Монголын төр анх удаа хиймэл оюун ашиглаж эхэллээ

Монголын төр анх удаа хиймэл оюун ашиглаж эхэллээ

Монголын төр анх удаа хиймэл оюун ашиглаж эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн “2023-2024 оныг авлигатай тэмцэх жил болгон зарлах тухай” 49 дүгээр тогтоолын хүрээнд Ерөнхий сайдын 2023 оны “Шил ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” 01 дүгээр албан даалгавар батлагдсан. Тус албан даалгаврын хүрээнд “Шил” ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлж, яам, агентлаг, аймаг, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 123 мэдээлэл хариуцагч байгууллагатай холбогдож, цахим шуудангаар 604 багц мэдээллийг хүлээн авч, нээлттэй мэдээллийн нэгдсэн систем (shilen.gov.mn)-д байршуулсан.

2023 оны жилийн эцсийн байдлаар Засгийн газрын тусгай сангуудаас авсан мэдээллээр эргэн төлөлтийн нийт дүн 91,661,552,208 төгрөг байна. Үүнд:

  1. Боловсролын зээлийн сан: 3,994,388,750 төгрөг
  2. Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан: 290,947,561 төгрөг
  3. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан: 55,965,967,224 төгрөг
  4. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан: 20,137,816,148 төгрөг
  5. Шинжлэх ухаан, технологийн сан: 26,700,000 төгрөг
  6. Хөдөө аж ахуйн корпорац: 11,245,732,525 төгрөг тус тус байсан.

2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр буюу өнөөдөр нээлттэй мэдээллийн нэгдсэн систем (shilen.gov.mn)-ийн 2.0 хувилбарыг хөгжүүлж, хувийн хэвшилтэй хамтран хиймэл оюуны сүүлийн үеийн (GPT) технологийг нэвтрүүллээ. Өнөөдрийн байдлаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн мэдээллийн санг хиймэл оюун (GPT)-д сургаад байна. Ингэснээр иргэд сонирхож буй мэдээллээ илүү хурдан, хялбар авах боломжтой болж байна.

Төр өөрт байгаа мэдээллээ анх удаа хиймэл оюунд сурган ажиллуулж эхэлсэн нь авлигын эсрэг тэмцэлд технологи ашиглаж, иргэний мэдэх эрхийг ханган, эрүүл нээлттэй нийгэм бүтээхэд тусална. Технологи хүн шиг асуултаас булзах, нуух, худал хэлэх, бүрхэгдүүлэхийг мэдэхгүй. Байгааг байгаагаар нь, баримтыг баримтаар нь хариулж, 24 цагаар үйлчилнэ.

Хиймэл оюуныг дараагийн удаад газар олголт, Засгийн газрын тусгай сангуудын талаарх асуултад хариулдаг байдлаар сургахаар төлөвлөн ажиллаж байна. Иргэн та асуух тусам хиймэл оюун сурч хөгжих болно. Энэхүү шийдэл нь иргэний мэдэх эрхээ хангахад хүн биш технологи засаглах шинэ үеийг эхлүүлж байна.

Мөн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасны дагуу өөрийн цуглуулж, боловсруулж, байнга ил тод, нээлттэй байхаар заасан мэдээллийг уг системд тухайн мэдээлэл хариуцагч байгууллагын албан хаагч тоон гарын үсгээр нэвтэрч мэдээлэл байршуулах, улмаар үнэн зөв, алдаагүй байдлыг бүрэн хариуцах боломжийг бүрдүүлсэн.

Мэдээллийн систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлснээр нээлттэй мэдээлэл нь бодит цагийн горимд шинэчлэгдэх боломж бүрдсэн.

Мөн тус системд мэдээлэл хариуцагч байгууллага өөрийн байгууллагын “Шилэн индекс”-ийн үнэлгээний мэдээллээ тусгах, дээд шатлалын байгууллага хянаснаар дараа системд нээлттэй нийтлэгдэх боломжийг бүрдүүлээд байна.

Мэдээллийн хариуцагч байгууллагын нээлттэй мэдээлэл хариуцсан албан хаагч нарт shilen.gov.mn системийн 2.0 хувилбарт хэрхэн мэдээлэл байршуулах талаар сургалтыг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Санал 2024-03-25 122.201.31.133

Монгол улсад ажиллаж байгаа төрийн болон хувийн байгууллагуудаа бүгдий нь албан шаардлагаар цагийн хуваарьтай болгомоор! Зарим нь хүнд үйлчилдэг байгууллагууд байж дурын цагтаа онгойж хаах юм!!! Энэ түгжрэлтэй үед дахин дахин нааш цааш явах үнэхээр хүндрэлтэй юм!

Avatar

Нэргүй 2024-03-25 103.57.95.13

Хиймэл оюун ухаан гээд худлаа солиороод байх юм. Гадны улсын нэг 12 жилийн боловсролтой нөхрийн бичсэн программ шүү дээ. Монгол залуучууд ч чадна. Хиймэл оюбн ухаан чинь шал өөр юм шүү дээ. Биг дата анализ дээр суурилсан мөн хамгаалах системтэй криптограф зэрэг математикийн ШУ нд суурилсан байдаг юм. Манайд биг дата анализ ч хөгжөөгүй хөгжүүлээгүй чбайна

Avatar

Нэргүй 2024-03-25 49.0.138.250

Ждү чин дахин сонгогдох гээд гүрийгээд бнауу?

Avatar

хөлдүү 2024-03-25 66.181.184.187

ай хөөрхий, чи үнэхээр мэдлэг, боловсрол муутай залуу байна даа, зайгаа тавьж өгөөд арилж үз дээ

Avatar

Нэргүй 2024-03-25 43.242.243.157

ахицтай л байна ш дэ. гоё гоё. амжилт

Avatar

Нэргүй 2024-03-25 59.153.114.229

Өө эргүү ац вэ? ChatGPT-д нэг промпт бичиж хэдэн мөр өгөгдлөөс нэг юм хайлгадаг ухаантай болчихоод солиороод яваа юм. Ичиж үхдэггүй хүүр вэ?

Avatar

Оноч 2024-03-25 66.181.160.118

ихэнх хүн мэдэхгүй. чи бол мэдэж бгаа цөөхөн хэдийн 1.

Avatar

Нэргүй 2024-03-25 66.181.176.20

Зомби петка

Avatar

Нэргүй 2024-03-25 139.5.218.49

Зөв 2. Дэмжиж бна

Avatar

Нэргүй 2024-03-25 124.158.107.243

Юу гэнэ ээ, Хиймэл оюун ухаан ашигласан гэнэ уу? Естой тэнэгтэж бна даа. Динамик ВЭБ программ л бчээ биздээ.

Avatar

Нэргүй 2024-03-25 43.242.241.151

Амжилт хүсье, энэ засаг хамгийн сайн ажиллаж байгаа шүү. Хэрэв тахал хижиггүй, дайн дажингүй Н.Алтанхуяг, С.Баяр, Сү.Батболд нарынх шиг энх тунх цаг үе байсан бол бүүр ч их юм хийх байсан даа. Ямар ч гэсэн зарлаж попорч, эргүүтэхгүйгээр салбар бүрд ахиц гарсаар байгаа учраас чамлахаар чанга атга. Шинэ сэргэлтийн бодлого үр дүнгээ монголчуудад өгөх нь болно

Avatar

AI 2024-03-25 66.181.185.216

Прокурор, Аудитын газарт төрийн эргэлзээтэй гүйлгээний мэдээлэлг хиймэл оюун гүйлгээ хийсэн дор нь мэдээлдэг болвол!!!

Avatar

Нэргүй 2024-03-25 103.57.94.210

Ацаараа??

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж