Саудын Арабын "Falcons" баг Монголын шилдгүүдийг нэгтгэлээ

Саудын Арабын "Falcons" баг Монголын шилдгүүдийг нэгтгэлээ

Саудын Арабын "Falcons" баг Монголын шилдгүүдийг нэгтгэлээ

Саудын Арабын "Falcons" байгууллага сүүлийн үед цахим спортод онцгой анхаарал хандуулж, төрөл бүрт хүчирхэг багийг бүрдүүлж буй. Тэгвэл энэ удаад "PUBG Mobile" дээрээ хөрөнгө зарцуулж, Монголын багийг бүхэлд нь элсүүлжээ. Цахим спорт сонирхогчдын сайн мэдэх хуучин "Stalwart Esports" багийн тамирчид болох "TOP", "Action", "N1RZED", "ICY", дасгалжуулагч "Senator" нар одооноос "Falcons" багийн нэр дээрээс тоглоно.

Энэ талаар "Falcons"-ийн цахим хуудаснаа "Falcons PUBG Mobile-ийг байлдан дагуулахаар ирлээ. Та бүхэндээ PUBG Mobile-ийн бүрэлдэхүүнээ танилцуулъя" гэжээ.

Дээрх залуус Энэтхэгийн "Stalwart Esports" багт байхдаа тун сайн амжилтыг үзүүлж, дэлхийн аваргын дөрөв болон хоёрдугаар байрыг эзэлж байсан билээ. Мөн Азидаа удаа дараа тэргүүлж, тивийнхээ төдийгүй дэлхийн шилдэг баг болсон. Гэвч энэ оны эхээр тамирчид болон дасгалжуулагчид багаас явж, чөлөөт агент болсноо зарласан билээ.

“Falcons” багийн бүрэлдэхүүн:

  • Нүрзэд (N1RZED)
  • Б.Тэнгис (ICY)
  • Г.Сүхбат (Action)
  • А.Бүрэнбаяр (Top)
  • Coach – Б.Жаргалсайхан (Senator)

Саудын Арабын "Falcons" байгууллага нь "CS2", "dota2", "VALORANT", "Rocket League" гээд цахим спортын төрөл бүрт хүчирхэг багийг бүрдүүлсэн. Тэдний "dota2"-ийн баг хэдийнэ дэлхийн шилдгүүдийн нэг болсон бол "CS2"-ийн баг нь шилдгүүдийг нэгтгэж, одоо л учраа олж яваа. Харин одооноос "PUBG Mobile"-ийн баг нь олны анхаарлыг татаж эхэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2024-03-26 202.21.104.234

Залуустаа амжилт хүсэн ерөөе

Avatar

Зочин 2024-03-26 103.215.14.4

Залуу насны спортуудаар дэлхийн сайн багуудад өндөр цалин урамшуулалтай газарт нэгдэх нь зөвөө. Тэглээ гээд цаашаа явчихгүй, зүрх сэтгэл нь Монголынхоо төлөө дандаа цохилно гэдэгт итгэлтэй байна. АМЖИЛТ ЗАЛУУСАА.

Avatar

Нэргүй 2024-03-26 45.117.34.122

Залуустаа амжилт хүсье!

Avatar

зочин 2024-03-26 202.170.65.10

Мундаг залууст амжилт хүсье.

Avatar

Нэргүй 2024-03-26 172.58.208.211

Яалтай билээ, мөнгө хаашаа тамирчид тийшээ л явна. Монголоос тийм орлого олохгүй юм чинь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж