уг барилгын шилэн ханан дээр орой бүр улс төрийн уриа үг, намын суртал ухуулга гэрэлтэж харагдах болсон.

Хойд Солонгос улс гадаадын жуулчдад төдийлөн таатай ханддаггүй ч гэлээ нийслэл Пёньянд үйл ажиллагаа эрхэлдэг хэд хэдэн зочид буудал бий. Рьюгёон зочид буудлыг эс тооцвол Янггакдо олон улсын зочид буудал хотдоо хамгийн томд тооцогдоно. Харин Рянгган зочид буудал нь хамгийн тансаг зэрэглэлийнх юм.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-26 66.181.179.238

үлгэр санаанд оров

Avatar

Зочин 2024-03-26 78.187.120.177

Манайхан туршлагатай юм чинь дүүжин тээврийн санал тавьбал солонгос зөвшөөрөх байх даа. Өндөр барилгад хэрэгтэй л байх.

Avatar

Нэргүй 2024-03-26 103.168.34.79

ЁСТОЙ НЭГ ХУЦАХ ЮМАА ОЛЖ ЯДАХ ЮМАА ЭНЭ СОНГОДОГ БАРИЛГА АЛЬ ЭРТ АШИГЛАЛТАНД ОРСОН..

Avatar

Зочин 2024-03-26 103.212.118.167

Санаа нэг нийлэх хүмүүс байна уу? Нийлж хөрөнгө оруулаад энэ зочид буудлыг ажиллуулъя. Ёстой л өчүүхэн бага хэмжээний доллар л шаардагдана ш дээ. Бизнесийн маш том боломж шүү.

Avatar

Нэргүй 2024-03-26 202.179.24.40

МАНАЙД Ч БАС ИЙМ БАРИЛГА БУУДАЛ БАЙЖ Л БАЙГАА ШД. ХАНГАЙ ГЭЖ ХОТЫН ТӨВИЙН ЗОЧИД БУУДАЛ 20-30 ЖИЛ ХООСОН Л БАЙНА

Avatar

Нэргүй 2024-03-26 103.212.118.230

за яахав.тэгэж байгаад ашиглалтад өгөх байлгүйдээ

Avatar

Нэргүй 2024-03-26 66.181.186.172

Энд тэгээд хэн буухын, гадныханд халтай хаалттай улс. Иргэд нь бууж чадахгvй, монголын хэдэн орк мояанууд л буух байх л даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж