-"Ньюс хөтөч" булангаар өнөөдөр болох үйл явдлыг хүргэж байна-
09.00:
-“Боомтын сэргэлтийг хангахад хувийн хэвшлийн оролцоо” хэлэлцүүлэг МҮХАҮТ-д болно.
– “Боомтын сэргэлт” форумын хүрээнд “Далайн эрх зүйн конвенц ба Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын боломж, хуурай боомтын хөгжил” симпозиум ГХЯ-нд болно.
10.00 цагт:
-Эрүүл мэндийн яамны үүдэнд "ХАНДИВ ШИЙДЭЛ МӨН ҮҮ?" хэвлэлийн бага хурал хийнэ.
–Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
-Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан Төрийн ордны “Их засаг” танхимд болно.
-НИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан болно.
11.00 цагт:
– “Монгол ньюс” мэдээлийн төвд: СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагайг огцруулах талаар тус дүүргийн иргэн Д.Ганбаатар мэдээлнэ. Утас: 8888-9732.
14.00 цагт:
-Төрийн ордонд: Нийтийн тээврийн парк шинэчлэлээр 2023 онд нийлүүлсэн автобусны худалдан авалтын ажиллагааг хянан шалгах Түр хороо хуралдана.
-“Уламжлалт анагаах ухааны эмийн ургамал судлаач” мэргэжилтний цогц чадамж сэдэвт хэлэлцүүлэг АШУҮИС-ийн ботаник цогцолбор Б блок “Blue Hall”/Баянзүрх дүүрэгт байрлах Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд/-д болно.
16.00 цагт:
-ОБЕГ-т: Япон Улсын ЭСЯ-наас зудад нэрвэгдсэн иргэдэд туслах хүмүүнлэгийн тусламжийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно. Утас: 8824-9813.
Холбоотой мэдээ