Москвагийн халдлага: Шүүх дөрвөн хүнийг буруутгав

Москвагийн халдлага: Шүүх дөрвөн хүнийг буруутгав

Москвагийн халдлага: Шүүх дөрвөн хүнийг буруутгав

Москва хотын “Крокус Сити Халл”-д 137 хүний аминд хүрсэн халдлагийг “Исламын Улс” бүлэглэл зохион байгуулсан талаар Телеграм хуудаснаа нийтлэгдсэн. Тэгвэл 11 хүнийг сэжигтнээр татсанаас дөрөв нь гэмт хэргийг үйлдсэн талаарх шүүх хурал болох гэж байна. Далержон Мирзоев, Саидакрами Муродали Рачабализода, Шамсидин Фаридуни, Мухаммадсобир Файзов гэсэн дөрвөн хүнийг Оросын эрх баригчид нэрлэсэн. Тэдний гурвыг нь маск зүүсэн цагдаа нар Оросын нийслэлийн Басманный дүүргийн шүүх рүү авчирчээ. Сэжигтнүүд бүгд зодуулсан ба харгис хэрцгий байцаалтуудын бичлэгийг Оросын аюулгүй байдлын албаныхан шүүх хурлын үеэр задруулсан. Эдгээр дөрвөн хүнээс  дор хаяж нэг нь цахилгаанд цохиулсан гэсэн мэдээлэл байна.

Далержон Мирзоев (зүүн талд) болон Саидакрами Муродали Рачабализода

Шүүхээс Мирзоев, Рачабализода гэж тодорхойлсон эрчүүдийн нүд нь хөхрсөн байсан бөгөөд хоёрынх нь чих баривчлах үеэр хэсэгчлэн гэмтсэн гэж мэдэгджээ.
Фаридуни гэх эрэгтэйн нүүр нь маш их хавдсан байсан бол Файзов гэгч эр эмнэлгийн нимгэн халаад өмсөн тэргэнцэр дээр авчрах үед ухаан алдсан байдалтай байсан ба нүд нь алга болсон бололтой гэж Ройтерс агентлаг мэдээлэв. Бүгдийг нь шилэн бүрээстэй лангуунд байрлуулж, шүүх хуралдааны үеэр баг зүүсэн цагдаа нар хамгаалж байв. Телеграм мессежийн үйлчилгээнд гаргасан шүүхийн мэдэгдэлд Мирзоев "гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн", Рачабализода мөн "гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн" гэжээ.

Шамсидин Фаридуни (зүүн талд) болон Мухаммадсобир Файзов

Эдгээр хүмүүсийг Тажикистан улсын иргэд болохыг тогтоосон гэж Оросын төрийн мэдээллийн “ТАСС” агентлаг мэдээллээ. Сэжигтнүүдийг  дор хаяж тавдугаар сарын 22-ныг хүртэл урьдчилан саатуулах ёстой гэж шүүхээс нэмж мэдэгдэв. Шүүх хуралд оролцсон сэжигтнүүдийг  халдлага үйлдсэнээс хойш 14 цагийн дараа Брянск мужид баривчилсан гэж Оросын Холбооны аюулгүй байдлын алба (ФСБ) мэдэгдэв. Брянск нь Москвагаас баруун өмнө зүгт 400 км (250 миль) зайд оршдог. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Адриен Уотсон "Энэ халдлагын хариуцлагыг IS бүлэг дангаараа үүрнэ. Украины ямар ч оролцоо байхгүй" гэж мэдэгдсэн. Мөн ОХУ-д халдлага үйлдэхэд тусалсан байж болзошгүй долоон хүнийг баривчилсан байна. АНУ энэ сарын эхээр Орост томоохон цугларалт болох  үед гадны этгээдүүд  халдлага үйлдэж болзошгүй гэж Москвад анхааруулж, улмаар тус улсын иргэдэд  хандан зөвлөмж хүргүүлж байсан.
Энэхүү сэрэмжлүүлгийг Кремль суртал ухуулга, Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцох гэсэн оролдлого хэмээн эрс үгүйсгэсэн юм. Халдлагын дараа Вашингтон “Исламын улс” бүлэглэлийн мэдэгдэлд эргэлзэх шалтгаан байхгүй гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

50 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-03-25 66.181.187.199

энэ хүний эрх ярьсан худлаа гаруудынхаар бол сайхан хооллож ундлаад хэдэн жилийн хорих өгөөд явуулах ёстой байхаа өөрсийн чинь ойр дотныхныг нохой шиг буудаад алвал арай өөр юм ярих байхаа

Avatar

Нэргүй 2024-03-25 192.42.116.17

Дэлхийн хамгийн өндөр хамгийн алдартай АНЭУ-ын Буржа Халиф цамхаг Оросын далбааны 3 өнгөөр гэрэлтэж дэлхий даяараа "We Stand With Russia!" гэж давалгаалж байна!!!

Avatar

Нэргүй 2024-03-25 202.126.88.148

Мал лалров бөгспутины дампуурсан гадаад бодлого л крокусыг шатаахад хүргэсэн байх нь байншдээ,,,,,

Avatar

Нэргүй 2024-03-25 172.56.104.62

Edniig orovdoh hun baigaamuu, zugeer l oros bol huuli esgui gedegee l haruulj baina. Tegeheer Ene uls ch mun yum uu, esvel banduudiin tsugluulga ch yum uu

Avatar

Нэргүй 2024-03-25 103.57.95.189

тамлан зовоож, эд эрхтэнг нь тайрч, тасдаж, зодуур нүдүүрээр хүчээр хэрэг хүлээлгэж байгаа бол энэ улс бүрэн сүйрч дэлхийн хөгжлөөс хол сугарчээ гэсэн үг, хэрэг хийсэн хүн гэм буруутай ял авах нь ойлгомжтой боловч энэ хэрэглэж буй арга нь арай л биш байна.

Avatar

Нэргүй 2024-03-25 38.42.106.107

Гуатанамод хүмүүнлэг америкууд яаж байлаа

Avatar

Нэргүй 2024-03-25 73.231.79.238

1 hun l gehed hagas say $ sanhuujilt avsan gesen Ezed n todorhoogui

Avatar

Нэргүй 2024-03-25 103.168.34.27

Анх камерт бичигдсэн хүмүүс мөн бол нүдийг нь ухах, чихийг нь огтлохю юу ч биш. 200 гаад хүн алчихаад өчнөөнийг шархдуулчихаад… Би бол 5 метрийн гүн нүхэхд хаячихаад өдөр бүр дээрээс нь өаас шээс асгаадудаан байлгана. Одоо эзэнтэй хүний эрх чрих эрүүл хүн байхгүй. Барьцаанд ороод хийсэн бол зөвхөн хальт мөлт эхд тэнд буудаад ядахдаа театрыг шатаахгүй зугтааж болох л байсан

Avatar

зочин 2024-03-25 66.181.160.24

Тийм бишээ… Том гүрний төр , хаа хамаагүй тэнэж явдаг харгис хэрцгий т*******т байгууллагатай ижил хэмжээний ёс суртахуунтай байж болохгүй л дээ…

Avatar

Нэргүй 2024-03-25 66.181.185.217

Украйны дайн сунжраад л байх болно, гэхдээ дүр үзүүлж. Их том өөрчлөлт гарахгүй. Харин оросууд юу ч гавьж бараагүй гэдгээ тэнэг олон нийтдээ харуулахаас аймшигтай бантаж байгаа. Тэгэхээр тэд нарт Украйн, НАТО яах вэ, дараа нь болоё, цаана чинь ислам бүлэглэл гэдэг юм яг хаалган дээр тулчихаад байна, тэд нарыг л эхлээд дарж авах ёстой гэсэн шинэ үзэл суртал эхлүүлж байгаа байдал энэ юм. Тэгээд далимдуулаад ганц сумаар нилээн хэдэн туулайг ганц сумаар онох мөрөөдөлтэй байгаа.

Avatar

Лорд 2024-03-25 103.212.118.195

Оросууд өөрсдөө зохион байгуулчихаад хэдэн багуудыг хэлмэгдүүлээд л….. Бичлэгийг нь сайн хараарай!!!! Булиа биетэй мэргэжлийн хүмүүс байсан. Баг зүүгээгүй!!!! Юу хийж байгаагаа мэдэж байгаа хүмүүс. Баригдвал яахаа ч мэддэг цэргүүд байналээ. Туранхай аймхай Тажикууд биш байсан даа. Исламууд гүйцэтгэж Украйн зохион байгуулж Америк мөнгө төлсөн гэж худлаа хэлж байгаа!!! Бүгдийг нь Путин хийсэн.!!!

Avatar

Нэргүй 2024-03-25 73.231.79.238

gol ezen n Putler

Avatar

Нэргүй 2024-03-25 66.181.182.110

Энэ 4 тажик хэлмэгдээд л явчлаадаа,,,зайлуул,,чихийг нь таслаж нүдийг нь ухаж байгаад л хэрэг үүрүүллээдээ,,,

Avatar

Нэргүй 2024-03-25 59.153.112.68

Тэгээд ямар хэрэг хийгээгүй юм уу? 😂😂😂

Avatar

Нэргүй 2024-03-25 202.9.40.141

Оросод үйлдсэн энэ халдлагыг манай оронд хэн дэмжиж байгаа бол гэдэг нь сонин байна. Миний бодлоор Элбэгдорж, Бат-үүл, Сосорбарам, 25-р телевизийн эзэн Алтай нар дэмжиж байгаа байх гэж бодож байна. Энэ сайт ч гэсэн Тажик хүмүүст Оросын хүчний байгууллагынхан харгис хэрцгий хандсан дургүй байгаагаа илэрхийлж байх шиг. Уншаад тэгэж ойлголоо. 25-р суваг гэх телевиз бол дандаа Оросуудыг буруутгаж Украйныг зөвтгөж ирсэн.

Avatar

Рагнар 2024-03-25 103.212.118.195

Санаанаасаа шаахгүй шүү! Хэнийг ч хардах сэрдэх эрх хэнд ч байгаа. Гол нь батлах нотлох ёстой!!!

Avatar

зочин 2024-03-25 66.181.160.24

Путины түрэмгийллийг буруутгаж байгаа болхоос Орос орныг буруутгасан хүн байхгүй шдээ …
Дашрамд хэлхэд; Элбэгдорж Батүүл Сосорбарам….. нарын байгуулсан АРДЧИСАН ТӨРТ МОНГОЛ улсад амьдарч байгаа даа баяртай байдаг шүү..

Avatar

зочин 2024-03-25 66.181.160.24

Иймэрхүү бичлэг хараад Таджикууд нь дотроо Оросуудад их л дургүйцэж байгаа да … Орос Таджик хоёр бие биенээ яах нь надад падгүй л дөө..

Avatar

Нэргүй 2024-03-25 103.212.117.218

Солгой гартай нөхөр л хусч дээ

Avatar

Нэргүй 2024-03-25 139.5.217.176

Эд нарыг зодох бол юу ч биш. Түүдэг дээр шатаасан ч багадна.

Avatar

Tuvshin. 2024-03-25 99.238.208.140

OIlgosongui.Ene 4-g orovdood bgaa yumuu?Ene baitugai tamlaj zovooh yostoi humuus.hun buudaj bhdaa yu bodoj bsan bol.

Avatar

Нэргүй 2024-03-25 103.57.95.20

БАРУУНЫХАН ИХ АНХААРУУЛСАН ДАА ОРОСУУД ООРСДОО ПУТИНЫ ЗАХИАЛУУЛЖ ХИЙЛГЭСЭН АЛЛАГА ГЭДЭГИЙГ ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ ШУУГИЖ БАЙНА

Avatar

Нэргүй 2024-03-25 202.126.92.98

Энэ 4 ер нь юу болоод байгааг ч ойлгож байгаа, царай алга…Хүн үхсэн юм уу, ер нь…гарахдаа коридорт буудаад л байсан, гарсны дараа нь нөгөө хүмүүс нь босоод явж байсан…

Avatar

Нэргүй 2024-03-25 59.153.112.68

Шар хаданд очиж хэвт. 😂😂😂

Avatar

Нэргүй 2024-03-25 59.153.114.208

АН УБалтын 3н улс болох ЛатвиЛитвиЭстонд ямар нэг хэмжэнээсээ хэтэрсэн авир Оросын эсрэг гаргахгүй байхыганхааруулаад асуудал үүсэхэд хамгаалах боломжгүй шүү гэдгийг сануулсан байна.

Avatar

Нэргүй 2024-03-25 103.168.34.37

ХАЛДЛАГЫН ЖИНХЭНЭ ЭЗЭД УКРАЙНУУД ШҮҮ ДЭЭ…АДГИЙН АМЕРИК. АНГЛИ ФРАНЦУУД ШҮҮ ХУДЛАА ИСЛАМ ГЭЖ МУРЖ БАЙГАА ЮМ УКРАЙНЫГ ХАЙР НАЙРГҮЙ ГАЗХРТАЙ ТЭГШИЛ…АНГЛИ ФРАНЦЫН ЦӨМИЙН ЗЭВСГИЙГ ОКОПОНД ДЭЛБЭЛЭЭД ӨӨРӨӨР НЬ ӨӨРСДИЙГ УСТГАХ ЦАГ БОЛСОН..

Avatar

Нэргүй 2024-03-25 202.126.89.99

Оросын суртал ухуулга бүгд худлаа коммунист ухуулга. Баг өмссөн коммунист фашистууд

Avatar

Нэргүй 2024-03-25 202.126.89.99

ПУТИН ЗӨНӨГ ХУДЛАА ЗАЛЖЭЭ. УКРАЙНЫГ БУРУУТГАСАН МЭДЭГДЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ОГЦОР, ГИМНАСТИКЧ АМРАГ РУУГАА ЗАЙЛ

Avatar

Мөнх 2024-03-25 66.181.186.145

Оросууд тэр чигээрээ тэнэг мангар хүмүүсээр дүүрсэн мэт бичих юм. Гэмт хэрэг гүйцэтгэгчийг олж барихгүй орхино гэж бхгүй ш дээ. Ямар өөрөө өөрийгөө доромжилж бгаа биш.

Avatar

Нэргүй 2024-03-25 103.57.94.238

Путин өвөөгийн аргачлал, орос ахын ярга. хэрэг байвал эзэн олдоно гэж орос сургагч манайхныг сургасан.

Avatar

Нэргүй 2024-03-25 119.18.0.102

Энэ news.mn гэсэн сайтаас Монголыг төлөөлөх .nm гэсэн домэйнийг төр нь хасуулах хэрэгтэй юм байна даа, Юмыг бодитоор харж, мэдэрдэггүй коммунист ухамсартай өвгөн хэдэн тэнэгдүүхэн охидын нэрээр халхлаад энэ нь манайх, тэр нь дайсных гэсэн яг хуучны хандлагаар бичээд байх юм

Avatar

Нэргүй 2024-03-25 66.181.176.187

Монголд нэг шөнө 10 нэг нас барлаа яагаад эмгэнэл зарлахгүй байна Орос 147 сая хүнтэй манайх 3,3 сая хүн амтай. Оросд 135 хүн амь үрэгдэж гашуудал зарлаж байна манайх хүн амтайгаа харьцуулвал нэг шөнө 500 хүн нас барсан юм биш үү эсвэл үхэх ёстой хүн үхэх ёстой нүүснийхээ угаарт хордож нас барсан юм болов уу

Avatar

Нэргүй 2024-03-25 139.5.218.100

Тэд чинь согтуу байгаад эрхээ эдэлж байгаад үхсэн. Ялгаа байгаа биз?

Avatar

Гражданин 2024-03-25 202.21.104.2

Бичлэгэн дээр байсан хүмүүс арай өөр зүс царайтай хүмүүс байсан ш дээ. Ямар гээч нөхдийг тамлаж байгаад хэрэг үүрүүлчихэв ээ л гэж бодогдож байна.ккк . Видно, что они не похожи с теми, которые снимались на видео записи. Они были светловато мускулистые, и более профессиональные ..ккк

Avatar

Нэргүй 2024-03-25 107.189.31.232

Хэрвээ чи санаатай санамсаргүй аль нь ч бай хүний аминд хүрээд баригдаж хуулийн өмнө очвол ямар болох бол!? Энгийн иргэдийг алж хядаж байхдаа бүрэн зэвсэглэсэн алуурчид чухам арслан барс мэт авирлаж байснаа баригдангуутаа хорхой шавьжнаас дор өчүүхэн амьтад болон хувирах нь мэдээжийн зүйл!

Avatar

Улс төрийн шинжээчийн дүгнэлт 2024-03-25 139.5.216.134

Тажикууд Украйны хилийг зүглэн Брянск руу зугтсан нь учиртай. Тэднийг Украйны талд байлдаж байгаа оросууд хил дээр тосч байсан байх магадлал өндөр.АНУ яагаад халдлага болсон даруйд л Украйн оролцоогүй гээд байнав гэвэл тэд үүнийг гадарлаад байж. Оросууд маш сонор сэрэмжгүй, юу ч болоогүй юм шиг олуулаа цуглараад баярлацгаагаад. Харуул хамгаалалт гэж байхгүйтэй адил. Сага , 762 мм-ийн ангын буугаар зэвсэглэсэн эдгээдийг зогсоож чадсангүй хариуцлага алджээ

Avatar

Нэргүй 2024-03-25 185.220.101.43

Москва 12 сая хүнтэй том мега хот, бүх үйл явдлыг хянаад хичнээн их цэрэг цагдаа байсан ч бүрэн хамгаалах боломгүй.

Avatar

Нэргүй 2024-03-25 107.189.31.232

Дээр нь нэмэхэд Оросын хотууд маш амгалан тайван учир иргэд нь сонор сэрэмж судларсан нь тодорхой. Америкийн хотууд шиг өдөр бүр буудалцаан, алаан хядаан, дээрэм тонуул Оросын хотуудад бараг байхгүй, дэлхийн бусад томоохон хотууд шиг бага зэрэг бол байгаа л байх, гэхдээ харьцангуй амгалан тайван.

Avatar

Зочин 2024-03-25 85.108.124.234

Ямар ч тэнэг дайнтай газар луу зугтахгуй. Оросын цэрэг тэнд байгаа даа. Бас замд нь зендее хаалт…

Avatar

Иргэн 2024-03-25 192.82.64.220

Ер нь ямар ч зүйлд туйлшрах гэдгийг Монголд харж болно. Жишээ: Манай сонгууль. Энэ аллагын тухайд BBC, Украин ярьсан хэлсэн зүйл үнэн гэнэ. Орос нь юу ч хэлсэн ярьсан худлаа, жирийн иргэд нь үхвэл хохино, өөрсдөө зохион байгуулсан гэнэ. Нефтийн 2 хоолой, энэ т*******т үйлдлийг орос хийгээгүй нь ойлгомжтой байна Нэг улс байсан 2 улс АНУ, зарим Европын улсуудын тогтлоом болж дууслаа. Eagle, танай сайт, бусад сайтууд сэтгүүл зүйн гол зарчим мэдээллийг тэнцвэртэй өгөх үүргээ биелүүлвэл яасан юм бэ.

Avatar

Зочин 2024-03-25 85.108.124.234

Мэдрэлээ шалгуул даа…юу гэх гэсэн бэ

Avatar

зочин 2024-03-25 66.181.160.17

Өөө … Ингэж тамлаж зодхоор чинь хүн ямар л бол ямар хэргийг хүлээнэ шдээ… Их хэлмэгдүүлэлтийн үед яг ингэж л хэрэг хүлээлгэдэг байсан шдээ .Хаа хамаагүй тэнэж явсан хэдэн Таджикуудыг яргалж байгаад хийгээгүй хэргийг нь хүлээлгэчихэж байгаа юм байна л дөө

Avatar

зочин 2024-03-25 66.181.160.17

Одоо, өшөө жоохон яргалжж байгаад "Зеленскийгээс мөнгө авсан" гээд л хэлүүлчихнээ… ядах юмгүй.

Avatar

Нэргүй 2024-03-25 202.55.191.130

Орос ингээд Дундад зуун руугаа шаалаа даа. Эрүүдэн шүүх цаашаа болгожээ.

Avatar

зочин 2024-03-25 66.181.160.17

Шааах юу байхав ..Угаасаа л тэнд чинь гацчихаад тарчилж байгаа шдэ

Avatar

Нэргүй 2024-03-25 66.181.182.110

Овоо босгоогүй бол,,,,,шаазгай юун дээр суух вээ,,,оросын фашистууд,,, бөгспутин аллага хядлага хийгээгүй бол,, крокус юу гэж шатах вэ,,,,,

Avatar

Зочин 2024-03-25 59.153.87.54

нэг газар хүн алахад нөгөө газар өөрсдөө алагддаг жамтай ажээ, яалтай билээ. зүгээр л эвтэй сайхан амьдарцгаая

Avatar

Нэргүй 2024-03-25 66.181.182.110

Дөрвөн таджик бомжид ял өгөад дуусгаваа,,,,

Avatar

Нэргүй 2024-03-25 202.131.245.243

Дуусаагүй.

Avatar

Нэргүй 2024-03-25 103.168.34.28

Эхлэх гэж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж