"Тусгаар тогтнолоо алдсан Төвдийн хараал холуур өнгөрөөсэй"

"Тусгаар тогтнолоо алдсан Төвдийн хараал холуур өнгөрөөсэй"

"Тусгаар тогтнолоо алдсан Төвдийн хараал холуур өнгөрөөсэй"

АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн, улс төр судлаач О.Чулуунбилэгтэй ярилцлаа.


-Өнгөрсөн амралтын өдрүүдэд улс төрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар хүргүүлсэн. Та АНын мөрийн хөтөлбөрийг боловсруулахад оролцсон хүн. Улс төрийн намын мөрийн хөтөлбөр ухаантай хүмүүсийн боловсруулсан зохиол биш, нийгэм, эдийн засагт ямархуу өөрчлөлт, шинэчлэлт авчрах вэ гэсэн бодлого байх учиртай. Харамсалтай нь, манай улс төрийн намуудын хувьд урьд өмнө амласан мөрийн хөтөлбөрөөс харахад “хэлбэр” төдий бодлогуудыг жагсаачихсан байдаг. Тэгэхээр шуудхан асууя, улс төр судлаачийн хувьд танд, өөрт чинь танай намын мөрийн хөтөлбөр таалагдаж байгаа юу?

-Ардчилсан намын дарга Л.Гантөмөр өнгөрсөн хугацаанд хөдөө орон нутгуудаар явж намын гишүүд дэмжигчтэйгээ уулзаж, мөрийн хөтөлбөрөө хэлэлцүүлсэн. Тэгэхээр манай намын боловсруулсан бодлогод дор хаяж тав, зургаан мянган хүний санал тусгагдсан гэж хэлж болно. Энэ удаагийн мөрийн хөтөлбөрт хувь, хувьцаатай холбоотой амлалтуудыг улс төрийн намууд тусгахыг хориглосон. Мөн “Алсын хараа-2050” бодлогыг гол агуулгаа болгож боловсруулах шаардлагатай болсон. Ардчилсан нам либерали консерватив үзэлтэй нам.

Тэрхүү үнэт зүйлийнхээ хүрээнд нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн, яаж шийдвэрлэх вэ гэдэг тодорхой санал, гарц гаргалгааг олж харах ёстой. Мэдээж, улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрийг дан ганц ухаантнууд боловсруулдаггүй.

Намын дотоод фракцууд хоорондын ойлголцлын зааг дээр бичигддэг. Би зөвхөн аюулгүй байдал, гадаад харилцаа, батлан хамгаалах бодлого дээр ажилласан. Дэлхийн геополитикт тектоник хөдөлгөөн үүссэн, ийм нөхцөлд урьд өмнөх шигээ амгалан тайван агуулгаар сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсруулж болохгүй. Улс орны аюулгүй байдалдаа илүү анхаарсан, тусгаар тогтнолоо илүү хамгаалсан, хариуцлагатай хандсан мөрийн хөтөлбөр болсон гэж дүгнэж байна.

Улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр боловсруулалтдаа биш хэрэгжилтдээ байх ёстой. Гэтэл Монголын улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт жагсаасан бодлогууд бараг хэрэгждэггүй. Зарим нь эсрэгээрээ хэрэгжсэн нь бий. Жишээ нь, МАН 2016 оны мөрийн хөтөлбөртөө татвар нэмэхгүй л гэсэн. Засгийн эрх авангуутаа бүх төрлийн татварыг нэмсэн. Гэх мэтчилэн сонгуулийн мөрийн хөтөлбөр сонгогчдын хувьд шилний цаанаас долоолгосон чихэр болж хувирдаг. Тэгэхээр танай нам засгийн эрх авбал мөрийн хөтөлбөр чинь хэдэн хувьтай хэрэгжих боломжтой гэж таамаглаж байна?

-Мөрийн хөтөлбөр бол намуудын зүгээс засгийн эрх авах юм бол ингэж ажиллана гэсэн стратеги, замын зураг нь юм шүү дээ. Тооцоо судалгаан дээр үндэслэж, амьдралд хэрэгжих, хэрэгжүүлж чадах амлалтаа намууд өгч байгаа юм.

Манай улс  сонгуулийн хууль холимог тогтолцоотой болсон.  Холимог тогтолцооны давуу тал аль нэг нам дангаараа засгийн эрх барих боломжгүй, эвслийн Засгийн газар байгуулахыг шахаж өгдөг тогтолцоо.

Тэгэхээр энэ удаагийн сонгуульд хэн, хэнтэй эвсч, хэний эвсэл Засгийн газар байгуулахаас их олон зүйл хамаарна. Хэрвээ манай нам илүү олонх болж чадвал мэдээж бид мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө зүтгэнэ.

Хоёулаа шударга яръя. Яг үнэндээ сонгогчид мөрийн хөтөлбөрөөс илүү нэр дэвшигчдийг голчлон хардаг. Улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт анализ хийх нь бүү хэл тогтож уншдаг сонгогч үндсэндээ маш цөөн. Олонх нь санал хураах мөчид сонголтоо хийдэг шүү дээ?

-Үнэн. Манай сонгогчдын боловсрол тааруу байгаа нь үүнд нэг талаасаа нөлөөлж байна. Нөгөө талдаа намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж чадах хүнийг намууд нэр дэвшүүлэх ёстой. Хувийн ганцаарчилсан тоглолт хийгхгүй, намынхаа мөрийн хөтөлбөрийн эсрэг ажиллахгүй гэсэн баталгааг Ардчилсан нам нэр дэвшигчдээс авах ёстой. Учир нь, 2016-2020 онд манай намын УИХ дахь бүлгийн гурван гишүүн хувийн тоглолт хийж, намын бодлогын эсрэг ажилласан.

Дараа нь шинэ нам байгуулж, намаа бүлэггүй болгож байсан жишээ бий. Олон улсын практикт улс төрийн намууд нэр дэвшигчээ ямар шалгуураар, яаж гаргаж ирдэг вэ гэсэн тодорхой шалгуур үзүүлэлтүүд  байдаг. Харин Монголын улс төрийн намуудын нэр дэвшигч нартаа тавьдаг шалгуур өвөрмөц л дөө.

Улс төрийн намуудын удирдлага, фракцууд хоорондоо кнопоо хуваагаад авчихдаг нь худлаа биш. Миний харж байгаагаар энэ удаагийн сонгуульд намууд нэр дэвшигч нартаа өөр шалгуур тавихгүй бол ялалт байгуулахад тун хэцүү. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Сонгуулийн тухай хуулиар 126 гишүүн сонгоно, үүний 48 нь жагсаалтаар орж ирнэ. Тэгэхээр хүссэн ч эс хүссэн нэр дэвшигчийн шалгуур өөрчлөгдөх ёстой. Өмнөх 76 дээр тавьдаг байсан шалгуурыг бүхэлдээ өөрчлөх шаардлага үүссэн гэж харж байна.

Улс төрийн намуудын дарга нарт фракцын тохиролцооноос өөрөөр шалгуур тавих эр зориг байгаа гэж үү?, Би лав итгэхгүй байна.

-Өмнө нь сонгууль жижиг тойрог дээр болдог. Тиймээс хэн сонгогчдод илүү танигдсан эсвэл санхүүгийн боломжтой нэгнээ тухайн тойрогт илгээдэг байсан.  Энэ удаагийн сонгуулийн гол онцлог нь нэгд, бүсчилсэн том тойрогт болно. Хоёрт жагсаалтад багтах нэр дэвшигчдийг давхар харна. Тиймээс нэр дэвшигчийн шалгуурыг өргөсгөж, өндөр тавих ёстой. Ардчилсан намын хувьд либерали консерватив үзэл санааг тээгч мөн эсэх нь нэгдүгээр шалгуур болно.

Хоёрт, тойрогт өрсөлдөж  байгаа нь ч, жагсаалтад бичигдсэн нь ч сонгогчдын хүсч байгаа дүр төрх мөн эсэх нь бас нэг шалгуур болно.

Гуравт, хамгийн чухал нь  нэр дэвшигч авлига, албан тушаалын хэрэгт шалгагдаж байгаа эсэхийг бодолцох ёстой. Урьд нь манай намд таван том фракц нь кнопуудаа хувааж аваад нэр дэвшүүлдэг байсан ойлголт хуучирсан шүү гэж хэлье. Нийгмийн эрэлт, хэрэгцээн дээр суурилсан намынхаа үзэл баримтлал дээр хатуу зогсдог хүмүүсийг түлхүү нэр дэвшүүлэхийн оронд  хуучин муу нэртэй, хүсэлтэй бүхнийг эхний аравт дэвшүүлвэл ахмадын золбоо харагдана.

"АН АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХҮМҮҮСЭЭ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ БАЙХ ЁСТОЙ"

-Гэхдээ улс төрийн намууд нэр дэвшигчээ зарлаагүй л болохоос кнопоо хэзээний хуваачихсан юм биш үү. Ямартай ч танай намд нэр дэвшигчиддээ тавьсан шалгуур байна уу?

-Харамсалтай нь, Ардчилсан намын хувьд нэр дэвшигчдийг хэрхэн тодруулах нарийвчилсан шалгуур алга. Улс төрийн зөвлөлөөс нэг ерөнхий шалгуур гаргасан. Түүнд нь горилж байгаа бүх хүн тэнцэхээр юм байна лээ. МАН гэхэд шалгуураа олон нийтэд ил тод зарласан. “Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй” гэж Д.Амарбаясгалан нь гарч ирээд зарлачихаж байна. Гэтэл манайх таг чиг.

Авлига, албан тушаалын хэрэгт холбогдоогүй байх ёстой гэдэг чинь нэг талаасаа нийгмийн хүлээлт мөн. Нөгөө талаасаа улс төрийн хэлмэгдүүлэлт болж магадгүй. Улс төрийн зорилгоор хилс хэрэгт холбогдсон байж болно. Авлига, албан тушаалын хэрэг өрсөлдөгчөө дарах хэрэгсэл болж хувирсан нь бас худлаа биш.

-Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон бол түүнийгээ хууль, шүүхээр яваад нэг талдаа гаргахгүй бол намд сөргөөр нөлөөлнө. Хэлмэгдсэн бол хэлмэгдсэн, цагаатсан бол цагаатсан гэдгээ зарлаад явах ёстой. Эсвэл хэргээ нэг мөр шийдүүлээд сонгуульд нэр дэвш гэж байгаа юм. Ер нь энэ шалгуурыг улс төрийн намууд нэр дэвшигч нартаа тавихгүй бол парламентын нэр хүнд шалаар нэг уналаа.

Парламентад иргэд итгэхгүй байна гэдэг төрдөө итгэхгүй байна гэсэн үг.

Энэ хэрээр үндэсний аюулгүй байдалд ч эрсдэл үүсч байгаа юм. Улс төрийн зах зээлд үнэтэй тоглогч баймаар байвал, ялмаар байгаа бол  Ардчилсан нам хүссэн ч эс хүссэн нь нэр дэвшигч нартаа хатуу шаардлага, шалгуур тавихаас өөр аргагүй нөхцөл үүссэн. Үгүй бол 12 жил үргэлжлэх  гудамжны амьдралдаа дасаад жилээс жилд жижгэрэх бизээ.

-Гээд танай намын удирдлагууд хүлээж авах нь эргэлзээтэй санагдлаа. Нэр дэвшигч нарт шалгуур тавилаа гэхэд фракциудын тохироо ил, далд явагдаж таарна байх даа?

-Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт хийлээ, сонгуулийн тогтолцоогоо өөрчиллөө. Сонгуулийн тухай хууль болон Улс төрийн намын тухай хуулиа шинэчиллээ. Сонгогчдын улс төрийн намуудаас хүлээх хүлээлт бүр өөр болсон байна. Хэрвээ энэ өөрчлөлтийг дагасан реформ хийж чадахгүй бол Ардчилсан нам цаашид оршин тогтноход маш хүнд болно.

Улс төрийн намууд фракциудын нэгдлээс илүү институци болж өөрчлөгдөх шаардлага гарсан. Тиймээс өмнөх шигээ “ах нар” хоорондоо тохироод суудлаа хуваагаад авах юм бол манай нам ялахгүй.

Та үнэндээ их л өөдрөг гоё төсөөлөл ярьж байна. Гэтэл бодит байдал дээр танай намын нэр дэвшигчдийн 50 хувийг экс Ерөнхийлөгч Х.Баттулга “авсан” гэсэн яриа бий. Мэдээж, тамхины цэгийн утга учиргүй хов биш байлгүй?

-Яах вэ, нэг хэсэг нь зориудаар сэвүүлж байгаа биз. Би намдаа том байгаа шүү, манай хүн Ардчилсан намыг “атгасан” шүү гэж харагдах гэсэн зорилготой, зохион байгуулалттай сэвээ байж болно. Хэвлэлд мөнгө төлж өөрийгөө магтуулдаг, өрсөлдөгчөө миалдаг явдал аль эртний Ромын үеэс байсан улс төрийн технологи. Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүдийг нэрсийг аваад харчих.

Тэндээс таны яриад байгаа хүний нөхдүүд 50 хувьтай байна уу, үгүй юу гэдэг нь харагдана. Улстөрчид өөрсдийгөө мундаг, нөлөөтэй хүн гэж харагдуулахын тулд хэвлэлд элдэв захиалга өгч, хэргээр хов тараалгах нь байдаг үзэгдэл. Нэг дуулиант сэдэв, айх асуудал биш юм.

Танай нам нийгмийн захилгад тэнцсэн хүмүүсээ нэр дэвшүүлэхээр болжээ гэж бодъё. Гэтэл сонгогчид хүлээж авах уу. Халамж, хайр хүссэн сонгогчид байсаар л байгаа шүү дээ?

-Парламентийн гол үүрэг нь хууль тогтоохоос гадна төсвийн зарцуулалтыг захиран шийддэг учраас халамжтай холбоотой асуудлыг улстөрчид ярих нь зүйн хэрэг. Гэхдээ халамж нь хэтийдэж байна уу, зөв тэнцвэртэй байгаа юу гэдэг нь чухал. Өнчин өрөөсөн хүүхдүүд, эмзэг бүлгийнхнээ аль ч улс чирж явдаг.

Харин нийгмийг тэр чигт нь хамарсан халамжаар халхавчилсан мөнгөний түгээлтийн систем бол  бол эдийн засагт эрсдэл үүсгэдэг. Энэ хоёрын зааг ялгааг олж харах хэрэгтэй юм.

Харин мөнгөөр, эд хөрөнгөөр хүний саналыг худалдаж авcан тохиолдолд Сонгуулийн хуулиараа эргүүлэн татагддаг байх ёстой. Зуднаар далимдуулан төсвийн мөнгөөр мал худалдаж аваад малчдад тарааж, саналыг нь худалдаж авах нь буруу.

Та түрүүнд дурдаад өнгөрсөн. Намын бодлогын эсрэг ажиллахгүй гэж нэр дэвшигч нараас баталгаа авах ёстой гэсэн, яаж вэ?

-Намын нэрээр УИХ-д гарч ирээд намаасаа “урвадаг”, бүлгээс нь  гараад өөр бүлэгтэй эвсээд явдаг тохиолдол Монголын улс төрийн түүхэнд зөндөө гарсан. Тиймээс намын бодлого, мөрийн хөтөлбөрийг дэмжинэ гэж амлаж, УИХ-д гарч ирчхээд намын үнэт зүйл, бодлогын эсрэг хувийн тоглолт хийхийг таслан зогсоох ёстой. Үүний тулд нэр дэвшигч нартай хатуу гэрээ байгуулах шаардлагатай байна. Ялангуяа жагсаалтад бичигдэх хүмүүстэй бүр хатуу гэрээ байгуулах ёстой юм.

Миний хувьд нэгд, нэр дэвшигчдэд нарийн шалгуур тавих ёстой, авлига албан тушаалын хэрэгт одоо нэр холбогдсон байгаа хүмүүсийн асуудал дуустал битгий нэр дэвшүүлээч гэж байгаа юм.  Хоёрт, нэр дэвшигч нар намын бодлогыг унагаж, хувь тоглолт хийхийг хязгаарласан маш хатуу гэрээ хийх ёстой гэсэн хоёр асуудлыг тавьж байгаа.

Та мэднэ дээ, 2020 оны УИХ-ын сонгуулиар юу болсныг. Манай зургаан нэр дэвшигчийг АТГ-аас ачаад явчихсан. Тэгэнгүүт тэр тойрог дээр Ардчилсан нам нэр дэвшигчгүй болчихсон. Намын нэр хүнд, санал хураалтад асар их хохирол дагуулсан. Одоо авлига, албан тушаалын хэрэгт татагдсан, шалгагдаж байгаа хүмүүс нэр дэвшлээ гэхээр яах юм. Ахиад  ачуулаад явуулах юм уу. Бид нарын үзсэн кино шүү дээ. Нэг мэхэнд хэдэн удаа унах гэсэн юм бэ, манай Ардчилсан нам.

"АН ЯЛАХГҮЙ БОЛ МОНГОЛ УЛС 1990 ОНЫ ӨМНӨХ РҮҮ ГУЛСАНА"

Нэр дэвшигч нарын шалгуурыг хэн гаргах юм. Л.Гантөмөр 15 даргатайгаа сууж байгаад гаргаж ирэх юм уу?

-Үгүй. Үндэсний бодлогын хороо чинь өөрөө нэр дэвшигчийг батлах үүрэгтэй хууль ёсны ганц байгууллага шүү дээ. Тэндээс гэрээ байгуулж, шалгуураа гаргах ёстой.

Үндэсний бодлогийн хороонд авилга албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүс цөөнгүй байгаа. Тэд яг дэмжих үү?

-Мэдэхгүй ээ, би ҮБХ-ны гишүүний хувьд тийм тогтоолын төсөл бичиж өгнө. Дэмжих эсэхийг тэд шийднэ биз.

Та үүнийхээ төлөө намынхаа үндэсний дайсан болох вий дээ.

-Ил ярьж байгаа нь би болохоос бусад бүгд цаанаа ингэж ярьж яваа нь үнэн шүү дээ. Энэний ард тэр байна, тэрний ард тэд байгаа гээд хуйвалдааны том онолоо яриад явах байх. Харин би намынхаа ирээдүйн төлөө ад үзэгдсэн ч хамаагүй гээд хэлж байна.

Танай нам энэ удаагийн сонгуульд ялалт байгуулж чадахгүй бол Монголын улс төрд ямар эрсдэл үүсэх вэ?

-1990 оны өмнөх рүүгээ Монгол Улс гулсах байх даа. Олон улсын геополитикийн нөхцөл байдал улам хүндэрч байна. Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд амжилт үзүүлэхгүй бол дагуул улсын хувь заяа руу л явна. Ардчилсан нам засгийн эрх авах, үгүйдээ л засагт хамтарч байж  Монгол зоригтой давшингуй, бие даасан бодлого явуулна, үндэсний аюулгүй байдлаа хамгаална. Үгүй гэвэл шууд нэг хөршийнхөө дарамтанд орно. Хэрвээ нэг нам дангаараа засаглах юм бол гудамжны хувьсгал гарна.

Муу ёр, түй түй. Гэхдээ ёрлож байгаа ч юм биш, ийм болгоомжлол хэн хүнгүй л байна. МАН ч өөрөө ийм эрсдлийг тооцож, парламентын гишүүдийн тоог нэмж, тогтолцоог холимог болгосон байх…

-Монгол Улс хүнд үеийг туулж байна. Хэрвээ Ардчилсан нам сэхэж, засгийн эрх барих төвшинд очихгүй бол байдал улам дордоно. Монголчууд хүний эрх, эрх чөлөөгөө алдана. Монгол Улс гажуудсан ардчилал руу гулсан орсон нь нэг талаар том ДОХИО өгч байна. Дараа нь  хабрид буюу эрлийз ардчилал руу орох вий. Харахад ардчилсан тогтолцоотой, гэхдээ бүх юм нь хуурамч. Нэг хүн буюу нэг хэсэг бүлэглэлийн гарт улс орноороо орно гэсэн үг.

Ардчилсан намын байдал одоо ч эмзэг сул байна. Гадаад, дотоодын хүчин зүйлүүд Ардчилсан нам толгойгоо өндийлгөх вий гэхээс багагүй айж байгаа ч байх. Гэхдээ үүний гол буруутан нь Ардчилсан нам өөрсдөө. Дотроос чинь та нарыг хагалан бутаргадаг бодит жишээ зөндөө шүү дээ?

-Ардчилсан намыг сулруулах гадна дотны хүч нөлөө их байна гэж та хэллээ.  Ардчилсан нам эмзэг сул байна гэж бас та хөндлөнгөөс харж байх шиг. Гэхдээ яг бутраад, хуваагдахад бэлэн болчихсон юм бол алга. Албан ёсны нэг даргатай, нэг тамгатай бүтэн нам болсон уу, болсон. Улс төрийн зөвлөл нь өдөр тутмын үйл ажиллагаагаа эрхлээд явж байна.

Яах вэ, хүмүүс Ардчилсан намаас илүү их хүлээлттэй байгаа нь үнэн. Жагсдаг тэмцдэг  характертай Ардчилсан нам талбайд гарч ирээд жагсаасай гэж хүлээж суугаа ч байж мэднэ. Янз бүрийн акц хийгээсэй гэж харж байгаа дэмжигчид бий байх. Дэмжигчид, гишүүд Ардчисан намын тэмцэгч характерийг л хүсээд байгаа нь буруу биш.

Хоёр гурван жил дотроо хэрүүлтэй байсан учраас ажлаа хоцорч хийж байгаа ч юм бий. Дотор нэг, хоёр хүн бужигнуулаад байгаа юм одоогоор алга. Гэхдээ ямар ч байсан Ардчилсан институци болж төлөвшихийг нийгэм, гадаад, дотоод улс төр өөрөө шаардаж байна.

"ХҮН БОЛ МАНАЙ ӨРСӨЛДӨГЧ БИШ"

Ардчилсан нам Засгийн эрх авна гэж юунд найдаж байгаа юм бэ. Хэрвээ МАН засгийн эрх авбал танай нам эрх мэдлийн тойргийн гадна ахиад үлдэх юм биш үү. МАНаас ХҮН намд урилга илгээх магадлал өндөр байгаа?

-Нэгд, сонгуулийн тогтолцоо. УИХ 126 гишүүнтэй болсон. Энэ нь  бүх улс төрийн намуудын зөвшилцлийн үр дүн. Манай нам анхнаасаа ярьж байсан, парламентийг илүү олон гишүүнтэй болгох ёстой, холимог тогтолцоотой болгох хэрэгтэй гэж.  Тэгэхээр бид нарт илүү олуулаа парламентад орох, иргэдээ төлөөлөх боломжууд байна. Энийгээ яаж хэрхэн ашиглаж чадах вэ гэдэг нь гол нь. Иргэд нэг намаас маш их залхсан байна. Нөгөө талдаа эрх баригч МАН өөрөө хүчтэй сөрөг хүчин үгүйлж байна. Хүчтэй сөрөг хүчин байхгүй болохоор нам дотроо нэгнээ барьж иддэг бичигдээгүй хууль үйлчилдэг.  Хоёрт засгийн эрх барьж үзсэн нам Монголд хоёр бий. Нэг нь МАН, тэднээс сонгогчид уйдсан байна. Нөгөө нь Ардчилсан нам. Ардчилсан намын үед Монголд олон шинэчлэлт хийгдсэн. Түүнийг нь хүмүүс үгүйлсэн байна.  ХҮН бол манай өрсөлдөгч биш, өндөр санал ч авах эко системтэй  нам биш.

АН муу сайн ч гэсэн ерэн оноос улс төрд явсан. Ядаж дэмжигчидтэй, хөдөө орон нутагт хөлтэй нам.

Гэхдээ Женко.Баттулгаас болж танай намаас олон дэмжигч “урваж” болзошгүй…?

-Х.Баттулга АН-ын олон мянган гишүүний нэг. Ганц хүнээс айхаас илүү үнэмлэхүй эрх мэдлийг найман жил атгасан намаас айх ёстой юм биш үү.

Энэ сонгуульд Ардчилсан нам листэнд ямар хүмүүс оруулаасай гэж бодож байна?

-Би бол үнэт зүйлээ тээсэн хүмүүс ороосой гэж хүсч байна. Мөн бодлого хардаг хүмүүс ороосой гэж бодож байна. Ерөнхийдөө нам өөрийнхөө уураг тархинуудаа жагсаалтанд оруулах ёстой юм аа. Гэтэл одоо яаж байна вэ гэхээр УИХ-ын гишүүн, сайд нар болон мөнгөтэй байгаа нь орно гэх юм бол анхны парламентын шууд худалдан авалттай улс төрийн бирж  болно гэсэн үг. Иргэдийн итгэлийг суудал гэж харж арилжаалж эхлэвэл ёстой тарсан нь дээр биз.

Гэхдээ намууд бол наймаалцах байх. Хэдэн тэрбумаар тогтохгүй үнэ яригдаж байна лээ. Мэдээж, албан бус мэдээлэл л дээ.

-Улс төрийн зах зээл дээр ийм үзэгдэл гарахыг үгүйсгэхгүй. Бүгдийг хянах боломжгүй. Гэхдээ уураг тархинууд улс төрд орж ирэхгүй бол цаашдаа парламент орших эс орших асуудал яригдаж болзошгүй юм даа.

Ардчилсан нам засагт хамтрах тохироо хийсэн гэдэг нь үнэн үү?

-Би намын дарга удирдлага биш болохоор мэдэхгүй. Гэхдээ Ардчилсан нам засагт орж байж ардчилал бэхжинэ. Ер нь улс төрчид юу ч гэж тохирсон эцсийн шийдвэрийг сонгогчид л гаргана. Үгүй бол иргэд чулуу бариад босч магадгүй юм. Ардчилал бидэнд олдсон үүлэн чөлөөний нар биш байгаасай гэж найдаж байна. Тусгаар тогтнолоо алдсан төвдийн хараал холуур өнгөрөөсэй.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
14
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

43 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-03-26 101.127.170.199

Сонгуулийн өмнө лаг2 том дүгнэлт гэдэг ч юмуу, ухаантай царайлдаг залуу байна. Тэгээд мөрийн хөтөлбөр боловсруулахад оролцсон гэх шиг. Ийм ч учраас АН лааз хөшиглөж байгаа байхаа

Avatar

Ж.Онгар 2024-03-26 93.170.212.32

Маш зөв сэтгэлгээ, мэдлэг боловсролтой залуу бололтой, амжилт хүсье, Зөвхөн онолын хажуугаар монгол ес, зан заншил, нийтч сэтгэлгээгээр байжуулан, газрын хөрсөд буулгаж бодлого боловсруулсан нөхцөлд таныг гэрэлт ирдээдүй хүлээж бнам гэж бодлоо

Avatar

Зочин 2024-03-26 202.9.46.249

төвдийн х****л ч гэх шиг. ардчилсан намынхан бүр иймдээ хүрлээ гэж үү чааваас. үнэт зүйл итгэл үнэмшилийн үнэр ч алга. нүүр царайгаа ч харууллаа даа та нар.

Avatar

Нэргүй 2024-03-26 103.57.93.102

Ta hedii boltol baruunii hudal huurmag medeegeer hoolloj hudlaa yarih ve?! Tuvd ni tuuhendee tusgaar uls baigaagui yum aa. Hamgiin buduuleg burangui nuhud hyatadiin daguul baisan yum aa. Tuuh suhvul tuvugui medej bolno. Yuniih ni h**** ve/1 Bid uursuduu uragshgui baival ali negnii daguul l baih bolno.

Avatar

Зочин 2024-03-26 59.153.112.158

Ардчилсан намаас л болж юу болж мэднэшүү. Тэд чинь улс, үндэсээ гэжбодож үзээгүй, сураагүй хүмүүс гэдэг нь Элбэгдорж, Женко, Сайханбилэг , Алтанхуягмнар болоод бусдын нөгөө халзан Ганболд, Портун гээд л жишээн дээр харагдана доо

Avatar

Нэргүй 2024-03-26 122.201.23.84

Монголчууд ийм балай юм ярьж явахаа болиосой. Төвдийн нтр гэж үлээгээд… Яг үнэндээ монголоо нэгтгэх гэж тэмцсэнээ хөнөөх,чөлөөлсөнөө барьж өгсөн хүмүүсйнхээ х****л гэвэл зөв болно. Өвөр монголчууд тэмцээд халхууд түлхсэн. Барон чөлөөлөөд эцэст нь оркуудад монголчууд л барьж өгсөн гээд ярих юм бол асар их хүний х****л идсэн байхаар. Тэд монголчуудыг хараахгүй, монголчуудад гомдоогүй байна гэж байхгүй. Урвагчидын гай.

Avatar

Нэргүй 2024-03-26 66.181.160.90

Ан ын ийм өмхий гичийнүүд төрөөс хол байвал болно

Avatar

Зочин 2024-03-26 202.126.90.24

АН-ЫН АРДЧИЛАЛ гэдэг нь удирдлагууд нь хэмжээгүй баяжихыг хэлнэ. Зарим нь бүр дансандаа байгаа сая доллараа мартатлаа баяжина. ЁС ЗҮЙ, ШУДАРГА ЁС ЯРИХ ЯМАР Ч ЭРХГҮЙ НАМ, УЛС ТӨРИЙН ХУЛГАЙЧ, ДЭЭРЭМЧ, ЛУЙВАРЧДЫН БҮЛЭГЛЭЛ.

Avatar

АН-ЫН АЦНУУД 2024-03-26 217.138.221.50

АН-ЫН АЦНУУД ТЭР БАЯРЦОГТТОЙГОО а**с РУУГАА ЗАЙЛЖ ҮЗ, ЁС ЗҮЙ, ШУДАРГА ЁС ЯРИХ ЯМАР Ч ЭРХГҮЙ НАМ, УЛС ТӨРИЙН ХУЛГАЙЧ, ДЭЭРЭМЧ, ЛУЙВАРЧДЫН БҮЛЭГЛЭЛ.

Avatar

ХУУЛЬЧ 2024-03-26 202.9.46.146

МОНГОЛЧУУДАД ҮНЭН ҮГ ТАЛААЛАГДАДГҮЙ Л ДЭЭ.,,,,,ГАШУУН БОЛОВЧ ЭЦЭСТЭЭ ТЭР ҮГ УЛС ТӨРИЙГ АНГААХ ЭМ БОЛДОГЫГ ТЭР БОЛГОН ОЙГОДОГҮЙД БАЙГАА ХЭРЭГ.,,,,,ЯАГААД ГЭВЭЛ ТЭДЭНД ЁС СУРТАХУУН ГЭЖ ЗҮЙЛ БАЙДАГҮЙ .,,,ХАРИН МӨНХИЙН АШИГ СОНИРХОЛ БАЙДАГТ БАЙГАА ЮМ.,,,,

Avatar

Зочин 2024-03-26 202.131.226.197

ХЭТ МУХАР СҮСЭГТ ХУДЛАА ЮМАНД АВТВАЛ ТӨВДИЙН АРААС ОРНО ШҮҮ

Avatar

Нэргүй 2024-03-26 103.212.116.224

Энэ амьтан хамаг байдгаараа гоё дээрээ тавиад яачих санаатай юм бол

Avatar

Нэргүй 2024-03-26 192.82.65.88

Ямар ч нэр хүндгүй, бодлогогүй, хэлсэндээ хүрдэггүй, авилгал албан тушаалаас өөрийг мэдэхээ байсан намуудад ард түмэн итгэхээ больсон. Сонгууль болохгүй, ард түмэн өөрсдийн төрөө өөрсдөө эмхлэнэ. Ард түмний хувьд НАМ гэдэг нь бүр хамгийн муу үг, сонсохоос дургүй хүргэм болтлоо лор орсон. Одоо энэ үгийг хэрэглэхээ больё, энэ зарчмаар гарсан хүмүүсийг сонсохоо больё. Өөрсдөө өөрсдийн төлөө хариуцлагатай байя.

Avatar

Нэргүй 2024-03-26 203.217.139.240

Nuguu Ih udgan biluu, tenger eh ch bluu yumjirdulam geed balai avgaid heleech dee

Avatar

Нэргүй 2024-03-26 202.126.90.89

төвдийн хара-*л гж бүхэл бүтэн нэг ард түмнийг доромжилж ямар муухай хэлж бнаа энэ тэнэг чинь. Гитадад эзлэгдсэн ард түмэн тгээд буруутай болчиж бгаа хэргүү

Avatar

Бабаа 2024-03-26 202.126.90.89

төвдийн х****л гж бүхэл бүтэн нэг ард түмнийг доромжилж ямар муухай хэлж бнаа энэ тэнэг чинь

Avatar

Нэргүй 2024-03-26 139.5.219.12

Мөнгөөр суудал зарах юм бол тарсан дээр боловсролтой залуусыг листид түлхүү оруулж гишүүд олонд танигдсанаараа тойрогт явбал боломж байна

Avatar

Нэргүй 2024-03-26 202.9.40.55

О.Чулуунбилэг бол ухаантай ноён нуруутай хүн байна. Хариултуудаас нь тэгэж харагдаж байна. харин асуулт тавьж байгаа хүн нь туйлширсан, бусдыг гоочилсон муулсан асуулт тавьж байна. Гэвч нөгөө хүн нь түүний хүссэнээр бусад намыг муулж өөрсдийгөө дөвийлгөсөнгүй. Ийм л хүмүүсийг АН нэр дэвшүүлвэл би лав сонгоно. хагарлдаж тэмцэлдүүлдэг цээж дэлддэг хүмүүс
тэй хамтарч ажиллахад хэцүү

Avatar

TsM 2024-03-26 59.153.114.239

Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн ядаж тал нь энэ хүн шиг сэтгэж, намын үнэт зүйлдээ үнэнч , шударга ханддаг бол АН-ыг тууштай дэмжимээр л байна. Даан ч АН ийм хүмүүсээ нохой хуцаж байгаа юм шиг л ханддаг даа. Үнэхээр харамсмаар!!!!!!!!

Avatar

Нэргүй 2024-03-26 103.168.34.243

Songuuli dohohooro iimerhu golgo olshiroh um doodoh zahirach surhaad uls tor yarina shuu ene hulgai hiine hulgai hins mongoro gadaad yavna bas boloogui dahij uls torluu orj hulgai hiih sanaatai bolioo bandilzagana

Avatar

Нэргүй 2024-03-26 122.201.23.44

х****л ч гх шиг тэнэг юм ярьдаг хулгайч вэ

Avatar

Нэргүй 2024-03-26 202.21.96.254

AN iin khog khun sugnuud Mongoloos mini zailag!!!

Avatar

Нэргүй 2024-03-26 103.57.94.29

Түвд угшилтай нь Баттулга шүү дээ

Avatar

Нэргүй 2024-03-26 103.57.93.96

Төвдийн х****л холуур өнгөрөөсэй гэдэг нь Баттулгыг хэлж бна гэж ойлголоо. Үнэншүү нөхөд минь, төвдийн гарз нохойн гөлөгийг намаасаа хөөгөөч !!!
Тэгвэл АН-ыг дэмжихэд бэлэн бнаа !!!!!

Avatar

Баярцогт 2024-03-26 47.227.179.89

Ха ха Т1 мэдлэггүй амьтан! Төвд Гятадын Чинь улсад эзлэгдсэнээс хойш хэзээч тусгаар улс байгаагүй .Тусгаар улс гэдгийг чинь Их гүрнүүд шийддэг байхгүй юу! Одоо Орос ( бүс нутгийн хэмжээний , бензин колонк гүрэн) Крымийг өөрийх гээд зүтгээд 9 жил бараг болж байна.Одоо тэр Крымд нилээд цус, нулимс урсана, нэг их сүртэй нэрлээд байсан Хар тэнгисийн Флот хамаг хөлгөө алдаад дууслаа!Орос үнээр хүчтэй бол ялж бусад их гүрнүүдээр зөвшөөрүүлнэ, эс чадваас буцааж алдана.

Avatar

Нэргүй 2024-03-26 103.212.119.250

Ардчилсан намыг их дэмжиж байсан. Гэтэл том жижиггүй авилгад автсан. Гарах аргагүй, улам л хүндэрч байна. Дараагийн үе мөн адил..

Avatar

Нэргүй 2024-03-26 103.57.93.96

Авлига гэдэг бол зөвхөн төрийн албанд л байдаг үзэгдэл, сүүлийн 8 жил МАН дангаараа төр барьж байна. Тийм бол охоор авлигаар бол МАН хэнд ч гүйцэгдэхгүй, юун тэр ла аз өшиглөж яваа АН-ыг дагуулахгүй холоо түрүүлж яваа ш дээ ! Наад толгойгоо жаахан………эсвэл сольдогиймуудаа, хө !

Avatar

Зочин 2024-03-26 85.108.124.234

АН-ыг угуйлэх бус таньсандаа иргэд итгэхгуй болчихсон. Доошоо гулсах бус хегжлийг будилуулсанд найдахгуй байгаа. Гишуун болгон нь сайхан ярьна, хоорондоо нэгдэнэ гэж байхгуй. Одоо болтол телевшеегуй. Хэн итгэх болж байнаа. Унасан шалтгаан еерсдед нь, харин сонгогчдын боловсролд биш. Монголчууд хэн нэгнийг танихтайгаа байгаа.

Avatar

Зочин 2024-03-26 202.126.91.68

Зохиомол асуулт хариулт!!!

Avatar

иргэн 2024-03-26 103.57.95.64

АН Ялбал ахиад урд Нийгэмийнхээ бүтээсэн болгоныг Устгаж Өмч хувьчлал авч Улс орныг Сүйрүүлсэн шиг АН гарвал хэзээ ч Монгол улс хөгжинө гэж байхгүй, АН-аас олон Луйварчид төрж гарсан Элбэгдорж Сайханбилэг Баярцогт Батүүл Эрдэнэ
Сосорбарам гээд өчнөөн Луйварчид байна ш дээ,,,,,,АН-д Итгэж болно гэж үү,,,,

Avatar

Нэргүй 2024-03-26 202.131.225.242

Ардчилсан Нам түүхтэй том нам. Даанч сүүлийн жилүүдэд бол улам л муудад байх юм. Чадварлаг улс төрчид нь хөгширөөд дотоод зодооноос залхаад гарсан. Баттулга бол гарч ирнэ хэдий урвагч залилан луйвар хийсэн ч гэсэн доод шатны боловсрол тааруу хэсэг дээр тоглолт хийгээд л гараад ирнэ. Баттулга гарч ирвэл МУ -ын улс төрд Оросын тоглолт яваад хэзээч дээш сэхэхгүй. АН залуучуудаа дэмжих бодлого байхгүй хатги шиг зууралдаад байх хүсэлтэй алаан ихтэй толгой хөл нь ойлгогдохгүй байна ШҮҮ!!!

Avatar

Х.Баттулгагүй АН Монголд хэрэгтэй 2024-03-26 14.1.81.78

АН Х.Баттулгыг улс төрөөр зайлуулж чадвал дэмжих иргэдийн тоо нэмэгдэнэ

Avatar

Нэргүй 2024-03-26 103.57.95.20

ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН ХБАТТУЛГААР ДОРЛУУЛСЭН АН ХОГЖИЖ ДЭГЖИХ БАЙТУГАЙ ХУУЧИН ХУРСЭН ТУВШИНДЭЭ Ч ОЧИЖ ЧАДАХГУЙ ШАЛДАР БУЛДАР ХЭДЭН ХЭРУУЛ ХИЙСЭН НОВШИРСОН ЮМНУУД Л БОЛЖ ДЭЭ

Avatar

Нэргүй 2024-03-26 202.131.225.242

хүүк ерөнхий сайд байхдаа улсын бүртгэл дээр АН ын тамгыг хоёр хувааж 20 оны сонгуулийг будилаантуулсан. Тэрний ачаар монголд юу болов хүүк муужруулдаг түлшний хулгайгаа үргэлжлүүлсэн бол төлгөн коммунистууд нь нүүрсний хулгйгаа 44 их наядад хүргэсэн. валютын ханшийг алдсан өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадсан ядуурал нэмэгдсэн үр дүнд нь МУ ын хөгжил хэдэн арван жилээр ухарлаа.

Avatar

Нэргүй 2024-03-26 64.119.29.63

ХАР САНААНААСАА БОЛЖ СӨНӨЖ МӨХСӨН ТАНГАДЫН х****л … гэж байсан нь Монголыг өнөөгийн байдалд хүргэхэд ихээр нөлөөлж 300 гаруй жил болоод байна… Үүнийг л дууссан байгаасай гэж итгэж байна даа…

Avatar

Нэргүй 2024-03-26 66.181.160.55

гишүүд – дэмжигчдын хүчийг САРНИАХЫГ бүү оролд . ..

Avatar

Нэргүй 2024-03-26 66.181.160.55

Үнэн ярьдаг – зөв шугамтай залуу байна . ийм л чиг шугамыг гишүүд – дэмжигчид хүсч байгаа , ийм чиг шугам дээр намын бодлого төвлөрч чадвал АН ялна . АН -ыг хүчгүйдүүлж , МАНАНчлалыг мөрөөдсөн манай " архаг партизануудын " үзэлбодлыг илэрхийлэгч – чадан ядан эвлэрч байгаа НЭГДЛИЙГ ахин бутаргахыг мөрөөдөгч СЭТГҮҮЛЧИЙН өдөөлтөд гишүүд – дэмжигчид таагүй ханддаг юм шүү . Х . Баттулгыг дэмжигч АН – ын \ зөвхөн АН – ын ч биш \ олон зуун мянган г

Avatar

Зочин 2024-03-26 122.201.31.135

Энэ их ойрооро өнгөрнө өө Шашиндаа мунхраад байвал Залуусаа шашнаар мунхруулах байвал

Avatar

Нэргүй 2024-03-26 66.181.178.206

an gsen ard chi lallar naadhaa haraalaa 30 jil duudsiin shdee odoo bolio dald or

Avatar

Нэргүй 2024-03-26 203.17.23.177

ТЭГЭЭД НААД ТӨВД ГАРАЛТАЙ ЗАВААН ЦООХОР ДЭЭЛТЭЙ АН-ААС ЗАЙЛУУЛААЧ

Avatar

Зочин 2024-03-26 59.153.112.211

Ямар учиртай гарчиг юм бол

Avatar

Нэргүй 2024-03-26 103.57.94.26

эсрэгээр нь хийх гэж байгам шиг

Avatar

Хууран мэхлэлт 2024-03-26 14.1.81.78

гарчиг агуулга хоёрыг санаатай эсвэл санамсаргүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж