ҮАГ-т 27 нам 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүллээ

ҮАГ-т 27 нам 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүллээ

ҮАГ-т 27 нам 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүллээ
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу 2024 оны  сонгуульд оролцох намууд гуравдугаар сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлэх хуулийн зохицуулалттай. Энэ дауу Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрийг гурав хоногийн турш хүлээн авч, УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн 27 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн байна.
Үндэсний аудитын газраас мөрийн хөтөлбөөр ирүүлсэн дарааллаар нь жагсаасан бол УИХ-ын сонгуулийн саналын хуудаст улс төрийн намууд Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар нь жагсаах юм. Өөрөөр хэлбэл, саналын хуудаст улс төрийн намуудын нэрийг бичихдээ Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар нь жагсаах юм.
Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллыг Монгол ардын нам тэргүүлдэг бол, Ардчилсан нам, Монголын ногоон намууд удаалдаг. Хамгийн сүүлд Улсын дээд шүүхэд Сайн ардчилсан иргэдийн нам бүртгүүлснээр Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 нам байна.
Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн намууд:
  • Иргэдийн оролцооны нэгдэл нам-Намын дарга Ц.Оюунгэрэл /УДШ-д 36-т жагсдаг/
  • Ард түмний Олонхийн Засаглал нам-Намын дарга А.Батдорж /УДШ-д 28-т жагсдаг/
  • Зүй ёс нам-Намын дарга Б.Насанбилэг /УДШ-д 34-т жагсдаг/
  • Монгол Шинэчлэлт нам-Намын дарга Н.Жамсран /УДШ-д 32-т жагсдаг/
  • Эх орон нам-Намын дарга Д.Эрдэнэбат /УДШ-д 7-т жагсдаг/
  • Ард түмний хүч нам-Намын дарга Л.Аззаяа /УДШ-д 23-т жагсдаг/
  • ХҮН нам-Намын дарга Т.Доржханд /УДШ-д 19-т жагсдаг/
  • Монголын либериал ардчилсан нам-Намын дарга Д.Пүрэвдаваа /УДШ-д 6-т жагсдаг/
  • Иргэний хөдөлгөөний нам-Намын дарга Ө.Баяраа /УДШ-д 15-т жагсдаг/
  • Эх орончдын нэгдсэн нам-Намын дарга Г.Ганбат /УДШ-д 20-т жагсдаг/
  • Үнэн ба зөв нам-Намын дарга А.Отгонбаатар /УДШ-д 25-т жагсдаг/
  •  Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам-Намын дарга Б.Жагар /УДШ-д 37-т жагсдаг/
  • Монголын социал демократ нам-Намын дарга А.Ганбаатар /УДШ-д 11-т жагсдаг/
  • Ардчилсан нам-Намын дарга Л.Гантөмөр /УДШ-д 2-т жагсдаг/
  • Үндэсний эвсэл /Монголын ногоон нам, МҮАН нэгдэл/-Эвслийн тэргүүн Н.Номтойбаяр /УДШ-д 3-т жагсдаг/
  • Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам-Намын дарга Ш.Төмөрсүх /УДШ-д 14-т жагсдаг/
  • Шинэ нэгдсэн эвсэл /Шинэ нам, Монголын Уламжлалын нэгдсэн намын эвсэл/-Намын дарга Ц.Гантулга /УДШ-д 5-т жагсдаг/
  • Монгол Консерватив нам-Намын дарга Н.Дашдаваа /УДШ-д 21-т жагсдаг/
  • Дэлхийн монголчууд нам-Намын дарга Г.Тэмүүжин /УДШ-д 27-т жагсдаг/
  • Ардчилал шинэчлэлийн нам-Намын дарга Э.Бямбацэрэн /УДШ-д 35-т жагсдаг/
  • Гэр хороолол хөгжлийн нам-Намын дарга Б.Батсүх /УДШ-д 30-т жагсдаг/
  • Бүгд найрамдах нам-Намын дарга Б.Жаргалсайхан /УДШ-д 9-т жагсдаг/
  • Их Эв нам-Намын дарга З.Бат-Отгон /УДШ-д 29-т жагсдаг/
  • Монголын хүний төлөө нам-Намын дарга Х.Бат-Ялалт /УДШ-д 24-т жагсдаг/
  • Монголын либериал нам-Намын дарга Э.Оргил /УДШ-д 8-т жагсдаг/
  • Иргэний зориг ногоон нам-Намын дарга Б.Батбаатар /УДШ-д 4-т жагсдаг/
  • Хөгжлийн хөтөлбөр нам-Намын дарга О.Заяа /УДШ-д 16-т жагсдаг/
  • Монгол Ардын нам-Намын дарга Л.Оюун-Эрдэнэ /УДШ-д 1-т жагсдаг/
  • Эрх чөлөөний эвсэл нам /Зон олны нам/-Намын дарга Б.Цацрал /УДШ-д 26-т жагсдаг/

Хэрэв аудитын байгууллагаас улс төрийн намаас ирүүлсэн мөрийн хөтөлбөр хуулийн шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гаргасан тохиолдолд 2024 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн дотор тухайн нам, эвсэлд мэдэгдэх ба нам, эвслүүд алдаа зөрчлийг тав хоногийн дотор засч мөрийн хөтөлбөрөө дахин 2024 оны дөрөвдүгээр сарын 12-17-ны өдрүүдэд Үндэсний аудитын газарт хүргүүлнэ.

Үндэсний аудитын газар 2024 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт гаргасан аудитын дүгнэлтийг нэгтгэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.

Дашрамд дурдахад, бие даан нэр дэвшигчид дөрөвдүгээр сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллага хүргүүлэх хуулийн заалттай.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-25 202.9.40.83

100 ямаанд 60 ухна гэгчээр.Монголд 2–3 нам байхад хангалттай бишүү

Avatar

dr 2024-03-25 203.98.76.176

ovoo olon namtai um bna.

Avatar

Бадарч тахар 2024-03-25 66.181.189.142

Мөрийн хөтөлбөр гэж хоёр гурван хуудас худал юм зохиогоод бичээд өгчихдөг юм ! хэн ч чадна цэцэрлэгийн хүүхэд ч гэсэн чадна !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж