Долоо хоногийн өрнийн зурхай /2024.III.25-III.31/

Долоо хоногийн өрнийн зурхай /2024.III.25-III.31/

Долоо хоногийн өрнийн зурхай /2024.III.25-III.31/

NEWS агентлаг долоо хоног /2024.III.25-III.31/-ийн өрнийн зурхайг хүргэж байна.


Хонь

Долоо хоногийн эхээр та ганцаардсан, өөртөө итгэлгүй, сул дорой мэт мэдрэмжүүд авч болзошгүй. Үүнээс улбаалан гэр орон,ажил мэргэжлийн талбар дээр та бусдад уур уцаараа гаргах хандлагатай байна. Шаргуу хөдөлмөрийнхөө үр шим, ашигаа буруу зүйлд зориулснаар санхүүгийн асуудалтай тулгарч болно. Жолоо барихдаа болгоомжтой бай. Долоо хоногийн дундуур асуудлууд жигдэрч, шинэ бизнес санаанууд ундарсаар байна. Гэр бүлдээ ч хөрөнгө оруулах болно. Ганц бие бол хамт олонтойгоо цагийг өнгөрүүлснээр төсөөлөөгүй нэгэнтэй учирах болно. Хэт их халуун ногоо, хуурсан хоол идэхээс татгалзаж жимс, нарийн ногоо түлхүү хэрэглэх хэрэгтэй. Учир нь гэдэс хямарч, биеийн дархлаа суларч магадгүй.

Үхэр

Шинэ долоо хоногийн эхээр бүх зүйл тайван байх хандлагатай. Өнгөрсөнд хөрөнгө оруулсан мөнгө өсөн үржих болно. Та олон нийтийн арга хэмжээнд оролцон шинэ хамтрагчтай болно. Гэхдээ долоо хоногийн дундуур сэтгэл санаа тавгүйрхэн, гэр бүлийн хэн нэгний тань бие муудаж магадгүй. Хосын харилцаанд асуудал гарах ч гэлээ тайван ярилцах хэрэгтэй. Гэхдээ долоо хоногийн эцсээр бүх зүйл жигдэрч, ажил амьдрал урагштай байна. Санхүүгээ зөв зүйлд зарцуулах шаардлагатай байна. Ирээдүйд учирч болзошгүй эдийн засгийн хямралаас болгоомжил. Шинэ ажил, шинэ хүрээлэлтэй болж магадгүй. Эмэгтэй үхэрүүд гоо сайхандаа анхаарах, эрэгтэй үхэрүүд эрүүл мэндээ бодоорой. Ойр дотнын хүмүүсээсээ зөвөлгөө авах шаардлагатай асуудал гарч магадгүй.

Ихэр

Шинэ долоо хоног завгүй өдрүүдээр үргэлжилнэ. Ажлын талбар байтугай ар гэрт ч завгүй байх бөгөөд үр дүнд нь та өөрийгөө сайшаана. Гэхдээ амжилттай байх хэрээр хорон санаа агуулсан хүмүүс саад хийх гэж оролдож магадгүй. Таньд садаа болох гэсэн хүмүүсээс болж стресстэх хандлагатай байна. Замд гарахдаа болгоомжтой байгаарай. Хосууд энэ долоо хоногт аз жаргалтай байхаас гадна гэр бүлийнхээ ирээдүйн талаар ярилцах тохиромжтой үе. Ганц бие ихэрүүд ажил, амьдралдаа анхаарал төвлөрүүлж байгаад заяаны ханиа анзааралгүй өнгөрч магадгүй. Эрүүл мэнд тогтвортой байна. Санхүүгийн их хэмжээний зардал гарч магадгүй тул сайн тооцоолоорой.

Мэлхий

Өнгөрсөн долоо хоногт тулгараад байсан хэцүү асуудлууд алга болно. Дотоод мөн чанараа олох, ажил амьдралын замаа шинээр эхлүүлэх таатай мөч тохиож байна. Үүнээс улбаалан энэ долоо хоног завгүй байх төлөвтэй тул эрүүл мэндээ анхаараарай.Ажлын ачааллаас болж ойр дотнын хүмүүсээ гомдоож магадгүй. Долоо хоногийн сүүлээр хамгийн ачаалалтай байх тул өмнө нь бэлтгэл байдлаа хангах шаардлагатай. Ядаргаанаас болж бие тавгүйрнэ. Ганц бие мэлхийнүүд улирлын чанартай сэтгэл санаа хямрах хандлагатай байна. Гэхдээ амралтын өдрүүдээр бага ч болов өөртөө цаг гаргаарай.

Арслан

Долоо хоногийн эхний өдрөөс эхлээд нэг л сэтгэл санаа муу, эрч хүчгүй байх ч удахгүй зүгээр болно гэж од эрхэс хэлж байна. Зарим нэг жижиг асуудлуудыг хаялгүй цэгцэлж өөрийгөө чөлөөл. Долоо хоногийн сүүлээр завгүй байснаар хайртай хүмүүсээ гомдоож болзошгүй. Ганц бие арслангууд заяаны ханиа олж магадгүй. Болзоонд явах таатай үе. Санхүүгийн байдал тогтвортой байна. Ажлын салбарт дээд албан тушаалтан, хамтран ажиллагсад, найз нөхдийн талархалыг хүртэнэ. Бэртэж гэмтэхээс болгоомжил. Уулархаг бүс нутгаар аялахгүй байсан нь зүгээр. Биеийн ерөнхий байдал тогтвортой байх ч сэтгэлийн эрүүл мэнддээ анхаараарай.

Охин

Долоо хоногийн эхээр аз жаргалтай, хамтрагчтайгаа хором мөч бүхнийг дурсамжтай өнгөрүүлэх болно. Учир нь ямар нэгэн саад тотгор дайрах үед хамтрагч тань ар тал болж бат бөх дэмжлэг үзүүлнэ. Долоо хоногийн сүүлээр таны сэтгэлийг өвтгөсөн мэдээ сонсч магадгүй. Ганц бие бол өөртөө анхаарах цаг болжээ. Урин дулаан цаг ирж буйтай холбогдуулан эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай байна. Ажлын талбарт алдаа гаргаж магадгүй тул сайн нягтлах хэрэгтэй байна. Дархлаа муудаж болзошгүй. Том шийдвэрүүд гаргах бол заавал хэн нэгэнтэй зөвлөлдөх хэрэгтэй байна.

Жинлүүр

Эхний өдрөөс эхлээд завгүй байх нь. Учир нь ажил дээр таны үүрэг даалгавар их болно. Орлого, зарлагадаа хянамгай байгаарай. Ажил тань бүтэмжтэй байх ч гэр бүлийн асуудлууд сунжирснаар долоо хоногийн сүүлээр сэтгэл санаа тань таагүй байна. Алдаа гаргахгүйн тулд хамт олноосоо туслалцаа авах шаардлага гарна. Хол замд гарахад тааламжтай үе. Биеийн ерөнхий эрүүл мэнд сайн байна. Ганц бие бол ойрын хүрээллээс бус санаанд оромгүй газар хайраа олж болно. Санхүүгийн байдал тогтвортой байна. Хэт их шарсан хоол идэх хэрэггүй. Хостойгоо хамт шийдвэрлэх шаардлагатай зүйл гарч магадгүй. Гэхдээ долоо хоногийн сүүлээр бүх зүйл тайван болж, үр шимээ хүртэнэ.

Хилэнц

Эхний өдрөөс эхлээд ямар нэгэн сөрөг хүчинд автагдах хандлагатай байна. Уурлах, гомдох, шаналах мэдрэмжүүд давамгайлна. Иймэрхүү байдалтай урт хугацааг өнгөрүүлэх хандлагатай ч төгсгөлд нь асуултын хариугаа олох юм. Хостой хилэнцүүд хэрүүл маргаанаас хол байх хэрэгтэй байна. Гац бие бол одоогоор хэн нэгнийг хайлгүй өөрийн сэтгэлийн эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай байна. Ажлын салбарт дээд албан тушаалтандаа магтуулна. Хамт олон чинь хүндлэл үзүүлнэ. Гэхдээ долоо хоногийн сүүлээр шийдвэрлээгүй асуудлууд тань саад болно. Цусны даралтаа анхаарах хэрэгтэй болно. Хоо замд явах хэрэггүй. Аль болох дархлаагаа дэмжих шаардлагатай тулгарна.

Нум

Хүүхдүүдтэй холбоотой асуудлаар завгүй байж магад. Үүнээсээ болж стрессдэх төлөвтэй байна. Завгүй байж бүх зүйлийн аргыг олох гэсэн зангаасаа болж бие тань муудаж магадгүй. Өөрийгөө хайрлах цаг гаргаарай. Таны туслалцаа хэрэгтэй хүн гарч ирж магадгүй. Санхүүгээ сайтар нягтлах хэрэгтэй байна. Хостой бол хэрүүл маргаантай асуудлууд цувах хандлагатай байна. Ганц бие нумууд найзуудтайгаа цагийг зөв боловсон өнгөрүүлснээр хэн нэгэнтэй учирч магадгүй. Хэт их ажлаасаа болж алдаа гаргах тул дээд албан тушаалтнаасаа туслалцаа хүсээрэй. Хол замд гарахад тааламжтай байна. Биеийн эрүүл мэнд тогтвортой байх болно. Долоо хоногийн сүүлээр толгой гашилгасан асуудал гарч магадгүй.

Матар

Ажил амьдралын эерэг үзүүлэлтүүд ундрах болно. Гэр бүлийн асуудлуудаа нэг тийш нь болгож, ам мурийсан хүмүүстэй эвээ олно. Богино хугацаатай аялалд яваарай. Гэхдээ сэтгэл санаа тань тавгүйтэж, ажил үүргээ хойшлуулахаас болгоомжлоорой. Гэр бүлийн харилцаанд тулгарсан асуудлаа шийдвэрлэх тохиромжтой цаг үе. Ажлын салбарт шинэ ололт амжилтуудаар дүүрч, ашиг олно. Гэхдээ олсныхоо хэрээр үрэхгүй байхыг гариг эрхэс сануулж байна. Болзоонд явж, хайртай нэгнийгээ баярлуулах өдөр тохиож магадгүй. Биеийн эрүүл мэнд долоо хоногийн сүүлээр муудах төлөвтэй байна. Уулархаг газруудаар аялаж, санаанд оромгүй нэгэнтэй учирна.

Хумх

Гэр бүл, ээж аавдаа туслаарай. Та хэтэрхий өөрийн эрх ашгаа бодсоноос болж хайртай хүмүүсээ гомдоож болох юм. Мөнгөө хуримтлуулж, өөрийгөө хөгжүүлэх зүйлс сурснаар хэн гэдгээ бусдад баталж чадна. Замын хөдөлгөөнд болгоомжтой оролцоорой. Санхүүгийн тааварлашгүй зардал гарна. Хэрүүл маргаанаас хол байх хэрэгтэй үе тохиолдоно. Ганц бие бол энэ долоо хоногт өөрийн санаачлагаар таалагдсан хүнээ болзоонд уривал бүтэмжтэй байна. Эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай. Ажлын салбарт алдаа гаргаж, дээд албан тушаалтны зэмлэлийг хүртэж магадгүй. Долоо хоногийн сүүлээр асуудлууд жигдэрнэ. Мөн сайхан мэдээ сонсоно.

Загас

Долоо хоногийн эхээр бүх зүйл шинээр эхэлж байгаа мэт боловч тийм ч удаан үргэлжлэхгүй. Мөнгөө хадгалснаар ирээдүйд хэрэг болно. Эрүүд мэнддээ анхаар. Долоо хоногийн сүүлээр ядарсан байх ч гэлээ, та шинэ туршлага хуримтлуулсан байх болно. Гэр бүлийн маргаан үүсч болзошгүй. Ажлын хамт олонтойгоо шинэ төсөл хэрэгжүүлж магадгүй. Хол замд явахад таатай байна. Харилцаагүй удсан найз, хамаатантайгаа холбогдоно. Таньд шийдвэрлээгүй асуудлууд байгаа бол эгэ долоо хоногт түр азнаарай. Яаран дүгнэлт хийснээсээ болж алдаа гаргаж магадгүй. Эрүүл мэнд тогтвортой байх ч сэтгэл санаа хоёрдмол байх хандлагатай байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж