“FIFA”: Япон-Хойд Солонгосын тоглолтыг цуцлав

Хуучирсан мэдээ: 2024.03.25-нд нийтлэгдсэн

“FIFA”: Япон-Хойд Солонгосын тоглолтыг цуцлав

“FIFA”: Япон-Хойд Солонгосын тоглолтыг цуцлав

Хөлбөмбөгийн дэлхийн удирдах байгууллага “FIFA” Мягмар гаригт  Пёньянд болох байсан Япон, Хойд Солонгосын шигшээ багуудын ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтыг цуцаллаа. Тодруулбал, Хойд Солонгос ДАШТ-ийг зохион байгуулах боломжгүй болсон ба “FIFA” тус улсын шийдвэрийг “Сахилгын хороонд шилжүүлнэ” гэж мэдэгджээ. Умардын зүгээс өнгөрсөн долоо хоногт тоглолт болох тогтсон газар, түр хойшлүүлах хугацаа календарьт байхгүйн улмаас тоглолтыг цуцалсан. Урьдчилан таамаглаагүй нөхцөл байдлын улмаас тоглолт товлосон ёсоор болохгүй гэж “Азийн хөлбөмбөгийн холбоо”  Баасан гаригт  мэдэгдсэн юм. Өнгөрсөн Пүрэв гаригт  Японы шигшээ баг Токиод болсон эхний шатны тоглолтоор Хойд Солонгосыг 1:0-ээр хожсон. Япон одоогоор ямарч хожигдолгүй, 3 удаа хожиж  хэсгээ тэргүүлж байна.

Эх сурвалж: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж