“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2023 оны санхүүгийн тайланд Үндэсний аудитын газар аудит хийж буй бөгөөд хараахан эцэслэн баталгаажаагүй байна.
Аудитын дүгнэлт энэ долоо хоногт багтан эцэслэн баталгаажвал ирэх дөрөвдүгээр сарын эхнээс 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг иргэдийн данс руу шилжүүлэх юм байна.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өнгөрсөн хоёрдугаар сарын 16-нд хуралдаад 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 266 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн юм. Тодруулбал, 1072 ширхэг хувьцаатай Монгол Улсын иргэн 285 мянган төгрөгийн (татвар суутгасны дараа 256 мянган төгрөг) ногдол ашиг хүртээнэ гэдгээ мэдэгдсэн. Ингэхдээ тус ногдол ашгийг санхүүгийн тайлан аудитлагдсаны дараа буюу ирэх дөрөвдүгээр сард олгоно гэдгээ ч мөн мэдэгдэж байв.
Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” компанид онцгой дэглэм тогтоож, олборлолт, борлуулалт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулснаар үйл ажиллагаа нь эрс сайжирч, 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3.2 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь ногдол ашгийн хэмжээг нэмэгдүүлсэн байдаг.
Сануулахад, тус компани нь 2022 оны ногдол ашиг болгон 1072 ширхэг хувьцаанд 104 мянган төгрөг олгосон. Монгол Улсын 3.4 сая иргэнд нийт 351 тэрбум орчим төгрөгийг ногдол ашиг болгон олгосон юм. Тус компани 2022 онд 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд нэгж хувьцаанд 108.7 төгрөгөөр тооцож ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлсэн юм.
Г.ХОРОЛ
Нэргүй 2024-03-25 66.181.161.89
3sariin25 orj ehelne gj anhnaasaa iim ym yrichaad yu h*****d bga malnuud ve
Нэргүй 2024-03-25 202.131.225.242
МАН хүнээ олж ажилд томилж чадахгүй байна. Өөрийн явцуу эрх ашгийн төлөө төрсөн эхийгээ ч худалдахаас буцахгүй увиагүй ёс зүйгүй намчингуудад төрийн онц чухал салбаруудыг хариуцуулж байсан нь хулгай луйвар гаарах үндэслэл болсон шүү. 2016 онд МАН төрийн эрхэнд гараад ЭТТ ХК-д одоогийн БЭТ шиг төрийн ажлын туршлагатай ёс зүйтэй монгол төрийн хар хүний ноён нуруутай хүн томилсон бол улс орон тартагтаа тултал хулгайд автаж, нийгмийг цочроосон их мөнгөн дүнтэй хулгай луйвар гарахгүй байх байсан юм.
Нэргүй 2024-03-25 202.131.225.242
Өөрийн сандал суудал болон хулгай хийх явцуу эрх ашгийн төлөө УИХ ын гишүүдийн юу гэсэн бохир бүгдийг хийдэг байсан Б.Ганхуягийг ЭТТ ХК-аас эртхэн зайлуулсан бол долларын ханш 3500 давахгүй байх байсан. Ганхуяг ба түүний нөхөд гэж өлөн намчид МУ-ын эдийн засгийг хямартал, валютын ханшийг алдтал хулгай хийсэн хулгайчуу шүү дээ. Тэд өнөөдөр ардчилсан нийгмийн ачаар 3, 4 жилийн ял авсан болж байгаа болохоос коммунист нийгэмд байсан бол хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэдгээр буудуулах байсан юм.
Gurwanchuluun 2024-03-25 202.126.89.67
Songuuliin Jil boloxoorl mongo taraadag bichigdeegvi xuulitai bolj ee. Tegsench noloolxgvi dee awx estoi yumaal awch bna.odooch xuurtdag tsag ongorson shvv.
Нэргүй 2024-03-25 66.181.161.183
худ гарууд сонгууль дөхүүлж байгаад өгнө гээд хэлчихгүй тэгэхээр угаасаа ман сонгохгүй угасаа сонгоод байх нам эвсэл байхгүй шууд татан буулгаад бүгдийг цаазал
Иргэн 2024-03-25 66.181.186.124
АУДИТ НЬ ТЭР ХУЛГАЙЧУУД НВ ХУЛГАЙЛСАН НҮҮРСИЙГ ЭЗЭДТЭЙ ТОДОРХОЙ БОЛГО ДОО. ҮНЭХЭЭР АУДИТ ХИЙХ ГЭЭД БАЙГАА ЮМ БОЛ
Хонгорзул 2024-03-25 202.55.188.93
урьдчилж хүлээлт үүсгээд, аудитыг шахамдуулах далд санаа агуулж ажиллагаа явуулж байгаа байх нь
Нэргүй 2024-03-25 202.21.109.35
мэхт мэхэндээ
Нэргүй 2024-03-25 66.181.161.209
Ug n uls orond heregtei tom bvteen baiguulaltuud, gan, tumur zereg uildberuud, tsahilgaan stantsuud, esbel surguuli emneleg tsetserleg, sportiin stadionuud barisan bol hamgiin zob alham boloh yum daa!!! yag mongo heregtei tsoon heden ulsdaa ogood busdaar n uls ornoo hogjuuleh heregtei!!!
Нэргүй 2024-03-25 66.181.161.198
nad llrud chin yg tgj haragdaach
Нэргүй 2024-03-25 139.5.219.12
Аудит гээд сонгууль дөхүүлж тараах гээд цаг аваад байна МАНгасууд
h 2024-03-25 202.9.40.196
orohgui bh aa 4 sard gesn shde gesen ym ywaad bh ym bitgii oroosoi gj boddgiimu mongol hun bnu?
Нэргүй 2024-03-25 59.153.112.197
Аудит нь ийм зүйл дээр хуулиа барьж байна гээд хачин их уднаа
Нэргүй 2024-03-25 103.9.90.100
алиа юмаа
40 их наяд . 2024-03-25 103.212.118.122
40 их наяд мөнгөө хэзээ хуваах вээ . Нэг иргэнд 20 сая төгрөг болсон шүү. Тэр их мөнгө яасан бээ .
сонгогч 2024-03-25 66.181.186.18
хувьцаа олгохыг хойшлуудаад эхлээд цахилгаан станц барьмаар байна. Дараа нь нөхөн олгоно биз
Нэргүй 2024-03-25 59.153.112.246
луйварчид халаасанд хийх үү,
Зочин 2024-03-25 59.153.115.16
х** новшооо өөрөө тэр мөнгөө Хулгайчуудадаа өг за юу