Бороогоулд ХХК-ийн хамт олон “Малчиддаа туслая” аян өрнүүлэв

Бороогоулд ХХК-ийн хамт олон “Малчиддаа туслая” аян өрнүүлэв

Бороогоулд ХХК-ийн хамт олон “Малчиддаа туслая” аян өрнүүлэв

Монгол Улсын Засгийн газраас 02 дугаар сарын 14-нөөс эхлэн зудын эрсдэлийг бууруулах, хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор малчдад туслах аян өрнүүлэх уриалга гаргасан. Энэхүү уриалгыг дэмжин Бороогоулд ХХК-аас үйл ажиллагаа явуулдаг Сэлэнгэ, Төв аймгийн гурван сумын малчдад туслан, хивэг тэжээл өвс хүргэх аяныг 03 дугаар сарын 13-22-ны хооронд өрнүүлж, 100 гаруй сая төгрөгийн тусламж үзүүлэв.

Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол болон Төв аймгийн Борнуур сум 2023-2024 оны өвлийг хохирол багатай даван туулсан ч зарим газраар хаваржилт хүндэрч, цас хөрлөн хатуурч, цасан бүрхүүл тогтсноос  малын хөл нь халцарч хавдах, доголох, хээл хаях зэрэг өвчлөл ихэсчээ. Түүнчлэн малчин өрхийн өвс тэжээлийн нөөц багасч, малын хорогдол нэмэгдэж байна.

Малчин түмнээ хүнд бэрх цаг үеийг гарз багатай даван туулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Бороогоулд ХХК-аас зохион байгуулсан энэ аяны хүрээнд дээрх гурван сумын 300 аад малчин өрхөд хивэгт тэжээл, өвс болон гурил будааг хүргэх ажлыг амжилттай зохион байгуулав.

Энэхүү сайн үйлсийн аян малчин олонд хаваржилтыг гарз хохирол багатай даван туулахад нэмэр болно гэдэгт компанийн хамт олон итгэлтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж