УИХ ацан шалаанд оров !

УИХ ацан шалаанд оров !

УИХ Засгийн газраас өргөн мэдүүлсэн импортын гурил, тэжээлийг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжих үү, татгалзах уу гэдэг дээр шийдвэрээ гаргаж чадахгүй, ацан шалаанд ороод байна. Эрх баригч хүчин бүлгийнхээ хурлаар энэ асуудлыг хэлэлцэн, дэмжих эсэхээ шийдэхээр болж, өнгөрсөн долоо хоногийн чуулганаас тав хоногийн завсарлага авсан. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд Засгийн газрын талд зогсож буй.

Гурилын үнийн хөөрөгдлийг бууруулах, хивэг тэжээлийн үнэ өсөхөөс сэргийлж Засгийн газар энэхүү хуулийн төслийг боловсруулан, УИХ-д өргөн мэдүүлсэн ч цаг хугацааны хувьд тариалалт эхлэхийн өмнө таарсан нь УИХ-ын хувьд тун нухацтай хэлэлцэн шийдвэрлэхээс аргагүй асуудал болж хувираад буй.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн тайлбарласнаар бол хилийн цаана 1 кг гурил 900 гаруй төгрөгийн үнэтэй байхад Монголд 1 кг гурил 2600-3000 төгрөгийн хооронд хэлбэлзэх болсон. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар 2022 оны нэгдүгээр сараас эхлэн гурилын үнэ дээр судалгаа хийж үзэхэд монополь хэдэн компани үгсэн хуйвалдаж гурилын үнээ өсгөсөн. Торгууль тавихад шийдвэрийг нь шүүхэд өгсөн. Шүүхээр асуудал эцэслэгдээгүй буцсан гээд тоочвол бараг хоёр жил шахамын хугацааг дамнан асуудал яригдаж байна.

Валютын нөөц 5 тэрбум ам.долларыг давж, төгрөг долларын эсрэг чангарсаар байгаа ч гурилын үнэ буухгүй өндөр тогтсон нь Засгийн газар өөрсдийн эрх хэмжээний хүрээнд Гаалийн албан татварыг тэглэх замаар үнийн өрсөлдөөн бий болгож, хямд гурил идэх боломжийг ард иргэддээ олгох зорилго тавьсан. Гэвч УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд дунд “импортоор орж ирэх гурилын татварыг тэглэх нь эргээд газар тариалангийн салбарыг унагах эрсдэлтэй тулгана” гэж үзэж байна.  Тэр дундаа импортоор орж ирэх гурилд хэмжээ, хугацаа тавихгүй байх нь эрсдэлийг улам өндөр болгож байна гэдгийг УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ж.Эрдэнэбат нарын зүгээс хөндөөд буй.

УИХ-ын гишүүн Н.Энхболдын хэлснээр 1990-ээд оны сүүл 2000 –аад оны эхэн үед Монгол Улс гурилын хомсдолд орж, талхгүй болоход буудайныхаа өтийг түүж, гурил үйлдвэрлэж байсан гашуун туршлага бий. Энэ түүх давтагдаж болзошгүй.

Гурил стратегийн чухал бүтээгдэхүүн.  Иймээс Ерөнхий сайд асан С.Баяр 2008 онд Атар газар эзэмших III аяныг зарласан. Энэхүү аяны үр дүн 2023 онд гарч, Монгол Улс улаан буудай, төмс хүнсний ногооныхоо хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах боломжтой болсон. Үндсэндээ төр 15 жилийн турш газар тариалангийн салбарыг тордсоны хүчинд стратегийн бүтээгдэхүүнээ гадаадаас хамааралгүйгээр 100 хувь дотоодоосоо хангах боломж бүрдсэн. Хэрэв УИХ энэ асуудлыг зөвхөн гурилын үнийн өсөлттэй холбон ойлгож, Засгийн газрын мэдүүлсэн төслийг тэр хэвээр баталбал газар тариалангийн салбар уналтад орж, Монгол Улс нефтийн бүтээгдэхүүнээс гадна гурил, улаан буудайн хэрэгцээгээрээ ОХУ-ын хараат болох замд орно гэж үзэж буй.

Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Зөвхөн ОХУ-аас гурил импортолно гэж харж болохгүй. Бусад улс орноос гурил импортлох эрх бүрэн нээлттэй” гэж сөрж байна.

Монгол Улс жилдээ 300 мянга гаруй тонн гурил хэрэглэдэг. Өнгөрсөн онд 456 мянган тонн үр тариа, үүнээс 434 мянган тонн улаанбуудай, 175 мянган тонн төмс, 183 мянган тонн хүнсний ногоо хураан авсан нь хэдэн жилдээ гараагүй түүхэн амжилт гэж салбарын яамнаас мэдээлсэн.

Гурилын үнэ өссөн шалтгааныг эрх баригчдын зүгээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар ажлаа хийгээгүйтэй холбон тайлбарлаж буй.

Тэр дундаа эрх мэдэл хүрдэггүй гэх шалтгаанаар ацагласан нь буруу гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдэж, гурилын үнийг зориудаар өсгөсөн “Милл хаус” тэргүүтэй гурил үйлдвэрлэгчдийг цагдаад өгч шалгуулах ёстойг ч сануулсан.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын өгсөн мэдээллээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд “Милл хаус” 48 тэрбум, “Улаанбаатар гурил” компани 43 тэрбум, “Өгөөж гурил” компани 37 тэрбум, “Өег гурил” компани 59 тэрбум, “Дорнод гурил” компани 10.5 тэрбум, “Од групп” 2,5 тэрбум, “Хангай миллс” 6 тэрбум, “Хөвсгөл алтан дуулга”, “Эрин цагаан”,  “Увс хүнс” компаниуд 1 тэрбум дотор хөнгөлөлттэй зээл авсан байдаг. Хөнгөлөлттэй зээлийн хэмжээ 209 тэрбумаар яригдаж буй бөгөөд жилийн 6 хувийн хүүтэй олгогддог.

Эдгээр компани дотор улстөрчийн хамаарал бүхий компаниуд багтсан төдийгүй улстөрчидтэй ойр шадарлаж ирсэн бизнесмэнүүд орсон нь өнөөх л эрх мэдэл, албан тушаалд ойр байдлаа ашиглан хөнгөлөлттэй зээл авчихаад гурилын үнээ өсгөсөн нь шударга бус үйлдэл гэж үзэж байна. Тодруулбал, “Милл хаус” компани нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын төрсөн дүү Х.Баттуулынх бол “Улаанбаатар гурил” компани нь Таванбогдын Ц.Баатарсайханых, “Дорнод гурил” компани нь Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулууны төрсөн дүүгийнх. “Од групп” нь Ц.Баатарсайханы төрсөн дүүгийнх бол “Өгөөж гурил” компанийн эзэмшигч нь М.Энхтуяа, Б.Даваасамбуу нар юм.

Харин “Өег гурил” компани нь сүүлийн үед УИХ-ын гишүүн Ц.Тувааны хажуугаас салахгүй дагаж, УИХ-ын сонгуульд горилон Дархан, Сэлэнгийн бүс нутагт өрсөлдөхөөр бэлтгэл хангаж яваа А.Батсуурь гэх горилогчийнх аж.  Өмнө нь тэрбээр “Дархан таван нуур” компаниараа дамжуулан Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авч байсан. Ер нь бол хөнгөлөлттэй зээлийг Ардын нам эрх барьж байхад хамгийн их авч ашиглаж байгаа мэдээлэл гарч буй.

“Увс хүнс” компанийн удирдлагаар Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн сайд асан Н.Цэрэнбат, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч асан О.Амартүвшин нар ажиллаж ирсэн нь мөн л хардлагын бай болж буй.

Бизнес эрхлэгчдэд жилийн 6 хувийн хүүтэй зээл олдохгүй, 30 гаруй хувийн хүүтэй зээлээр ажлын байр бий болгохоор чардайж явахад дээрх хэдэн нөхөд хямд хүүтэй зээл авсан хэрнээ гурилын үнэ өндөр тогтоосон нь баталгаатай бол хариуцлага ярихаас аргагүй асуудал.

Нөгөөтэйгүүр, зээлээ зориулалтын дагуу ашигладаг уу гэдэг асуудлыг шалгаж үзэхэд ч гэмгүй л болов уу.

Гурилын үнийг буулгах нэрийн дор газар тариалангийн салбараа унагаж болохгүй тул эрх баригчдын хувьд алтан дундаж шийдвэр гаргахаас аргагүйд хүрээд байна. Ядахад хэдхэн сарын дараа УИХ-ын сонгууль болно. Хэзээ мөдгүй тариалалт эхлэх ёстой.  Иймээс гурил үйлдвэрлэгч нарт “шанаа өгөх” зорилготой Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийг дэмжих нэрийн дор тариаланчдын эсрэг шийдвэр гаргах уу, эсвэл өөр гарц гаргалгаа хайх уу гэдэг нь өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар шийдэгдэнэ.  Тус бүлгээс гарах шийдвэр УИХ-аар албажиж батлагдана гэж ойлгож болно.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

67 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-03-25 202.9.46.137

Хар хятадын хортойгурил,ясны гурил гээд хятад хог хаягдал хэзээ ч авч болохгүй.харин орос гурил сайн болноо.

Avatar

ЭРГЭЛЗЭЭТЭЙ БОЛЛОО ... 2024-03-25 202.179.24.40

ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ , ҮЛ ҮЗЭГДЭХ ГАРЫН ОНОЛООР 35 ЖИЛ ЯВЛАА !!!! ./ ГУЧИН ТАВ /… ҮР ДҮН ГАРАХ НУУ … ОДОО ЗОГСООД … НЭГ САЙН ЯРИЛЦАХ ЦАГ БОЛООГҮЙ ЮҮ . ҮЛ ҮЗЭГДЭХ ГАР ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛСЭН ҮҮ. ГЭХЧИЛЭН. ЭРГЭЛЗЭЭЭД ЭХЭЛЛЭЭ . 5 ХАН АЙЛ УЛСАА ИДЭЭД СУУЖ БАЙХЫГ ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ. … ГЭХ ҮҮ… БОЛЖ БАЙНА . ЗӨВ ЯВААД БАЙНА ГЭХ ҮҮ. .. ЭСВЭЛ АЯАНДАА ЗӨВ БОЛОХ УУ … ЭРГЭЛЗЭЖ ЭХЭЛСЭЭН.

Avatar

Ajiltan 2024-03-25 202.126.89.18

ene songuulid 1ch kompani luivarchdiig demjij bolohgui ed nart unen ym 1 eench baihgui ymnii une arai 2 denduu bolj baina shuuh huuli bugdiig orvongoorni uurchiluh gui ym bol zashdaa heden hulgaichuud davarch duushiin baina hariutslag hench huleedeggui ard tumendee ih uilchideg huzuugui hulgaichiig yagaad barij horiod buh hurungiig huraadaggui ym hanzarhai bakaltai baisan gants tuts ajilùlj gahai uursiin muu tegehed yun arabiin shah ymuu haasha ym
ard tumen teshgui shuu hulgaichuudaa

Avatar

Zochin 2024-03-25 202.126.89.18

Undesnii uildveree demjeed yavii geheer tamtaggui untei teriigee dagaad buh ymnii une uschihdug naad heden monpol geed baigaa nuhduud chini Mongol ulsiin hun ardaa dapuuruulj duuslaa tarialnchidaas hyamd avchihaad teriigee undur untei guril bii bolgoj suuldee sharhaa ard tumnees garguulni geed hutsaj baidag iim ulaan tsain luivar hiij baigaa ulsiig Mongliin hugjild nemer bolno gevel gonj uursduu bayajih ulsiin ih hurald dandaa tolgoi hulgaichuud orchihoor uursdiin huviin ereh ashigaa genuu gehee

Avatar

Нэргүй 2024-03-25 202.55.188.126

Элбэгдорж гайгаас бүх юм болж байгаа юм

Avatar

Нэргүй 2024-03-25 122.201.31.172

орос 900 аар зараад ашигтай байхад монгол гурил 1800 аар зарахад хангалттай бна ш дээ…арай дэндүү бна….талх болон ууттай гурилан бүтээгдэхүүн авч идэхэд хэцүү бна…хятад гурил хэрэггүй орос гурил оруулж иргэдийнхээ амьдралыг бодох нь з.г ын зөв бодлого 1 кг гурил бодит үнэ үндэслэл тогтоож чадахгүй монгол төрд их хуцвал орос 3 сая иргэн хангах дэмжлэг……эрдэнэбат хуцмал монгол 1кг гурил үнэ үндэслэл тогтоогооч…монгол гурил дэндүү үнэ хөөсрүүлж бна….

Avatar

Нэргүй 2024-03-25 203.17.23.177

МОНГОЛЧУУД ИЙМ БАЛИАР ЗӨВХӨН АШИГ ХАРДАГ. ХЯТАДУУД Ч ИЙМ БИШ. ХЯТАДУУДААС Ч ШУНАЛТАЙ БАЛИАР ГУЙЛГАЧИД. ХЯМД ГУРИЛ ОРУУЛЖ ИРЭЭД, МОНГОЛЫН ТАРИАЛАНЧДАД УЛААНБУУДАЙГАА ЭКСПОРТЛОХ БОЛОМЖ ОЛГОХ ХЭРЭГТЭЙ. ГОЛ НЬ ГУРИЛ ОРУУЛЖ ИРСЭН ГАНЦ ОРОС БИШ БАЙХ ХЭРЭГТЭЙ. ҮМХИЙ ОРОСУУД ГУРИЛ НИЙЛҮҮЛЭХЭЭ БОЛЬВОЛ БИД Л БАЛАРНА. СОЛОНГОСТ Ч МОНГОЛООС ХЯМД ХЭРНЭЭ ЧАНАРТАЙ ГУРИЛ БАЙНА.

Avatar

Түвшин 2024-03-25 103.57.94.214

Женкод " Милл хаус " гэх компанид нь 48 тэрбум хүүгүй зээл олгох асуудал Мулгуу Данхын шууд заавраар өгсөн гэдгээ 2 Болорчулуун хүлээгээч. Та нарын шударга үнэний дуу хоолой , авилгын эсрэг цангинуур хоолой Данх чинь Жонхуугийн баруун суга гэдгийг мэдтүгэй

Avatar

Нэргүй 2024-03-25 122.201.31.95

vndesnii vilweree erchimjvvj odood hujaagaas baahan hortoi guril oruulj irhene muu shunaliin lalruud yumaa uursduu bish gehed vr hvvhdvvd chini vhliin muugaar tarchlah bhdaa

Avatar

Нэргүй 2024-03-25 103.57.93.246

манай Шүүх гэж нэг хог болсон газар байнаа. Элбэгдорж Баттулга Багабанди нарын босгож үлдээсэн бузар шингэсэн өв залгамжлагч нарыг өөрчил. Хүзүү дутуу нөхөр бүр самарч үлгэрлэж хорт. санаагаа байршуулсан.

Avatar

Ганхуяг 2024-03-25 103.140.10.216

импортын гурилын татварыг тэглэх нь зөв. Гурил үйлдвэрлэгчиддэд жинтэйхэн шанаа өгөх нь хэрэгтэй

Avatar

зочин 2024-03-25 66.181.180.97

Монгол гурил идмээр байна.
хятад гурил идээд олон хүн хавдар туссаан

Avatar

Иргэн 2024-03-25 66.181.180.97

Үндэсний үйлдвэрлэлийг дампууруулах хятад бодлого яваад байгаа.

Avatar

Нэргүй 2024-03-25 180.149.80.74

Үүнд Хятад ямар хамаатай юм, гурилын үйлдвэрийн хэдэн хувалзын шунал

Avatar

Сүрэн 2024-03-25 202.126.91.111

Гаалийн татавараа тэглэж,шударга өрсөлдөөн өрнүүл.Ард түмэнд хямд гурил хэрэгтэй болохоос шуналын тулам болсон үндэсний гэгдэх компаниудын тэнгэрт тулсан үнэтэй гурил хэрэггүй.Зах зээлийн жамаар л оршин тогтнох ёстой болохоос ард түмнийг шулж оршихгүй.Чадахгүй бол болих хэрэгтэй

Avatar

Алтай 2024-03-25 122.201.31.18

газар тариаландаа хайртай бол субсидь өг,харин ард иргэдээ шулахаа боль.Гаалийн татвараа тэглэ,бодит өрсөлдүүл.

Avatar

Нэргүй 2024-03-25 203.91.115.43

hyamd guril idiyee turiin hair daahgui iim uilweruudeer yah ve de hichneen ih naydaar demjee ve ene olon jil. odoo iim hair baihguiee chuluut zah zeeld ni tawij ug tertei tergui chuluut zah zeeleer yawah uchirtai strategi gj naaduul chine ih yumnii ard nuugdaj. dain bolj baigaa uls hurtel hyamd bailgaj boldogiig bid harj bna

Avatar

Нэргүй 2024-03-25 76.68.83.109

ЖАГСААЛТААР ӨНӨӨX Л ТОЛГОЙ ЛУЙВАРЧИД ОРЖ ИРНЭ. МАН, АН 2-УУЛАА XЭРЭГГҮЙ. XИЧНЭЭН ЖИЛ ТОЛГОЙ ДЭЭР БАЙВ. ШИЙДЭГДСЭН XЭРЭГ НЭГ Ч БАЙXГҮЙ.
ӨӨР 3 ДАГЧ НАМЫГ СОНГООД ДЭЭД ШҮҮX ПРОКУРОРОО СОЛЬЖ БАЙЖ УЛС ӨӨРЧЛӨГДӨНӨ

Avatar

Багш 2024-03-25 66.181.180.97

Ан төр брихад бизнес эрхлэгч нарын нар гарч малын түүхий эд өсч үндэсний үйлдвэр сэргэдэг.
ОТГОНБААТАРЫН НАМ БОЛ МАН НӨГӨӨ ЛУГУЙ ШҮҮ

Avatar

Зочин 2024-03-25 202.126.91.71

шатхууны үнэ нэмэгдхээр гурул будааны үнэ нэмэгдээд эргээд бууна гэж байхгүй тогтдог

Avatar

Ррр 2024-03-25 43.242.243.169

Тариаланчидаас хэтэрхий бага үнээр аваад гурил хийхдээ өндөр үнээр зардаг учир тариаланчдад нөлөөлөхгүй

Avatar

Нэргүй 2024-03-25 202.9.40.141

Хямд гурил идэхийг хүсэж байна.

Avatar

Нэргүй 2024-03-25 202.9.40.220

Монголдоо гурил үйлдвэрлэхээ больж бгамуу түүхэнд тэмдэглэгдэх эндээ

Avatar

Зочин 2024-03-25 66.181.161.95

тариалинчдын холбооны Цандэлэг бид үү тэр нөхөр биднээс шалтгаалахгүй гурилын эзэд өөрсдөө нэмж бгаагаа хамруулж газар тариалан уналтад орно гэж хамруулж өөрсдийгөө биднээр бамбай хийж бгаан гэж хэлж бсан.импортын гурилаа тэгшлэх хэрэгтэы

Avatar

Нэргүй 2024-03-25 139.5.218.25

үнэгүй юм хавханд л байдаг- оросууд өөрсдөө, дарга якунин хэлсэн гэсэн шүү

Avatar

Нэргүй 2024-03-25 24.126.12.106

Tenegteed blgyi 9 r sar hyrtel 1% garlic avaad uur umnu n hiij bgaagyi yduu angilald bgaa ger bylyydiig oruulj ireh erhiig chanariin shaardlaga sain hangasan guril tejeel oruulj iryykeheer bolon monopoly grilling change hymyysd erh uguhgyigeer irgedee demjildee !!!

Avatar

Иргэн 2024-03-25 139.5.216.197

дээдчүүлд гурилын үнийг дарж мэдээлдэг юм байна. дэлгүүрүүдэд гурил 1 кг нь 3000-4000 тагрөгт хүрээд байгаа шүү

Avatar

Зочин 2024-03-25 66.181.185.153

Женко хулгайч бас энэ гурлын асуудалд нөлөөлжээ. Энэ луйварчинд орохгүй салбар гэж алга.

Avatar

Нэргүй 2024-03-25 66.181.181.90

Дээд гурил л 2600-3000 төг байгаа. Харин 1,2 р гурил 1900 төгөөс доош байгаа боломжийн чанартай. Татаас өгөхөө зогсоогоод үндэсний үйлдвэрээ дэмжвэл яасийн. Унагаах амархан, босгох хэцүү дээ. Манайхан ч нураахдаа сайн даа Харин 2 дахин өссөн байрны үнэ, чанарт л анхаармаар байх юм. Жирийн иргэний үг

Avatar

Нэргүй 2024-03-25 122.201.31.146

Нуухыг нь авах гээд нүдийг сохлов гэгчээр газар тариалангийн салбараа сөхрүүлж байхаар гурилын монополь үйлдвэрүүдийн гурилын үнийг буулгах хэрэгтэй

Avatar

Бат 2024-03-25 139.5.218.226

Орос улаанбуудай борлогдохгүй болсон, мөн эзлэгдсэн украйгаас их будаа дээрэмдсэн түүнээ монгол гэх орнуудад зарж мөнгө олж дайнаа санхүүжүүлэх зорилго оросд байгаа болов уу. Манай МАН угшилаараа орос завлөлтийн коммунистуудын угшилтай тул орос будааг нь авах байх.

Avatar

Нэргүй 2024-03-25 202.126.92.98

Женко албаар дампууруулж, бас 1 салбарыг Оросын хараат болгох гэж байна гэж хардахаар харагдах юм. Милл хаус чинь Женкогын хамааралтай, хамгийн их 48.0 тэрбумын зээл аваад, төлөөгүй, нэмээд л явна…

Avatar

Нэргүй 2024-03-25 66.181.161.200

Мөнгө олох тусам улам шуналтдаг нь шуналтангуудын үнэн төрх.Хир хэмжээтэй буюу рамандаа яажигнаж шуналтаж баймаар юм.Цаана чинь бэлээхэн алтан загасны үлгэрийн эмгэн шуналтаж байгаад яаж хоосон хоцорсныг харуулсан зохиол аль хэдийн бичигдсэн байна.Сургамж авах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-03-25 103.57.92.34

зөв шүү, гурил арай үнэтэй байна шүү

Avatar

ИРГЭН 2024-03-25 66.181.186.124

ГААЛИЙН ТАТВАРАА ТЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ. АРД ТҮМЭН ШААРДАЖ БАЙНА

Avatar

Нэргүй 2024-03-25 89.39.107.200

Ямар ч судалгаагүй поп нөхдүүд шүү. Амарбаясгалан даргаа толгойгоо ажиллуулана уу.

Avatar

Чинбаа 2024-03-25 66.181.188.181

ойрын хэдэн жил төрөөс гурилын үйлдвэрүүдэд бага хүүтэй мөнгө өгч өвөл болохоор орноос их хэмжээний улаан буудай нөөцлүүлдэг болоод байгаа нь гурилын үйлдвэрүүдийг даам гаргаад байна. гурилын импортын татварыг хугацаагүй чөлөөлөх нь яг зөв.Харин улаан буудай импортлохыг хориглох хэрэгтэй. тэгж байж тэнцвэржүүлнэ шүү.

Avatar

Нэргүй 2024-03-25 202.55.191.130

Хоригт орсон, хог болох гээд байгаа тул муудахаас нь өмнө Оросын гурил, улаан буудайг авах шахаанд орсон юм биш үү дээ.

Avatar

Нэргүй 2024-03-25 24.126.11.200

chamd yne buulgaj hymdruulah Sanaa er hamaagyi yum bna!! Chi bol Huvalz bndo!!!

Avatar

Нэргүй 2024-03-25 202.126.90.64

ингээд ч болов ард олонд хямдхан гурил хэрэгтэй байгаа нь яамд хамаагүй юм байна л даа

Avatar

Нэргүй 2024-03-25 103.212.162.199

Тэглэх нь зөв. Гурил үйлдвэрлэгчид зардлаа бууруул, нам санхүүжүүлэхээ зогсоо, офшорт мөнгө нуухаа больцгоо гэх хэрэгтэй. Монголын 3 сая хүнд хямд, чанартай гурил хэрэгтэй болохоос олигархууд хэрэггүй ээ

Avatar

Нэргүй 2024-03-25 202.131.225.242

Хятадаас бага оврын гурилын үйлдвэр оруулж ирэх иргэдийг төрөөс дэмж. Гаалийн татварыг нь тэглэ. Тэгж байж хэдэн том гурил үйлдвэрлэгчдийн монопол үгүй болно. Зүгээр өрхийн үйлдвэрлэл шиг шажигнуулж өгнө. Тариаланчдаасаа улаан буудайгаа аваад айл бүр өрх бүр хашаандаа цагт 300 кг гурил үйлдвэрлээд байг л дээ. Тэгээд ард түмэн сонголтоо хийг. Наад гурилыг чинь зуухан жилийн өмнө хоёр жулууны завсар тээрэмдээд идчихдэг байсан юм. Жижиг том үйлдвэрийн ялгаа байхгүй.

Avatar

Нэргүй 2024-03-25 66.181.161.193

өрх бүр үйлдвэрлэгч гэсэн худал үгээ март

Avatar

Нэргүй 2024-03-25 24.126.11.200

Yahavdee guriliin baga yoldveryyd bjil bgldee!! Guril yvaandaa gaigyi bolchoh yed edgeer yoldveryyd oat mill hiveg, uur organic meheeriin gurilch yumuu uur zyilee hiigeed tsaash turuljuul yvchina sdee!!! Jijig uchraas uurchluul maneuver laal yvahad Amar buguud amidrahaar bgaa bizdee @@

Avatar

Чука 2024-03-25 103.212.162.116

Манайх шиг улны цалинтай Хөгжсөн орнуудаас өндөр үнэтэй бараатай орон байна уу. Ковидын үед нэмсэн үнээ буулгаснуу үгүйшдээ улам л нэмээд байдаг. Монгол бол дамчингууд болон Монополиудын орон болоод удаж байна. Хүнс эм тендер бүгд дамлалт нугалалт. Замын бордур явган хүний зам гэхэд л оролцсон дарганцар – эзэн бүрийн цавчаа идэлт. яг хийдэг хүн ажилчин нь улны ядуу. Ийм л байна. Зохицуулалт хийх хэрэгтэй. Хулгай ч луйварчид, хахуульчидаа дарж байж л энэ орон хөгжинө.

Avatar

Зочин 2024-03-25 66.181.177.208

Гурилын гаалын татварыг тэглээд зөвхөн гурил оруулахад болохгүй зүйлгүй.Буудайг бол Монголын тариаланчид хангачихна.

Avatar

Нэргүй 2024-03-25 43.228.129.131

Амарбаясгалангийн 3000 төгрөгийн үнэтэй 1-р гурилыг хайгаад олсонгүй, муу худалчын цаад санаа нь Монголын газар тариаланг гурилын үйлдвэрүүдтэй нь устгах юм байна л даа

Avatar

Эмээ 2024-03-25 103.168.34.103

Сансрын үйлчилгээний төвд хурхын 1 р гурил 3100 төгрөгийн үнэтэй сар боож байна даа. Та хайсангшй. Амарбаясгалан руу л дайрч байна. Эмээ нь авдаг юм. Гурил нь их сайхан, орос гурил шиг амттай. Ус лаана. Урсахгүй. Шарналтсан сайхан гурил ,

Avatar

Нэргүй 2024-03-25 174.196.137.174

uuruu hedtei guril oloovee???…

Avatar

Нэргүй 2024-03-25 202.9.40.182

Зах зээл гэж дээдсүүд их мэдэн будилж, үний асуудлыг төрөөс зохицуулаагүйгээс эцэстээ ийм байдалд хүрэх нь зүйн хэрэг. Ер нь зах зээлийн эрсдлээс хамгаалж үнийн бодлого дээр төрөөс гарцаагүй зохицуулалт хийх болсон. Манай улс ямар үйлдвэр хөгжсөн, ОХУ, БНХАУ -уу Хэргэлэгч цөөнтэй хэдхэн үйлдвэрлэгч нь хоорондоо хувилдаад үнээ нэмээд л байх шиг байна. Манай дотоодын үйлдвэрлэгчид өөрсдөө үнийн хөөрөгдлийг л хийж байна ш дээ. Сайн чанарын гурил гаднаас оруулахад болохгүй юм алга.

Avatar

Иргэн 2024-03-25 139.5.217.85

Тариаланчдын эсрэг шийдвэр биш юмаа. Сэлэнгэ Хүдэр компанийн эзэн гавъяат тариаланч Цандэлэг гурил үйлдвэрлэгчид наад хэдэн олигополь болсон гурилын үйлдвэрүүд чин тариаланчдыг хэрхэн сөхрүүлдэг талаар үргэлж л ярьж хэлж бичиж байдаг. Өөр олон ч газар тариалангийн компани Цандэлэгийн яриа үнэн гэдгийг батладаг. Тэднйи яриагаар бол харин ч засгийн газрын шийдвэрийг дэмжиж буй юм билээ. Чөлөөт өрсөлдөөн бий болгож тэнгэрт хадаасан гурилын үнийг амьдрал дээр хөрсөн дээр нь буулгах хэрэгтэй

Avatar

Зочин 2024-03-25 64.119.29.46

Энэ ард түмний амьдрал улам л доройтож юмны үнэ өдөр бүр өсөөд бна шүү дээ амьжиргаа маш хүнд болж бна хоноод босоход л үнэ өсдөг бсон буух асуудал байхгүй гурлын үнэ маш өндөр түүнийг дагаад бусад бараа үнэ өндөр бна шүү дээ хариуцлага тооцож арга хэмжээ авах хэрэгтэй бна

Avatar

Zochin 2024-03-25 59.153.113.192

Цөөн хэдхэн үйлдвэрийн эздийн эрх ашгаас Нийтийн эрх ашиг чухал. Иймд импортын гурилын татварыг тэглэх нь маш зөв.

Avatar

Нэргүй 2024-03-25 202.126.91.108

үеийн гишүүд суудал горилохоос өөр юү ч хийж чадахгүй Мөнгө үнэрлээд ард түмнийг хуурч байна шүү

Avatar

Зочин 2024-03-25 58.124.19.71

Ард түмнийг чинь дамчид луйварлаж шулж бна. Ард түмнийхээ эрх ашгийг хамгаалаачээ

Avatar

Нэргүй 2024-03-25 43.242.241.151

Гурилын үйлдвэрүд гэж үнэн даварсан новшнууд байна шүү. Би Сэлэнгэд газар тариалангийн салбарт ажилладаг хүн. Энэ асуудалд Засгийн газрыг дэмжиж байгаа. "Алтан тариа" гэхэд намар бидний тариаг мааш хямдаар авдаг, үрийн буудайнаас гадна дараагийн ургац хүртэлх нөөцөө хангалттай авчихдаг. Юун тэр газар тариалан Оросоос хараат боллоо, гурилын үйлдвэрүүд сүйрлээ бла бла вэ. Сонгууль угтуулаад эзэн нь АН-ын гишүүн, том үйлдвэрүүд нийлээд л Цагаан сарын өмнө үнээ нэмсэн шд. Үгсэн хуйвалдаж, бухимдал

Avatar

Хха 2024-03-25 103.168.34.160

Эрэлт ба нийлүүлэлтээс шалтгаалан үнэ тогтдог гэдгийг ойлгодгүй мал уу, чамаас хямд аваад бгам шиг санагдаад бвал зарахаа боличих, өөрөө сав бариад өвөл сайхан хадгалж бгаад хавар үнэ хүргээд зар, эсвэл бүр тарихаа ч больж өөр ногоо тарьж болно, оросоос хямд гурил орж ирвэл иргэд хямд гурил идэх болж сайн хэрэг, харин таны буудайг авч гурил хийх нь алтан тариад ашиггүй болох үйлдвэр зогсох тул та буудай тарих шаардлагагүй болсноор ингэж бухимдаж, харааж бх шаардлагагүй танд ч амар болно шүү

Avatar

Zochin 2024-03-25 139.5.217.45

ugaasaa mongol buudaigaar guril hiij boldoggui, zaaval gadnaas importoor avsan buudaitai holij baij guril hiideg, baga uu ih uu negent importlodog hoino negmoson cholooloh heregtei. huivaldaj tataas avdag asuudal baihgui bolno shuu dee.

Avatar

Zochin 2024-03-25 139.5.217.45

heden luivarching tejeej bayajuulah yostoi yu, shuud importiin tatvariig tegle. bugd huivaldaj une nemj baihad torguuli taviad ch nemergui unee nemeed nohood avchihna gej tomrood baina. dampuuruulah n zov.

Avatar

Зочин 2024-03-25 66.181.161.13

Иргэн хүний хувиар нэг зүйлийг зөвлөе. Алцаганаад байлгүй, төр шиг чанга зогсож шийдвэрээ гарга. Сонгуулиас үл хамаарч төр ямар байх ёстой вэ, яг л тийм чанга эргэшгүй бай. Хамгийн нэгдүгээрт тариаланчдад олгодог элдэв хөнгөлөлтөө яг өнөөдрөөс зогсоо. Хөнгөлөлттэй зээл, буудайн урамшуулал гэх мэтийг хүчингүй болго. Импортын татвараа хэвээр хадгал. Энэ удаа тэглэлгүй орхи. Яг зах зээлийн зарчимд нь даатгаад, харилцаанд нь хутгалдалгүй орхи. Ядахдаа нэг ч болтугай салбарыг мөрөөр нь үлдээ.

Avatar

ах ламаас 2024-03-25 103.168.34.99

Гурилын аль эрт бараг хоёр гурван жилийн өмнөөс л өсөж ирсэнийг одоо гэнэт мэдэж гэнэдээ Яг сонгуулиа хүлээж хүлээж одоо л нэг ард түмэндээ хайртай болж харагдаж гэнэ Эртхэн арга хэмжээ авч байхгүй яасым дээ

Avatar

Нэргүй 2024-03-25 124.158.107.243

! га-гаас 13 центнер ур тариа авна гэдэг тариаланчдын арчаагуй шинж. Соц-ын уед доод тал нь 17-18 центнер авч байсан. Ямарч ашиггуй ур тариа ургуулаад яахав дээ.Туунд орвол гаднаас хямд ур тариа гурил тэжээл авсан нь дээр.

Avatar

Нэргүй 2024-03-25 188.162.254.8

зах зээлийн зарчимаар бол орсолдогчтэй байх естой биздээ ! зугээр л чолоолох хэрэгтэй ! жирийн ардууд (Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан байгууллагыг хэллэгээр Улныхан ) дэлхийн хамгийн унэтэй гурил идэх боломж хомс боллоо!!!!!!

Avatar

Нэргүй 2024-03-25 188.162.254.8

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!!!!

Avatar

Нэргүй 2024-03-25 43.242.241.151

Төр, засаггүй тэгээд нэг мөсөн хөл толгойгүй болоод улсаа самаръя гэж үү. Эрлийзүүдийн энэ явуулга одоо бүр захын хүний амнаас гардаг болж дээ. х** тийм юм гэж байдаггүй юм. Улс буй дор төр буй. Хэн байхаас үл хамаарч бүх түшээд хулгайч биш шүү, эрлийзүүд ээ

Avatar

Нэргүй 2024-03-25 192.82.64.212

Зүгээр л чөлөөл Хүмүүс ямар гурил авахаа өөрсдөө шийднэ.

Avatar

Нэргүй 2024-03-25 202.21.102.50

SHanaa ugsun deer shvv davartsn yumnuudaad! Bolorchuluun ichij amidramaar yum

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж