Парис-2024: Монгол Улс нэг тамирчинд 83-84 сая төгрөг зарцуулна

Парис-2024: Монгол Улс нэг тамирчинд 83-84 сая төгрөг зарцуулна

Парис-2024: Монгол Улс нэг тамирчинд 83-84 сая төгрөг зарцуулна
Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны гишүүдийн ээлжит хурал өнгөрсөн долоо хоногт Худалдаа аж үйлдвэрийн их танхимд болсон. Хуралд 180 гишүүн оролцохоос 129 нь хүрэлцэн ирж, 71.6 xувийн ирцтэйгээр эхэлсэн гэнэ. Энэхүү хурлаар өнгөрсөн нэг жилийн үйл ажиллагааны тайлан, гишүүнчлэлийн асуудал, 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв зэрэгтэй танилцаж, хэлэлцэн баталжээ.
ГИШҮҮНЧЛЭЛИЙН АСУУДАЛ
Гишүүнчлэлийн асуудлын тухайд спорт холбоодын шинэ тэргүүн нар МҮОХ-ны гишүүнээр бүртгүүлжээ. Тухайлбал, чөлөөт бөхийн холбооны өмнөх ерөнхийлөгч Х.Бадамсүрэн, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяр нарыг чөлөөлж, тэдний оронд Я.Содбаатар, П.Гансүх нарыг, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын өмнөх ерөнхийлөгч Ж.Хатанбаатарыг чөлөөлж, шинэ тэргүүн Ц.Уугангэрэлийг, Монголын шатрын холбооны өмнөх ерөнхийлөгч Э.Гурванбаатарыг чөлөөлж, С.Наранбатыг гишүүнээр тус тус бүртгэжээ.
САНХҮҮГИЙН БАЛАНСЫН АУДИТЫН ТАЙЛАН
МҮОХ-ны 2023 оны санхүүгийн тайланд хараат бус аудитын шалгалтыг "Их Наяд Аудит" ХХК анхны удаагаа санхүүгийн балансын аудитын тайлан хийсэн гэнэ. Тайланг нь гуравдугаар сарын 14-ний өдөр гаргажээ.
  • МҮОХ-ны 2023 оны үндсэн үйл ажиллагааны орлого – 4,684,093,084.78 төгрөг
  • МҮОХ-ны 2023 оны үйл ажиллагааны нийт зарлага – 2,926,027,608.77 төгрөг

Орлогын тухайд нийт 2,462,096,000 төгрөг олон улсын байгууллага, хөтөлбөр, түнш байгууллагуудаас орж иржээ. Тодруулбал, түнш байгууллагуудаас 722,456,000 төгрөг, гишүүнчлэлийн татвар 21,600,000 төгрөг, байрны түрээс 60,000,000 төгрөг, Олон улсын олимпийн хорооны эв санааны нэгдлээс хэрэгжүүлэх хөтөлбөрүүд 322 мянган ам.доллар буюу 1,085,140,000 төгрөг, Азийн олимпийн зөвлөл 45 мянган ам.доллар буюу 151,650,000 төгрөг, Олон улсын олимпийн хороо 125 мянган ам.доллар буюу 421,250,000 төгрөг тус тус олжээ.
Мөн "361 брэнд" 3 тэрбум 425 сая төгрөгийн бэлэн бус дэмжлэг буюу баг, тамирчдын хувцас, "Ханбогд Кашмер" ХХК 256 сая төгрөгийн баг тамирчдын хувцас, "Келме" брэнд 127 сая төгрөгийн баг тамирчдын хувцасны дэмжлэг үзүүлжээ.
САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ
Өнгөрсөн онд Монголд "Улаанбаатар 2023" зүүн Азийн залуучуудын наадам болсон. Үүний хүрээнд нийт 333,142,500 төгрөгийн дэмжлэгийг 12 спорт холбоодод үзүүлжээ. Хөлбөмбөгийн холбоо хамгийн өндөр дэмжлэгийг буюу 63 сая төгрөгийг авсан бол тэдний араас волейболын холбоо 44,077,000 төгрөг, сагсан бөмбөгийн холбоо 42,014,000 төгрөг, хөнгөн атлетикийн холбоо 37,754,500 төгрөг тус тус авчээ.
Харин "Канвон 2024" залуучуудын өвлийн олимпийн хүрээнд 171,155,000 төгрөгийн дэмжлэгийг дөрвөн холбоонд өгчээ.
Тэгвэл "Ханжоу 2022" Азийн наадмын хүрээнд нийт 1,541,389,500 төгрөгийн дэмжлэг холбоодод үзүүлсэн аж. Хөлбөмбөгийн холбоо нийт 130,645,000 төгрөгийн дэмжлэг авсан бол усан спортын холбоо 91,111,000 төгрөг, сагсан бөмбөгийн холбоо 75,115,000 төгрөг, волейболын холбоо 73,553,000 төгрөгийн дэмжлэг тус тус авчээ.
ПАРИС – 2024 ОЛИМП, ПАРАЛИМП
2018 оноос эхлэн Парисын олимп болон паралимпийн наадмын бэлтгэл ажлыг хангажээ. 2018 онд бэлтгэл ажлын төсөв 5 тэрбум 31 сая байсан бол 2024 онд 25 тэрбум 600 саяыг төсөвлөжээ. Мөн нэг тамирчинд жил зарцуулсан зардал 2018 онд 31-32 сая төгрөг байсан бол 2024 онд 83-84 сая төгрөг зарцуулах аж.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-25 66.181.177.198

н**ш

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж