"Иргэд хилээр гарахдаа бусдын дайвар авч, хууль зөрчиж байна"

"Иргэд хилээр гарахдаа бусдын дайвар авч, хууль зөрчиж байна"

"Иргэд хилээр гарахдаа бусдын дайвар авч, хууль зөрчиж байна"

Замын-Үүд дэх гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх албаны дарга Б.Ундрахаас иргэдийн гол төлөв гаргаж байгаа зөрчлийн талаар мэдээллийг тодрууллаа.


 Тэрбээр, Замын-Үүдийн гаалийн газрын он гарснаас хойш шийдвэрлэгдсэн зөрчил өнөөдрийн байдлаар 130 гаруй байна. Өнгөрсөн 2023 онд нийт 850 гаруй зөрчил, хэргийг хянан шийдвэрлэсэн. Зорчигчдын үйлдэж байгаа гол анхаарах үйлдэл нь байгалийн чулуу, өлөн гэдэс, малын дайвар бүтээгдэхүүний зөрчил.

Сүүлийн үед ихээр гарч байгаа зөрчил бусдын ачаа, тээврийг зорчигч өөрийн биедээ авч явж байгаа явдал. Үүнийг хориглох зохицуулалт хэрэгжиж эхэлсэн. Гэвч иргэд энэ зохицуулалтыг зөрчиж байна.

Гаалийн харилцаанд орж, үйлчлүүлж байгаа нийт хүмүүст онцгой анхааруулж байна. Бусдын жижиг дайвар, бараа, бүтээгдэхүүнийг хил давуулах оролдлого хийхгүй байхыг хүсье.

Замын-Үүдийн ачаа тээврийн цогцолбор дээр үйлчлүүлж байгаа иргэд хүний дайвар ихээр авч гарахыг оролддог. Мөн гарал үүсэл нь тодорхойгүй архи, бусад хүнсний бүтээгдэхүүн байвал буцааж гаргах эсвэл улсын орлого болгож устгах ажил гардаг. Тэгэхээр иргэд анхнаасаа мэдсээр байж хууль зөрчихгүй байх нь чухал. Хориотой, хязгаарлалттай бараа, бүтээгдэхүүн болоод дайвар ачаанд гаалийн байгууллагаас онцгой хяналт тавьж байгаа. Тухайлбал, 2024 оны 1-3 дугаар сард бүх төрлийн гарал үүсэл нь тодорхойгүй, хаяг шошгогүй архийг хураах арга хэмжээ авсан.

Цагдаагийн байгууллагатай Замын-Үүд дэх гаалийн газар хамтарч ажиллаж, спирт болоод дайвар ачааны зөрчлүүдийг илрүүлж, шийдвэрлэж ажиллаж байна.

Одоо агуулахад 5000 лонх архи хураагдсан байгаа. Хил гаалиар хориотой бараа, бүтээгдэхүүн нэвтрүүлэхийг завдсан л бол хуулийн хариуцлага хүлээнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2024-03-26 76.130.42.82

Medseer baij buruu yum hiideg , estoi hetsuu humuus shuu.tegeed busdiig buruutgaad suuna geech.

Avatar

Нэргүй 2024-03-26 66.181.178.21

Тэр явдаг өдрийн каргонууд чинь хамгийн их дараалал үүсгэдэг. Чангахан арга хэмжээ авах хэрэгтэй болсон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж