Нигери: Барьцаалагдсан 130 хүүхдийг эсэн мэнд суллажээ

Нигери: Барьцаалагдсан 130 хүүхдийг эсэн мэнд суллажээ

Нигери: Барьцаалагдсан 130 хүүхдийг эсэн мэнд суллажээ

Энэ сарын эхээр Нигерийн нэгэн сургуулиас зэвсэгт этгээдүүдийн хулгайлсан 130 гаруй сурагчийг эсэн мэнд сулласан гэж Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Абдулазиз Абдулазиз Ням гаригт  Аль Жазира телевизэд мэдэгджээ. Нигери улсад 2021 оноос хойш анх удаа олноор нь хулгайлж, барьцаалсан хэрэг гарсан ба зэвсэгт этгээдүүд гуравдугаар сар дуусахаас өмнө нэг тэрбум найра нэрэмжлээд байсан. Анх хэвлэл мэдээлэлд 236 сурагч барьцаалагдсан гэж мэдээлж байсан нь буруу тоо ба албан ёсны 137 хүүхэд гэмт этгээдүүдэд олзлогдоод байжээ. Баруун хойд Кадуна мужийн захирагч Уба Сани Ням гаригт мэдэгдэл хийж, тус улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн зохицуулсан “аюулгүй байдлын ажиллагаа”-ны дараа барьцаалагдсан сурагчдыг сулласан гэж мэдэгджээ. Баруун Африк-Нигерийн Партнерс ТББ-ын гүйцэтгэх захирал Кеми Окенёдогийн хэлснээр, хулгайлагдсан гэх хүүхдүүдийн тоо болон Ням гаригт мэдээлсэн  хүүхдүүдийн тоо зөрүүтэй байгаа нь "хэрхэн яаж хулгайлагдсаныг нуухын тулд" гэсэн ба аудитын шалгалт хийх хэрэгтэй гэв.

Кадунагийн зэвсэгт этгээдүүд өнгөрсөн долоо хоногт хүүхдүүд болон ажилчдыг суллахад зориулж нийт 1 тэрбум найра ($680,000) шаардаж, 20 хоногийн дотор төлбөрөө төлөхгүй бол хохирогчдыг ална гэж сүрдүүлсэн. Гэвч Нигерийн Ерөнхийлөгч Бола Тинубу халдлага үйлдэгчдийг дарахын тулд 2022 онд баталсан хуулийн хүрээнд  "Ганц ч төгрөг төлөхгүй" гэж мэдэгджээ. Харин этгээдүүдэд 15 жилийн хорих ял онооно.

Эх сурвалж: Aljazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж