Франц: Бэлэн хувцасны торгууль ногдуулна

Хуучирсан мэдээ: 2024.03.25-нд нийтлэгдсэн

Франц: Бэлэн хувцасны торгууль ногдуулна

Франц: Бэлэн хувцасны торгууль ногдуулна

Францын парламентын доод танхим Пүрэв гаригт Хятадын “Shein” зэрэг компаниудын байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг арилгахад чиглэсэн бэлэн хувцасны торгууль ногдуулах хуулийн төслийг баталлаа. Хуулийн төсөлд 2030 он гэхэд хувцас бүрийн 10 евро (11 доллар) хүртэлх торгуулийг үе шаттайгаар нэмэгдүүлэх, мөн ийм төрлийн бүтээгдэхүүний сурталчилгааг хориглох тухай тусгасан байна. Санал хураалтад оролцож буй бүх хууль тогтоогчид уг хуулийн төслийг санал нэгтэйгээр баталж, Сенатад өргөн барьжээ. Уян хатан ханган нийлүүлэлтийн ачаар эрэлт хэрэгцээнд тулгуурлан захиалгаа нэмэгдүүлдэг загварын жижиглэн худалдааны “Shein”, “Temu” зэрэг хямд брэнд нь жижиглэн худалдааны салбарыг тасалдуулахад хүргэсэн байна.
“Түр зуур өмсөгдөх, бэлэн хувцасны хэмжээ, хямд үнийг хослуулан худалдан авалтын тоо, шинэчлэлийн байнгын хэрэгцээг бий болгож,хэрэглэгчдийн худалдан авах зуршилтай болгон байгаль орчин, нийгэмд  нөлөөлж буй бэлэн хувцасны компаниуд эдийн засагт ямарч үр өгөөгүй” гэж хуулийн төсөлд дурджээ. Францын доод танхим хямдхан, бэлэн хувцас нь зарагдахгүй үедээ байгальд хог хаягдал болж үлдэн, хүмүүсийг хэрэгцээгүй зүйлд мөнгөө үрж байна гэж үзсэн. “Shein” компанийн хувьд худалдан авагчдын хүсэлд нийцүүлэн борлуулдаг ба том брэнд дэлгүүрүүд 40 хувийн хог хаягдал илүү үсгэдэг гэж хариу мэдэгджээ. Францын Байгаль орчны сайд Кристоф Бечу “X” дээр "Нэхмэлийн салбарын байгаль орчны ул мөрийг бууруулах томоохон алхам хийлээ" гэж нийтлэв. Францын байгаль орчны яам нэхмэлийн хог хаягдлыг улам хурцатгаж буй асуудлыг шийдвэрлэхийн тулд Европын холбооноос хуучин хувцас экспортлохыг хориглох санал гаргана гэж мэдэгдсэнтэй холбогдуулан уг хуулийн төслийг боловсруулжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж