Сурвалжлага: Талийгаач гэртээ ганцаараа амьдардаг байжээ

Хуучирсан мэдээ: 2024.03.26-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Талийгаач гэртээ ганцаараа амьдардаг байжээ

Сурвалжлага: Талийгаач гэртээ ганцаараа амьдардаг байжээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хорооны …тоот айл. Хашаан дотор ногоон өнгийн урт байшин харагдана. Байшингийн гадна шуудайтай сайжруулсан шахмал түлш өрж, даавуугаар хучжээ. Харин жорлонгийн дэргэд шуудайтай хогоо овоолсон байв.

Эзэнгүй энэ айлд 2024 оны гуравдугаар сарын 22-23-нд шилжих шөнө 03:17 цагт “Олон хүн угаартсан байдалтай нас барсан байна” гэх харамсалтай дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Хэдийгээр цаг агаар уярч байгаа ч утаагүй түлшнээс болж, иргэд олноор угаартан нас барсан тохиолдол гарч байгаа нь олны сэтгэлийг эмзэглүүлж байна.

Тухайн айлд 55 настай ганц бие эрэгтэй амьдардаг байсан бөгөөд тэднийхээр найз нөхөд нь байнга орж гардаг байсан гэх мэдээллийг хөршүүд нь хэлж байв. "Хааяа анзаарахад энэ айлд 4-5 эрэгтэй хүн нийлээд орж, гарч байгаа харагддаг. Ихэвчлэн эрэгтэй хүмүүс байдаг байсан. Талийгаачийнх энд амьдраад 3-4 жил болж байгаа" гэдгийг ойр орчимд амьдардаг хөрш эмэгтэй хэлсэн юм. Дуудлага мэдээллийг хажуу талын байшинг нь түрээслэн амьдардаг эмэгтэй өгсөн гэдгийг эх сурвалж мэдээлэв.

Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хорооны Засаг дарга С.Очир "Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй. Хувь хүний мэдээллийг өгч болохгүй. Анх 2019 онд угаар мэдрэгчийг тарааж эхлэхэд нийслэлийн Онцгой байдлын газар, "Тавантолгой түлш" компани, хорооны ажилчдаас бүрдсэн 5-6 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, хорооны айл өрхүүдээр угаар мэдрэгчийг суурилуулж, тараасан. Тэр баримт нь байгаа. Хэрэг болох үеэр тухайн айл угаар мэдрэгчээ асаагаагүй байсан гэдэг мэдээлэл сонссон" гэв.

"АР ГЭРИЙНХНИЙ ЗҮГЭЭС ЦААД ШАЛТГААН НЬ АРХИДАЛТТАЙ ХОЛБООТОЙ ГЭВ"

Хотын дарга Х.Нямбаатар энэ талаар мэдээлэл өгөхдөө "Харамсалтайгаар угаартаж, нас барсан 10 хүний гэр бүлийнхэнтэй уулзаж, эмгэнэл илэрхийллээ. Мөн ар гэрийнхэнд нь буцалтгүй тусламж үзүүлэхээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж, айл тус бүрд тодорхой хэмжээний тусламж үзүүллээ. Ар гэрийнхний зүгээс цаад шалтгаан нь архидалттай холбоотой. Тийм учраас архинд донтсон хүмүүсийг албадан эмчлэх төвүүдийг байгуулж, хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, архи зардаг цэгийг цөөлж өгөөч гэдэг хүсэлтийг тавьж байна.
Би Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа нийслэлийн 850 иргэнийг сайн дурын эмчилгээнд хамруулсан ч эдгэрэлт өндөр хувьтай байгаагүй. Одоо Тахилтын Тахир соёотын аманд 250 хүний ортой архины албадан эмчилгээний төв байгуулах тендерийн ажлыг зарлаад байна.
Мөн дээр нь утаа мэдрэгчтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллага шалгасан байна. Тухайн хорооны мэргэжилтнүүд хамгийн сүүлд тухайн айлд 2023 оны арваннэгдүгээр сард очиж, угаар мэдрэгчийг нь ажиллуулсан гэх мэдээлэл байна. Урьдчилсан нөхцөл байдлаар гал түлснийхээ дараа яндангийнхаа хаалтыг хаасан гэх байдал тогтоогдсон. Хэргийг мөрдөн шалгаж байгаа албаныхны хэлж байгаагаар өчигдөр /2024.03.25/ шүүх шинжилгээний байгууллага задлан шинжилгээ хийж, нас барсан шалтгааныг тогтооно" гэсэн юм.
"УРЬДЧИЛСАН БАЙДЛААР СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ ТОГТООГДСОН"
ЦЕГ-ын ахлах мэргэжилтэн Д.ОЮУН:
-Цагдаагийн байгууллагад 2024 оны гуравдугаар сарын 23-ны 03:17 цагт Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт нэгэн айлд “олон хүн угаартсан байдалтай нас барсан байна” гэх харамсалтай дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу шалгахад, урьдчилсан байдлаар найз нөхдийн холбоотой 29-55 насны 10 иргэн нэг дор угаартсан шинжтэй харамсалтайгаар нас барсан байсан. Мөн эдгээр иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Цагдаагийн байгууллагаас хэргийг шалгаж байна. Мэргэжлийн байгууллага нарийн шинжилгээний дүгнэлтийг эцэслэн гаргана. Одоогоор шинжилгээний хариу гараагүй.
Тухайн айл галаа түлэх үедээ яндангийн хаалт бүрэн хаасан, утаа мэдрэгчгүй нөхцөл байдал тогтоогдсон.
Иймд ард иргэдэд угаарын хийн хордлогын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, утаа мэдрэгч суурилуулж, түүний хэвийн үйл ажиллагааг тогтмол шалгах, зуух, яндангийн бүрэн бүтэн байдлаа сайтар шалгаж, хаалтыг бүрэн хаахгүй байх, орой унтахдаа галлагаа хийсэн тохиолдолд зуухны хэсгээр утаа алдаж буй эсэхийг шалгаж байхыг ЦЕГ-аас онцгойлон сэрэмжлүүлж байна гэв.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ч.ДАРХАНБАЯР
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
ХарамсалтайХарамсалтай
9
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж