"Х-ТҮЦ" продакшныг оюуны өмчийн хулгайн хэргээр шалгаж байна

"Х-ТҮЦ" продакшныг оюуны өмчийн хулгайн хэргээр шалгаж байна

"Х-ТҮЦ" продакшныг оюуны өмчийн хулгайн хэргээр шалгаж байна
Хошин урлагийн "Х-ТҮЦ" продакшны уран бүтээлчдийг оюуны өмчийн хулгайн асуудлаар цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шууд хэрэг бүртгэл нээсэн байна. Тодруулбал, “Х-ТҮЦ” хамтлаг нь нэрт зохиолч Ц.Доржготовын дөрвөн зохиолыг зөвшөөрөлгүй өөрсдийн бүтээл мэтээр тайз болон кино контент хийсэн. Харин “Аглуу энтертаймэнт”-ийн хувьд нэрт зохиолчийн хоёр бүтээлээр хоёр контент хийсэн хэргээр шалгаж байгаа аж.
Уг зохиолууд нь эхнээсээ аваад утга санаа, логик дараалал, дүрүүд болон дүрүүдийн нэрийг эх бүтээлээс хуулбарлан авсан гэдгийг зохиолчийн хууль ёсны төлөөлөгч онцолж байгаа юм.
Хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй, санаатайгаар олон удаагийн үйлдэл, их хэмжээний хохирол байгаа тул цагдаад хандах үндэслэлтэй болжээ. Прокуророос ч гэсэн яг ийм албан тоот бичгийг ирүүлжээ. Энэ тухай зохиолчийн хууль ёсны төлөөлөгч мэдээлэхдээ “Цагдаагийн хэлтэст бид гомдол гаргасан нь үнэн. “Цагийн өнгө” гэдэг туужийг хулгайлсан нь Х-ТҮЦ" хамтлагийн хувьд дөнгөж мөсөн уулын орой нь. Энэ тав, зургаан зохиолын маргаанаар дуусахгүй. “Х-ТҮЦ” хамтлаг аавын минь зохиолоос хулгайлсан бол ахиад хууль хяналтын байгууллагад хандана” гэсэн юм. Зохиолч Ц.Доржготов гуайн хувьд сор болсон олон зохиолыг нь зөвшөөрөлгүй ашиглаж, үнэт үзэл санааг нь гуйвуулж, мөнгө олох марзагнал болгон тоглосон явдалд асар их гомдолтой байгаа аж. Үүнээс гадна зохиолчийн ар гэр, өмгөөлөгч, Монголын Зохиолчдын эвлэл, утга зохиолын чадварлаг шүүмж судлаачид хамтран хэвлэлийн бага хурал хийхээр төлөвлөсөн байна.
Хошин урлагийн "Х-ТҮЦ" продакшнтай үүссэн оюуны өмчийн маргааны талаар зохиолч, нийтлэлч Ц.Доржготовын хүү Д.Буян өмнө нь ярилцлага өгөхдөө "Ер нь хошин урлагийнхан 1990-2000 оны хооронд аавын зохиолуудаас тоглодог байсан. Аав маань хошин зохиолынхоо төрөлд үндэслэгчдийн нэг гэж хэлж болно. Тэр үед оюуны өмч гэж байгаагүй. Тэгсхийгээд өнгөрдөг байсан. Одоо бол харьцангуй өөр болсон. Миний хувьд 2003-2010 он хүртэл хошин урлагийн зохиол бичиж байсан. "Шинэ үе" продакшнтай хамтран таван жил ажиллаж, "Комеди арт", "Захиалгат инээд", "DOZ" энтертайнментын уран бүтээлчдэд зохиол бүтээлээ нийлүүлж байсан.

Хошин урлагийн уран бүтээлчдийг таньдаг болохоор Гавьяат жүжигчин Н.Ариунболд надад хандаж, "Аавынх нь "Сүнсэнд шингэсэн гэмшил" өгүүллэгийг хошин үзүүлбэр болгож ашиглая. Бид зохиолын утга агуулга, амин сүнсийг нь өөрчлөхгүй" гэж зөвшөөрөл авч байсан.

Бас нэлээд хэдэн жилийн өмнө "DOZ" энтертайнмент гэж байхад жүжигчин Ш.Доржсүрэн эхнэрийн хамт ирж, аавтай уулзсан. Тэгээд аавын гурван өгүүллэгийг Өвөрмонголын уран бүтээлчидтэй хамтран контент хийх зөвшөөрлийг авч байсан. Бид энэ хүмүүсээс мөнгө төгрөг авч байгаагүй. Гэтэл "Х-ТҮЦ" продакшны уран бүтээлчид Оюуны өмчийн тухай хуулийг ноцтой зөрчсөн. Үүнд аав маань маш их эмзэглэж байгаа. Аавын минь нийгэмд хүргэх гэсэн үндсэн санааг гажуудуулж, маазраа болгон болхи, ургүй, арга ядсан байдлаар бүтээл хийхээр зохиолч хүн сэтгэл санааны хувьд ямар байдал орох нь тодорхой" гэдгийг хэлж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

44 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-25 66.181.161.60

Одон чимэг ч адил.

Avatar

ИРГЭН 2024-03-25 202.126.89.24

МАНАЙ ХОШИН ШОГ ӨӨРӨӨСДӨӨ ЖИНХЭНЭ УТГАГҮЙ ХОШИН ШОГ Л ДОО. ЗҮГЭЭР Л МАРЗАГХАЛ, ДОРОМЖЛОЛ УХААНТ ХҮН ҮЗХИЙН АРГАГҮЙ

Avatar

Зочин 2024-03-25 59.153.112.15

зө шүү, хошин урлаг гэж өөрсдийгөө хэлдэг, элдэв гаж муухай үгээр санаагаа хэлдэг эд нар одоо болио. Өөрдөө зох ож чадахгүй хүний зохиол бүтээл хулгайлж ашиг олдог байжээ. Одоо та нарыг тоож үзэх хүн олдохгүй болоод арга ядаад дуучдыг гуйж коцeрт дээр очдог болсон гэж сонсож байсан. Оюуны өмч хулгайлсан бол хариуцлагаа үүрч, төлбөрийг н төлөх ёстой

Avatar

Нэргүй 2024-03-25 202.126.90.126

АГЛУУ ГЭЖ БАЛАЙ ЮМЫГ ОДОО БОЛИУЛОО

Avatar

NCAA re 2024-03-25 216.38.195.74

stdb#;?

Avatar

UU 2024-03-25 216.38.195.74

@ diichutgurn+no

Avatar

UU nogoon nyden chutgur@ 2024-03-25 216.38.195.74

ydjxsgyiCJ; ##

Avatar

ind butuu up + gyiljnet 2024-03-25 216.38.195.74

xsgyiCJf xyylgyi;

Avatar

Нэргүй 2024-03-25 103.168.34.96

МУУ НУСГАЙ ХОШИН ШОГИЙН ЦУВДАСНУУДЫН ШҮҮСИЙГ ӨНДӨР ТӨЛБӨР АВ…

Avatar

Нэргүй 2024-03-25 70.108.13.39

Үнэхээр мундаг зохиолч. Хошин шог зохиолуудыг нь уншиж байлаа.

Avatar

atge 2024-03-25 216.38.195.74

pokt

Avatar

- ; @ chanjf 2024-03-25 216.38.195.74

π

Avatar

Нэргүй 2024-03-25 43.242.243.145

Аглуу Одноо гэсэн х***а хулгайчуудыг сайн шалга маш их баяжсан бөөс байснаа мартсан бналээ

Avatar

Иргэн 2024-03-25 66.181.183.190

Зөв шүү. Шүүх дээрээ л будилахгүй бол Доржготов гуай ялах байх. Хошин шогийхон дэндүү эрээ цээргүй оюуны өмчөд халдаж үзэгчидээ мөнч их доромжилж ихч баяжсандаа.

Avatar

Нэргүй 2024-03-25 139.5.216.210

яаж ч ядарсан хүний юмыг зөвшөөрөлгүй авах нь угаасаа ичмээр дамшиг даа бага ч гэсэн бардам зан зангараг гээч юм алга уу та нарт

Avatar

Нэргүй 2024-03-25 66.181.178.206

odoo hunii erh gegch emegteichuudiin erh yariad guigeed bdag alia lavtai 2l salaa mahnuudiig ch mun shalgah heretei ted zugeer bish shuu tusul hutulburiin ard uls orniig chin togdovrgui bolgoh zevseg yavj bgaaa tiimees ene uls orniig odoo 30 jil yairsan hunii erh emegteichuudn erh gegch zevsefgees salgaj jinhene hunii erh , arga-bileg balance tenstverjuuleh tsagn irsen unheer uls orondoo hairtail yum bol

Avatar

Нэргүй 2024-03-25 78.148.239.69

zailaa

Avatar

Нэргүй 2024-03-25 139.5.217.20

ХУЛГАИЧУУДИН ХУРУНГИГ ХУРАЖ ГАВАЛ

Avatar

Нэргүй 2024-03-25 103.71.100.62

Ц.Доржготов бол том монголын сэтгэгч. Хошин шогийнхон үг дуугүй хулгайгаа хүлээж нөхөн төлбөрийг нь өгөө. Насан буурал хүнийг хүндэтгэх ёстой шүү, хошингийнхоон

Avatar

Нэргүй 2024-03-25 103.212.119.194

шантаажчин

Avatar

Уншигч 2024-03-25 66.181.186.156

Тэнэг салбадайнуудыг сайн шалгах хэрэгтэй. Ганц энэ хүний ч биш өчнөөн хүмүүсийн бүтээлийг зүгээр л ашигладаг, одоо цаг нь болсон.

Avatar

Зочин 2024-03-25 66.181.181.143

Нийгэмд болж бүтэхгүй байгаа үйл явдлыг хошин шог хэлбэрт оруулж утга төгөлдөр шоолох бүтээл хэрэгтэй байдаг. Ямар ч ач холбогдолгүй марзаганах салбадай нар даа, доромжлоод удлаа нүдний булайнууд

Avatar

Гэр 2024-03-25 202.21.109.35

Байнга хулгайлж байдаг юм ЭМЧ ЦАГДАА НАРЫГ одоо
доромжлох зогс Алиса салбадайнуудаа

Avatar

Нэргүй 2024-03-25 139.5.216.210

социализмын үеийн бүтээл тухайн үедээ улсаас шан харамжаа авчихсан биз дээ

Avatar

Нэргүй 2024-03-25 139.5.216.210

социализмын үеийн бүх бүтээл угаасаа дундынх шүү дээ харин хууль гарсанаас хойшхи бүтээлд асуудал өөр шүү

Avatar

Зочин 2024-03-25 37.67.77.47

Болж болж хөгийн алиа салбадай нар хулгай хийж хүн доромжилж олсон мөнгөө төрөөс авсан шагналаа буцааж өгөх нь дээ

Avatar

Нэргүй 2024-03-25 66.181.185.39

зохиолчид орон тооны ажилчид байсан учир цалингаа авч байсан. зохилл нь хэвлэгдвэл шагнал гэж авч байсан харин номыг нв үнэлээд худалдаанд гаргаад орсон орлого нь улсад ордог. дор хаяж 5000 хувь хэвлээд 3 төгрөгөөо зараад 15000 төгрөгнөөс нэгч төгрөг өгөхгүй. ийм л байсан. одоо бол яах аргагүй тэр хүний оюуны болоод хувийн өмч мөнас мөн

Avatar

Нэргүй 2024-03-25 66.181.185.39

тэгвэл ж.барамсай гуайн өгүүллэгүүдээс ашигласаныг яар вэ?!

Avatar

зөв 2024-03-25 202.179.22.28

Зөв, оюуны өмчөө хамгаалах хэрэгтэй, хошин шогчид оюуны хагас хоосролтой хүмүүс шүү дээ,ТВ-ийн нэвтрүүлгүүдэд орж байгаа нь нэг маазарсан,сэтгэх чадвар тун сул хүмүүс харагддаг

Avatar

Нэргүй 2024-03-25 103.57.94.157

зөвшөөрөл заавал авах ёстой, тохирох үнэ хөлс бол 30 дугаар асуудал.

Avatar

Нэргүй 2024-03-25 103.57.93.96

Сэтгүүлчид гэж бөөн хулгайч нар бна, хүний бүтээлийг ашиглаад эзний нь нэрийг дурддагчгүй, маш бүдүүлэг хүмүүс, эрдэмтдийн судлагааны бүтээлийг өөрийнхөө юм шиг л чааж өгдөг байгаа шүү !

Avatar

Зочин 2024-03-25 103.168.34.203

Зохиолчид анхнаасаа зоииолын урамшуулал мөнгөө тухайн үед нь шагнал гээд мвч л байсан. Тэгэхээр улс худалдан авсан гэсэн үг бишүү

Avatar

Нэргүй 2024-03-25 202.9.46.141

БНМАУ байхгүй болсон. Монгол Улсын хууль өөр байгаа шүү

Avatar

Нэргүй 2024-03-25 202.131.225.53

ali ali ni l buruutai doo tegeed

Avatar

Нэргүй 2024-03-25 43.242.241.151

Сонины бирж дээр шуудай үүрдэг, 500 төгрөгөөр мэдээ бичиж зардаг байсан залуу байшд, энэ нүдний шилт. Овоо шд, царай зүс нь засраад, нас намба суусан харагдана. Аав нь зохиолч хүн юм байх даа

Avatar

Баги 2024-03-25 202.126.90.92

доржготов гувайг дэмжиж бн

Avatar

Нэргүй 2024-03-25 202.72.245.121

ямар ч чухал сэдвийг зүгээр л нэг маазраа болгож, утга учиргүй рүү нийгмийг хөтлөхөд хошин шогчдын оролцоо маш их юм. Гэтэл дээхний ШОГ ЗОХИОЛЧИД ИНЭЭСЭН Ч цаана нь бодох, эргэцүүлэх, нигүүлсэх эмзэглэх юмыг нь шигтгэсэн байдаг байлаа. Хошин урлагийнханд хүмүүс яагаад дургүй болж байгаа шалтгаан бол дэмий муухай маазраа марзаганал далд доромжлол үгүйсгэл их байгаагаас дургүй болж байгаа юм

Avatar

Нэргүй 2024-03-25 202.72.245.121

Доржготов гуай болон түүний гэр бүл ингэж дуугарах цаг нь болсон. Бүрэн эхээр нь ч биш энд тэндээс нь эрэмдэглэж зэрэмдэглээд хачин муухай инээдэм хогийн тантан хийсэнд харамсаж явдаг. Ялангуяа Одноо Онон Аглуу нтр нэг ичиж болноо доо. Тиймээс хошин шогчдод дургүй

Avatar

Нэргүй 2024-03-25 202.72.245.121

Доржготов гуай шиг хүний эрхийн мэдрэмжтэй, цаг үеэсээ түрүүлж төрсөн нийгмийн оюун санааны хөтөч хүнийг эд ингэж байгаа юм чинь жирийн нэг зохиолч бүтээлчийн бүтээл туурвилыг булааж аваад зогсохгүй салаавч өгөх нь л дээ. Хэлээд байхад арай л давруу байсан юм. Солиот эх дээр хүртэл оюуны өмч их яригдсан. өрсдөө юм хий бодож сэтгэ

Avatar

Нэргүй 2024-03-25 66.181.160.9

лалрын алиа салбадайнууд

Avatar

Нэргүй 2024-03-25 103.212.119.200

Хүмүүнлэгийн салбарт ахмад үеийн голдуу судлаачид оросын эрдэм шинжилгээний бүтээлүүдийг хэт хуулдаг даа

Avatar

Нэргүй 2024-03-25 66.181.177.110

Манай хуучны үеийн ахмад зохиолчдын амьдралд ойр сайхан зохиолуудыг хуулбарлахдаа утга санааг гуйвуулж амьдралын нарийн ширийн өгүүлөмжийг марзагнал болгох улс төрийн ашиг хонжоо, ухуулгад ашиглах нь хирээс хэтэрчээ. Ганц жишээ татахад Хүрэн морины Лхамсүрэн гуай Хийморь киноноос болж хойд төрөлдөө яаж шаналж байгаа бол гэхээс сэтгэл шимширч байна.

Avatar

Бадарч тахар 2024-03-25 66.181.189.142

Өөрөө зохиол зардаг хамтардаг асуудалтай хүн байна ш дэ ! мөнгөө голоод мөнгөн дээрээ тохирохгүй шүдээ зуусан юмуу !

Avatar

Нэргүй 2024-03-25 107.77.230.140

Тийм байлаа гээд ч Оюуны омчийн Эзэн
Авторское правообладателей семья !
Доржсурэн гэх огни чотгорийг шууд огох хэрэгтэй!
Оюуны хулгай !
Камертоны клипыг хуний санаагаар хуулбароан хийсэн.
Аваагуй Олон Улсын нагнала авсан болж жужиглэн байгаа л***р!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж