Өнөөдөр /2024.03.25/-нд МАН-ын бүлгийн хуралдаанаар гурван асууад хэлэлцсэн байна. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.
Нэгдүгээрт, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл дээр МАН бүлгээс өнгөрсөн баасан гаригт завсарлага авсан. Энэ асуудлыг хэлэлцсэн. Импортоор орж ирэх гурил, малын тэжээлийн гаалийн албан татварыг чөлөөлөх асуудал яригдаж байна. Одоогоор 15 орчим хувийн гаалийн албан татвартай байна. Гурилын үнэ сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэж, гурил үйлдвэрлэгчид монополь тогтоосон гэж үзэж байна. Тиймээс Засгийн газраас гурилыг гаалийн албан татвараас чөлөөлж импортыг нээлттэй болгох нь зүйтэй гэдэг дээр гишүүд өөр өөр байр суурьтай байсан. Энэ асуудлыг бүлгийн хурлаар авч хэлэлцээд гурил, малын тэжээлийн импортын татварыг тэглэх саналыг МАН-ын бүлэг бүрэн дэмжихээр боллоо. Энэ асуудлыг аль болох хурдан шийдвэрлэх нь зүйтэй.
Хоёрдугаарт, Үндэсний баялгийн сангийн хуулийн төслийг хэлэлцлээ. МАН 2020 оны сонгуульд оролцохдоо уг хуулийг санаачилж, батлуулахаа амласан. Түүнчлэн 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн 6.2 дугаар зүйлд Баялагийн сантай байх, Баялагийн сангийн тухай хуулийг баталж гаргах шаардлага бий. Тиймээс уг хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж анхны үзэл баримтлалыг танилцуулж, гишүүдийн саналыг сонслоо. МАН-ын гишүүд уг хуулийн төслийг дэмжиж, хаврын чуулганаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Гуравдугаарт, Өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор мал аж ахуйн салбарт авч хэрэгжүүлэх ажлууд болоод цаашид энэ салбарт хэрэгжүүлэх хуулийн төсөлтэй танилцлаа. Мал аж ахуйн салбарт тулгамдаад байгаа зудын эрсдлийг цаашид хэрхэн бууруулах, цаашид ямар томоохон арга хэмжээ авах чиглэлээр Засгийн газраас нэг удаагийн хуулийн төсөл боловсруулсан. Цаг үеийн чухал шинжтэй асуудал учраас дэмжиж, аль болох богино хугацаанд, яаралтай хэлэлцэх шаардлагатай гэж үзлээ.
sss 2024-03-25 59.153.87.20
tiimee erh chuluu
Zochin 2024-03-25 66.181.161.197
Za ashgui d
Зочин 2024-03-25 103.10.21.30
тариаланчид нь гурилаа үйлдвэрлэж болдоггүй юм болов уу шуналын тифүүдэд буудайгаа хямдхан өгөөд гурилаа үнэтэй авдаг нь зогсох бишүү
Нэргүй 2024-03-25 66.181.178.230
Ковидын өмнө 1 ш өндөг бөөны үнэ 250 төг одоо зарим жижиглэнгиын үнэ 800 боллоо, гэтэл Орост 1 ш өндөг 400 төг байх юм, манайхан иргэд ээ шулах гээд улайрцсан гарууд байх юм.
Батжав 2024-03-25 66.181.161.58
худалаа загвардаад байх хурдан батлаач
Нэргүй 2024-03-25 103.71.100.205
х** ЧИ
Зочин 2024-03-25 103.212.117.56
монгол улсад дотоодын ҮНДЭСНИЙ ГЭХ тодотголтой бүх үйлдвэрүүд лоббигоор ИМПОРТЫГ нь хаалгаж байгаад ард түмнээ ШУЛДАГ газар олон болжээ. ГАЗАР ТАРИАЛАНГАА АВЧ ҮЛДЭХИЙН ТУЛД ТАРИУЛСАН БУУДАЙГАА 2 , 3 ЖИЛ ЭКСПОРТОНД ГАРГАЖ гурил аа ЭКСПОРТООР АВДАГ ЗӨВ ШҮҮ. Тэр хооронд шинээр хямд гурил үйлдвэрлэх сонирхолтой ААН ийг дэмжээд явах хэрэгтэй .
Нэргүй 2024-03-25 139.5.216.164
Өндөг бас галзуурч бнаа . Орос өндөг идмээр бна шүү . Өндөг тансаг хэрэглээ болчихлоо шүү
Нэргүй 2024-03-25 66.181.191.115
Оруулж ирэх зөвшөөрөл олгоод, татварыг чөлөөлөх нь буруу.
Нэргүй 2024-03-25 202.126.91.111
Баахан хөнгөлөлтэй зээл авна.Тэгээд бас гадны гурил тэжээл оруулахгүй байлгаж,өөрсдөө үнэ дураараа нэмнэ.Өрсөлдөөний зарчмаар ажиллаж чадахгүй бол болих хэрэгтэй.
sukhbat 2024-03-25 59.153.87.20
zuw zuw buh yum zah zeeliin jamaaraa yawah yostoi
Иргэн 2024-03-25 139.5.217.176
Маш зөв. Даварчихсан хэдэн олигополиудын хандыг сайн дарж ард түмнээ үнийн дарамтаас чөлөөлж байгаад талархаж байна
Нэргүй 2024-03-25 66.181.161.116
Импортын цементийг хориглосон заалтаа хүчингүй болго.
Zochin 2024-03-25 139.5.217.45
zov2. hedhen shunaliin tulamnaas bolj irged shuluulj duusaj baina. Hyamd guril idmeer baina.
Хотын уугуул иргэн 2024-03-25 59.153.113.234
гурил, малын тэжээлийн гаалийн албан татварыг чөлөөлөх нь маш зөв. Сүүлийн 10 жил гурил үйлдвэрлэгчдий төр засгаас хангалттай дэмжсэн. Хариуд нь тэд үгсэн үнээ бага багаар сар бүр сэихэн нэмсээр байгаад өнөөгийн тэнгэрт тулсан түвшинд хүрсэн. Гурил үйлдвэрлэгчид сүүлийн 10 жил худлаа зовлон ярьж жүжиглэсээр байгаад хагартлаа баяжсан.
Нэргүй 2024-03-25 89.39.107.200
гурилыг гаалийн татвараас чөлөөлж худал жүжиж байхын оронд та нар хууль бцс квотоо цуцлаачээ.
Нэргүй 2024-03-25 43.228.129.131
Ийм бодлого шийдвэр гаргадаг улс дэлхийд байхгүй, ямар ч улс дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ хамгаалах бодлого баримталж, 1-рт тавьдаг юм.
Иргэн 2024-03-25 139.5.217.176
Чи Цэнгүүн үү Баатарсайхан уу Баттулга нь юм уу ккк
Иргэн. 2024-03-25 43.228.129.139
Дотоодод үйлдвэрлэдэггүй бүх бараа бүтээгдэхүүний гаалийн албан татвар, НӨАТ-ыг бууруулах хэрэгтэй. Өөрсдөө хийдэггүй байж шим тэжээл сайтай, гарал үүсэл баталгаатай юм хэрэглэе гэхээр бусад улс орноос 3 дахин өндөр үнээр авч байна.
sukhbat 2024-03-25 59.153.87.20
ugaasaa l nuat bdag bizdee
ХУД-ийн өндөр настан Ш.Раднаа: Тэтгэврийн хөгшин надад сайн мэдээ ч тариаланчдад муу мэдээ байна. 2024-03-25 139.5.216.134
ГУРИЛЫН ГААЛИЙН ТАТВАРЫГ ТЭГЛЭНЭ ГЭДЭГ ТАРИАЛАНЧДАД МАШ МУУ ДОХИО БОЛНО. Шатраар бол байгаль цаг уур цагаанаар, тариланч хүн хараар нүүдэг юм.Тариаланч хүний толгойд одоо байгаль цаг уурч хатаархдаг боллоол, энэ жил тарихаа азная, эсвэл буудай тариад ч нэмэргүй боллоо, рапсс тарья байз, үнэ хүрнэ гэдэг бодол төрнө..Яагаад, Польш зэрэг орнуудын тариаланчид Украйны хямд буудай экспортлохыг амь тавин эсэргүүцээд байгааг ойлгох хэрэгтэй. ,
Zochin 2024-03-25 202.21.111.170
Баялагийн сангийн хуулийг МАН-ын УИХ гишүүд таг мартсан юм шиг байна. Одоо хэлэлцэхээр мөн ч дутуу дулмаг хууль батлагдана.
Амлалтаа мартдаг нь намуудын өв соёл мөн.
Z 2024-03-25 66.181.187.71
Наад шийдвэр энэ тэрээ хурдан гаргаж болдоггүй юм уу
Ясан уддаг юм бэ
МАН Засгийн эрх барьсан 8 жил энэ улсыг самарчлаа
Юмны үнэ арай л байнаа … Өмнө нь цалин аваад элдэв төлбөр тооцоогоо хийгээд жаахан мөнгө үлддэг байсан одоо бүр үлдхээ байгаад хасах гардаг болоод удаж байна.
Ахмад тариаланч Ш.Раднаа:Хот сууриангийнхан бидэнд нийцэх шийдвэр байна 2024-03-25 139.5.216.134
Оросын тариан талбайн хөрс үржил шим сайтай, өөрснөө бордоо, шатахуун, хортон шавьжнаас хамгаалах, устгах бодис, ХАА-н техникээ үйлдвэрлэдэг тул зардал тал нь харьцангуй хямд, га-гийн ургац нь өндөр, иймээс гурил нь хямд.ГЭТЭЛ МАНАЙ ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЯГ ҮҮНИЙ ЭСРЭГ байдаг тул буудайгаа ахиу үнээр зарах гэнэ. Иймд оросын гурилтай өөрийн гурилын үнийг харьцууна гэдэг агуулгагүй. Урд хөл бүдэрэхэд хойт хөлийг ташуурдана гэдэг шиг үлдвэрүүдийн бурууг тариаланчдад үүрүүлж байна
Зочин 2024-03-25 139.5.216.134
кккк
зөв 2024-03-25 202.21.127.142
Алийн болгон татаас дэмжлэгээр явах юм бэ, МАА. газар тариалан. Одоо элдэв татаас, нөхөн олговроо нэн даруй зогсооё.
Төрийн халамж, дэмжлэгийг цуслахаа бодохоос биш, өөр юм бодохоо байсан монополуудыг даврааж болохгүй
зочин 2024-03-25 103.212.117.88
Хуулийн төслийг дэмжиж бнаа. Гурилын үнэ хаданд гарчээ