Төрийн үйлдвэрлэж буй утаагүй түлшид 10 хүн угаартан нас барав. Ичгүүргүйгээр “архины хамааралтай” пайз зүүхээр эхнээсээ солиорч байна. Ямар ч шинжлэх ухаанч судалгаа хийдэггүй даргын амаар “Утаагүй” эсвэл “Агаарын бохирдол 50 хувь буурсан” гээд тогтоочихсон энэ түлшний балгаар сонгуулиас сонгуулийн хооронд хэдэн мянгуулаа угаартан, үхэх нь үхэж, үлдэх нь үлджээ.
Өмнөх сонгуулийг угтан энэхүү туршилт эхэлсэн бөгөөд туршилт эхэлмэгц хэдэн зуугаараа угаартсан тохиолдол гарсан ч иргэдийн буруугаас л болоод өнгөрсөн.
Иргэнд, иргэнээс архинд, архи амсдаггүй нэгэн байвал зууханд, зуухнаас галалгаанд, галалгаанаас янданд, яндангаас өрхөнд, өрхөнөөс цоорхой нүх байхгүйгээс угаартсан шалтаг тоочно. Иймэрхүү байдлаар өнгөрсөн 2020 оны сонгуулиар буруутныг тодруулснаас иргэд айн угаартаж үхэхээс даарахыг илүүд үзэн галалгаагаа багасгаснаар утаа үлэмж буурав. Эрх баригчид утааг ялсан баатар болон сурталчилгаагаа хийв. Ялав.
Яг нь энэ байдалд эргээд хүрчээ. Арвын арвуулаа угаартаж амиа алдсан хэрэг урьдын адилаар үхсэний хохь амьдын зол болоод өнгөрөх нь. Түүнээс ч илүү нэгэн асуудал монголчуудад гарч ирсэн нь МАН-ын мөрийн хөтөлбөртөө тусгасан ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэх амлалт байлаа.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Би энэ талаар нарийн заалтаар ярих эрхгүй юм. Адуит хийнэ, зарим заалтуудыг засах шаардлага тавьдаг. Ирэх дөрвөн жилийн улс орны эдийн засаг ямар байх нь вэ, дэлхийн эдийн засаг ямар байх нь вэ гэдгийг судалсан. Экспортын бүтээгдэхүүний үнэ буурахгүй байхаар байгаа. Энийг бодолцож тавьсан тоо. Эдийн засгийн хөгжлийн яам боловсруулалт хийсэн. Эдийн засгийн хөгжлийн яам олон зүйлийг харгалзан үзэн тавьж байгаа тоо” гэж уламжлалт ёсоор өөрөөсөө зайлуулаад зугтав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Төсөв 2.1 их наядын ашигтай гарч, төлөвлөснөөс орлого давж биеллээ. Эдийн засгийн өсөлт хүлээлтээс өндөр гарсан. Энэ өсөлт иргэд, бизнесийнхэнд өгөөжөө өгнө. Энэ жил ДНБ 5000 ам.долларт хүрсэн. Ирэх онд 6000 ам.долларт хүргэхээр зорьж байна” гэж оны заагт бизнесийнхэнд саймширч байв.
Энэхүү өсөлт нь мэдээж иргэдэд наалдаагүй. Наалдах нь байтугай улам дарамттай сонсогдох болсон төдийгүй хар зөнгөөрөө өөрсдөө хуваагаад идчихсэн гэж хардахад хүргэжээ. Тиймээс МАН мөрийн хөтөлбөртөө 2028 он гэхэд ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэхээр амлаж, үнэмшилтэй харагдахын тулд “өрхийн үүдээр оруулна” гэж тодотгожээ.
Үнэн гэвэл МАН энэ хугацаанд төрийн өмчит үйлдвэрийн газрыг ДНБ-аас арав гаруй их наядаар давахуйц хөрөнгөтэй болгосон бөгөөд тэрхүү хөрөнгө нь өр юм. Бодит өсөлт гэхээсээ гадны тусламж, зээлээр эдийн засгийн өсөлтийг илэрхийлсэн статистик гаргахдаа тэд гаргуун бөгөөд түүнийг Монгол Улсын, нэг хүнд ногдох гадаад өрийг төдийлөн дурдахгүй. 2200 жилийн төрт ёсны түүхтэй гэж цээжээ дэлддэг энэ улс түүхийн хугацаандаа байгаагүй их өртэй болжээ. Муу хэлээд байсан манжийн дарлалд байхдаа ч ийм их өрөнд унаж явсангүй.
МАН-д ямар ч бодлого байхгүйн дээр төрийн эрх мэдлийг ямар ч хамаагүй аргаар авч, түүнд түшиглэн өөрсдийн амьдралаа өөд нь татах л бодлого байгаагаас биш Монголыг гэсэн бодлого алга.
Үнэн хэрэгтээ өдрөөс өдөрт доройтож буй иргэдээ бодсон бол тэд сонгуулийн өмнө тэтгэвэр, цалин нэмж, татвар төлөгчдийн мөнгийг тусламж, халамжинд зарцуулахгүй байх байсан билээ. Энэ хугацаанд тэдний хамгийн сайн хийж ирсэн зүйл бол төртэй хамссан бизнесийн системийг бий болгож, төрийн оролцоогүйгээр ямар ч зүйл урагшлах боломжгүй болтол нь зах зээлийн эдийн засгийг дампууруулжээ. Тиймээс 10 мянган ам.долларт ДНБ-ийг хүргэх тухай амлалт нь өнөөдрийн 5000 мянган ам.долларт хүргээд буй хүнд нөхцлөөс ч хэцүүхэн нөхцөлд хүргэх тухай яриа болохоор өрх бүрийн амьдралын чанарыг өөд нь татах тухай ойлголт онолын хувьд ч биш билээ. Тэдний 10 мянган ам.долларын амлалтын дуулианд дарагдсан 10 иргэний амь насыг бид үл тоосоор байхуйд эрх баригчид илүү эрх мэдлээ лавшруулж, энгийн иргэдийн ам нас, эрүүл мэнд, эд хөрөнгө улам бүр үнэ цэнэгүй болсоор байх нь гарцаагүй.
Л.ХАЛИУ
Нэргүй 2024-03-26 78.174.209.126
Аюултай түлшийг хориглох хэрэгтэй!
1+?; 2024-03-26 216.38.195.74
OC
zasaglyylj+ urubdsungyiljge+ gadni; 2024-03-26 216.38.195.74
_ -+
Вold o 2024-03-26 223.39.214.152
нүүрс түлж байхад хэзээ нэг дор бөөнөөрөө угаартаж үхэж бэйсийн Хүрэлсүх ээ..
Ьлүз 2024-03-26 139.5.219.12
Аз жаргалтай Улаанбаатарт арваараа нэг дор үхээд
Нэргүй 2024-03-26 103.57.93.96
Монгол шиг газар ингэж муухай амьдарснаас "үхэх"нь аз жаргалд хүрэх арга зам мөн байж болох юмшүү !
Нэргүй 2024-03-26 66.181.160.37
галыг нь түлж өгөх үү малаас дор юм сараачдаг г***й вэ
Нэргүй 2024-03-26 202.9.46.27
Гал түлэхгүй амьдрах боломжийг МАН хулгайлж, хувааж идэж байгаад гол учир нь байгаа юм шдээ, эргүү минь. Юм уншаад ойлгодоггүй монголчууд аа гэж…
Нэргүй 2024-03-26 59.153.114.105
Хүрэлсүх өөрийн нэрэмжит болгож сонгуульд ялсан "сайжруулсан" хэмээх энэ нүүрс нь түүхий нүүрснээс ч илүү хортой нь маргаангүй үнэн!! Гэхдээ угаартсан энэ хэдэн хүний хувьд: архидан согтуурсан явдал нь амь насаа алдах гол шалтгаан болжээ! Хэрэв согтуураагүй эрүүл байсан бол яндангаа хаахгүй, угаартахгүй л байсан байх? Сайжруулсан нүүрс л хүн алаад байгаа юм бол гэр хорооллын бүх айлууд бүгд угаартаж үхэх ёстой биш үү??
Нэргүй 2024-03-26 103.57.93.96
Хүүкийн энэ шахмал түлш гэр хороололынхныг нилээн сайн цөөлжбайгаа шүү !