"Ногоон" автобусны худалдан авалт шалгах шинжээч томилно

"Ногоон" автобусны худалдан авалт шалгах шинжээч томилно

"Ногоон" автобусны худалдан авалт шалгах шинжээч томилно

УИХ-ын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий УИХ-ын хянан шалгах түр хороо байгуулагдсан. Тус түр хороонд УИХ-ын гишүүн  П.Анужин, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Ж.Чинбүрэн, Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа, Т.Доржханд нар тус хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд ажиллаж байгаа юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт тус түр хороо хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн 87.5 хувийн саналаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг даргаараа томилоод байгаа юм.

Хянан шалгах түр хороо нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2023 оны худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулсан үндэслэл, шалтгааныг тодруулан шалгахын зэрэгцээ төрийн нууцад хамааруулсан шалтгаан, төрийн болон албаны нууцаас гаргах шаардлагатай байсан эсэхийг тогтоох юм.

Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан “гэрээ шууд байгуулах арга”-аар хийсэн нь үндэслэлтэй эсэхийг тодруулах, үүний зэрэгцээ холбогдох хууль тогтоомжийг өөрчлөх шаардлага бий эсэхийг нягтлахыг зорьж ажиллана гэдгээ түр хорооны гишүүд илэрхийлж байсан юм. Тэгвэл 2023 онд худалдан авсан автобусны худалдан авалтыг ажиллагаанд хяналт шалгалт хийх шинжээчийг тус түр хорооны өнөөдрийн хуралдаанаар томилох юм байна.

УИХ-ын 2024 оны сонгууль хаяна ирсэн энэ үед авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, хулгай луйвар хийсэн хүмүүст хариуцлага тооцож чадах эсэхийг харуулах бас нэгэн сонсгол хийгдэхээр хүлээгдэж байгаа нь автобусны худалдан авалттай холбоотой асуудал юм.

"Ногоон" автобусны сонсголын дөрөвдүгээр сард багтааж хийхийг зорьж байгаа гэдгийг тус түр хорооны дарга удаа дараа мэдэгдсэн. Хэлсэн хугацаандаа нийтийн сонсгол зохион байгуулж чадах эсэх нь өнөөдөр шинжээчээ томилж чадах эсэхээс ихээхэн хамаарах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-25 139.5.219.99

ТОМИЛООГҮЙ АЦАА ХИЙЖ БСАН НОВШНУУД ВЭ , ШАЛГАЖ ДУУСДАГГҮЙ ӨӨРСДӨӨ ОРООЦОЛДСОН НЬ ТОДОРОЙ БОЛЛОО

Avatar

ZOCHIN 2024-03-25 66.181.160.44

Ж,БАТЭРДЭНЭ АХАЛЖ ЯВАХ Н ЗӨВӨӨ, БУСДИЙГАА БОДВОЛ МАШ ИХ АЖИЛ ХИЙГЭЭД Л БАЙГАА ДАА, БУЛГАНДАА БОЛ АМ САЙТАЙ ЮМ БАЙН ЛЭЭ, АМЖИЛТ ХҮСЭЕ

Avatar

ЗОЧИН 2024-03-25 66.181.184.42

Одоо болтол Шалгахгүй элийгээ хийгээд байсан юм. Тэр Сумтай СУМЪЯА Л ХОЛБОГДОЛГҮЙ БАЙЖ ГЭНЭ. муу нөгөө түгжрэлийн сайдыг өмнөө чихээд үлдчихлээ .ЭНЭ УДАА ҮЛДСЭН Ч ЭРЛЭГИЙН ЭЛЧ ХААЛГА АНДУУРДАГГҮЙ ЮМ ШҮҮ.

Avatar

Нэргүй 2024-03-25 66.181.176.20

Энгийн иргэдээ хэлмэгдүүлээд ч хамаагүй шууд хорьж, тасддаг. Бусад нь хуульгүй. Гайхалтай юм ө

Avatar

Нэргүй 2024-03-25 103.145.234.58

Ер нь бол нохойн замаараа орж байгаа юм байна

Avatar

Etienne 2024-03-25 66.181.178.151

Goodmorning ,

Take somewhane independed and mayby a foreigner , so ther is no corruption for that

Avatar

ИРГЭН 2024-03-25 202.179.15.71

Сахал Бат-Эрдэнийг түр хорооны даргаар томилоод ахиц гарахад эргэлзээтэй. Яагаад гэвэл энэ хүн автотээвэрт танил тал олонтой аянүй бол ногоон автобустай холбогдсон хүмүүс найз нар нь, хамаатан садангууд нь байгаа шүү.П.Анужин, Д.Батлут, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Ж.Чинбүрэн, Ж.Батсуурь, Н.Ганибал нар бол юу ч хийж чадахгүй гөлөгнүүд. Харин С.Одонтуяа, Т.Доржханд нар авилгад, найраанд орчихгүй бол цор цор гэх магадлалтай. Олон жил ард түмнээр , татварын мөнгөөр тоглосон хулгайчуудыг

Avatar

Нэргүй 2024-03-25 76.68.83.109

Эднээ зайлуулаач ээ!!!

Avatar

ӨӨӨӨӨӨӨӨ 2024-03-25 103.41.93.31

ОДОО ХҮРТЭЛ ТОМИЛООГҮЙ БАЙГААМУУ

Avatar

Нэргүй 2024-03-25 76.68.83.109

Монголоо гэж xэддүгээр зуунд шийдэx вэ xа xа xа, тэгээд ажлын биелэлт 80% xэ xэ xэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж