Оцон шувуудад ирсэн захидлыг ангилах ажилд урьж байна

Оцон шувуудад ирсэн захидлыг ангилах ажилд урьж байна

Оцон шувуудад ирсэн захидлыг ангилах ажилд урьж байна

Өмнөд туйлд оцон шувуу тоолж, тэдэнд хаягласан захидлуудыг ангилах ажил гэвэл танд сонирхолтой санагдаж байна уу. Хэрвээ тийм бол Антарктид дахь Локрой боомтод танд төгс тохирох ажлын байр байна.

Локрой боомтыг эзэмшиж, үйл ажиллагааг нь хариуцдаг Их Британийн Антарктидын өвийн байгууллага 2024/2025 онд тэнд ажиллах таван хүнийг хайж байна. Ажилтнууд аравдугаар сарын сүүл үеэс арваннэгдүгээр сарын эхэн үе хүртэл ажиллах ба гэрээ 2025 оны гуравдугаар сард дуусна.

Таван ажлын байрны хувьд баазын дарга нэг, дэлгүүрийн менежер нэг, ерөнхий туслах гурав байх юм. Сонгогдсон ажилтнууд найм, есдүгээр сард Их Британид сургалтад хамрагдана.

Өргөдөл гаргагчид 18 нас хүрсэн байх ёстой. Насны дээд хязгаар гэж байхгүй. Мөн бие махбодийн хувьд эрүүл чийрэг, тэнхээтэй байх ёстой. Яагаад гэвэл та 20 орчим литр ус, 15 кг хайрцагийг тогтмол нааш цааш зөөж, өдөр тутамд маш их цас цэвэрлэх шаардлагатай. Ирсэн зочид болон хөлөг онгоцнуудын аюулгүй байдлыг хангахын тулд цас цэвэрлэж, зам талбай гаргах шаардлага гардаг.

Харин ажил үүргийн хувьд Антарктид дахь оцон шувуудад хөлөг онгоцны зорчигчдоос илгээсэн 80 мянган захидлыг ангилах ажээ. Зуны саруудад Антарктид руу 18 мянга орчим хүн аялдаг. Энэ үеэр агаарын хэм 23-50 градус хооронд хэлбэлздэг.

Их Британийн Антарктидын өвийн байгууллага 1944 онд энэхүү түүхэн дурсгалт газрыг анх ашиглалтад оруулсан. Улмаар 1996 онд Локрой боомтыг музей маягаар сэргээж, хөлөг онгоцтой аялагч жуулчдыг хүлээж авах болжээ.

Эх сурвалж: FOX WEATHER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж