Франц: Бэлэн хувцасны торгууль ногдуулна

Франц: Бэлэн хувцасны торгууль ногдуулна

Франц: Бэлэн хувцасны торгууль ногдуулна

Францын парламентын доод танхим Пүрэв гаригт Хятадын “Shein” зэрэг компаниудын байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг арилгахад чиглэсэн бэлэн хувцасны торгууль ногдуулах хуулийн төслийг баталлаа. Хуулийн төсөлд 2030 он гэхэд хувцас бүрийн 10 евро (11 доллар) хүртэлх торгуулийг үе шаттайгаар нэмэгдүүлэх, мөн ийм төрлийн бүтээгдэхүүний сурталчилгааг хориглох тухай тусгасан байна. Санал хураалтад оролцож буй бүх хууль тогтоогчид уг хуулийн төслийг санал нэгтэйгээр баталж, Сенатад өргөн барьжээ. Уян хатан ханган нийлүүлэлтийн ачаар эрэлт хэрэгцээнд тулгуурлан захиалгаа нэмэгдүүлдэг загварын жижиглэн худалдааны “Shein”, “Temu” зэрэг хямд брэнд нь жижиглэн худалдааны салбарыг тасалдуулахад хүргэсэн байна.
“Түр зуур өмсөгдөх, бэлэн хувцасны хэмжээ, хямд үнийг хослуулан худалдан авалтын тоо, шинэчлэлийн байнгын хэрэгцээг бий болгож,хэрэглэгчдийн худалдан авах зуршилтай болгон байгаль орчин, нийгэмд  нөлөөлж буй бэлэн хувцасны компаниуд эдийн засагт ямарч үр өгөөгүй” гэж хуулийн төсөлд дурджээ. Францын доод танхим хямдхан, бэлэн хувцас нь зарагдахгүй үедээ байгальд хог хаягдал болж үлдэн, хүмүүсийг хэрэгцээгүй зүйлд мөнгөө үрж байна гэж үзсэн. “Shein” компанийн хувьд худалдан авагчдын хүсэлд нийцүүлэн борлуулдаг ба том брэнд дэлгүүрүүд 40 хувийн хог хаягдал илүү үсгэдэг гэж хариу мэдэгджээ. Францын Байгаль орчны сайд Кристоф Бечу “X” дээр "Нэхмэлийн салбарын байгаль орчны ул мөрийг бууруулах томоохон алхам хийлээ" гэж нийтлэв. Францын байгаль орчны яам нэхмэлийн хог хаягдлыг улам хурцатгаж буй асуудлыг шийдвэрлэхийн тулд Европын холбооноос хуучин хувцас экспортлохыг хориглох санал гаргана гэж мэдэгдсэнтэй холбогдуулан уг хуулийн төслийг боловсруулжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-25 38.42.106.107

Чадаж байгаа юманд арга бхгүй ээ л гэхээс

Avatar

Нэргүй 2024-03-25 139.5.218.134

Зөв шүү. Хятадын хог шаарыг худалдаачид Монголд их оруулж ирж байгаа. Эко бараа гэж байхгүй харшил өгөх хувцас гоо сайхан хязгаарлалт хийх хэрэгтэй. Хүүхэд залуучуудын арьс ирээдүйг бодмоор. гутал нь гэж зузаан бараг машины дугуйгаар хийж байгаа. Арьс гэж зарна үхсний арьс байхав чийг татсан юмаа рекламдаад админууд нь. . Шинжилгээ хяналт тавих хэрэгтэй. Хог агуулдаг орон болох нь.

Avatar

Иргэн 2024-03-25 139.5.217.85

Зах зээлийн өрсөлдөөнд ялагдаад ирэхээрээ татвараа нэмж байгаа юм биз дээ. Хаана байна нөгөө чөлөөт худалдаа, эрх чөлөө энэ тэр нь???

Avatar

Нэргүй 2024-03-25 192.82.64.212

1т хятадын төрийн санхүүжилттэй бараа бүтээгдэхүүн. шударга биш учраас
2т хямд хүний биед хортой давуун материал биш даавууны орц 10 % хүрэхгүй байгаа учраас
3т Манайд мэдээллийг монголчуудад зориулж өөрчилж мэдээлдэг байгаа шүү. Гадаадын мэдээллий давхар нягтлаж байхгүй бол болохгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж