Хөгжлийн банкны хэргээр давж заалдсан УЛС ТӨРЧИД

Хөгжлийн банкны хэргээр давж заалдсан УЛС ТӨРЧИД

Хөгжлийн банкны хэргээр давж заалдсан УЛС ТӨРЧИД

Хөгжлийн банкны 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шүүх хурлын шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт /2024.03.22/ танилцуулсан. Ингэхдээ анхан шатны шүүх нэр бүхий 48 хүнийг цагаатгаж шийдвэрлэснээс давж заалдах шатны шүүх Н.Батбаяр, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарын 27 хүнийг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр нар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон. Харин Н.Батбаярын хувьд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан учраас цагаатгах шийдвэрийг гаргасан. Ингээд Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон улс төрчдийн шийдвэрийг танилцуулъя.


Ё.БААТАРБИЛЭГ НАРЫН ХЭРГИЙГ АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭР ХЭЛЭЛЦЭНЭ

Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдуулан, шүүхээс УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт зургаан жилийн хорих ял, мөн нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилээр хасч,  73 сая төгрөгийн хөрөнгийг хураах шийдвэр гаргасан. Түүнийг авлига авсан үндэслэлээр дээрх ялыг оноохдоо таван жил хорих ял дээр нэг жилийг нэмж, нийт хорих хугацааг зургаан жил болгосон.

Тэрбээр давж заалдах шатны шүүхэд хандахаа мэдэгдээд байсан юм.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт /2024.03.22/ болсон давж заалдах шатны шүүхээс Ё.Баатарбилэг нарын 22 шүүгдэгчийг гэм буруутайд, шүүгдэгч хуулийн этгээд “НВЦ” ХХК-ийг гэм буруутайд тооцсоныг, мөн “Модун” ХХК“, Комплант” ХХК-нд холбогдох хэргийг хүчингүй болгосныг тус тус хүчингүй болгож анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Тэрбээр өмнө нь /2023.07.05/ шүүх хурлын үеэр "Нэгэнт шүүх гэм буруутай гэж хэлсэн учраас хэдэн зүйл хэлье. Намайг яллаж байгаа улсын яллагчийн саналтай санал нийлэхгүй байгаа. Намайг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсанаас шүүхэд ирүүлэх хүртэл процесс маш хариуцлагагүй, алдаа мадагтай явсан. Гомдолтой байгаа. Улсын ерөнхий прокуророос анх бүрэн эрх түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулж ирэхдээ Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын алба хашиж байх үетэй холбогдуулж, албан тушаалаа урвуулан ашигласан гэж хардаад 2017 онд оруулж ирсэн.

Дараа нь найз нөхөддөө нөлөөлөөд гэж хардаад зүтгүүлсэн. Ямар ч гэсэн энэнд ял оноох ёстой гэсэн байдлаар үзсээр ял оноов уу гэдэг хардлага төрүүлж байгаа. Хуурай гүжир хариугүй гэдэг үг байдаг. Хэлэх ч үг олдохгүй байна. Хэрхэн Хөгжлийн банкны хэрэгт холбогдоод байгаагаа ч мэдэхгүй байна. Энэ олон хавтаст хэрэгт надтай холбоотой гэх нэг ширхэг ч нотлох баримт олдохгүй байгаа. Оочих газаргүй байж байгаад үндэслэлгүйгээр хөрөнгөтэй болсон юм шиг цоллуулаад, аваагүй авлигыг төлүүлнэ гэж байна. Орох орон, унах унааг хураах санал гаргаж байгаа юм байна, зөвшөөрөхгүй. Би тийм баян хүн биш. Төрөөс хулгайлаад, түмний боломжийг хулгайлаад байдаг ядарсан сэтгэхгүйтэй ч биш" гэж хэлсэн байдаг.

Г.БАЙГАЛМАА НАРЫН ХЭРГИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ, ДАХИН ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛСОН

Харин Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөх Г.Байгалмааг Хөгжлийн банкны хэргээр яллаж, гурван сая төгрөгөөр торгох, зургаан сараар зорчих эрхийг хязгаарлах ял оноосон юм. Тэгвэл давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Батбаяр, Ч.Энхбат, Ч.Мөнхбаяр, Д.Цогтбаатар, Б.Будхүү, Л.Мягмаржав, Д.Дэлгэрсайхан, Б.Чойжилжалбуу, Б.Даажамба, Ж.Ганхуяг, Г.Батдорж, Н.Мөнхбат, Э.Эрдэнэ, Ц.Баатарбилэг, Б.Мөнхтөр, Г.Байгалмаа, Э.Эрдэнэбилэг, Х.Бат-Эрдэнэ, Ё.Баатарбилэг, Г.Цолмон, Ш.Бүтэд, П.Мягмардорж нарыг гэм буруутайд, шүүгдэгч хуулийн этгээд “НВЦ” ХХК-ийг гэм буруутайд тооцсоныг, мөн “Модун” ХХК“, Комплант” ХХК-нд холбогдох хэргийг хүчингүй болгосныг тус тус хүчингүй болгож анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Түүнийг  мөнгө угаах, хуурамч баримт бичиг үйлдэх, ашигласан гэж Эрүүгийн хуулийн 18.6-1, 23.2-1 дэх зүйл заалтаар яллах дүгнэлт үйлдсэн байна. "Пирамид-Орд” компани Хөгжлийн банкнаас зээл авахад МоАХ-ын газрыг барьцаанд тавих зөвшөөрөл олгосон Ерөнхийлөгч асан Х.Баттулгын гарын үсгийг Г.Байгалмаа нь дуурайлгаж зурсан, хуурамч бичиг баримт үйлдсэн гэх хэрэгт холбогдон ийнхүү шүүхийн хаалга татахад хүрсэн.

Тэрбээр өмнө нь шүүх хурлын үеэр "Хоёр хэрэгт буруутгагдаад байгаа. Нэг нь гарын үсэг дуурайлган зурсан гэсэн. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад өмгөөлөгчийн тайлбарыг хоёр дахь шатанд няцаагаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан юм байна гэж ойлгосон. Нөгөө нь мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. Хоёр жилийн хугацаанд 2021 оноос үе шаттайгаар хүмүүсийг орон сууцанд хамруулсан. Зээлийг зориулалтын бусаар зарцуулсан юм уу, өөр зүйлд хувирган зарцуулсан гэдэг зүйл шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нотлогдоогүй учраас мөнгө угаасан гэх хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг хэлмээр байна.

“Пирамид орд” компани болон МоАХ хоёрын дунд байгуулсан гэрээ дуусаагүй, гэрээг дүгнээгүй байгаа гэдгийг ахин дахин мэдэгдсэн. Би бол өөрийгөө хорих ялаар шийтгэгдэх хэмжээний алдаа дутагдал гаргасан гэж үзэхгүй байна. Хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү гэж хүсч байна" гэдгийг хэлж байв.

“НИСЛЭГТ ХЭНТЭЙ ХАМТ ЯВЖ БАЙГААГАА МЭДЭХГҮЙ”

Хөгжлийн банкны гэх хэргийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн онд хянан хэлэлцэж, 32 хүн, дөрвөн хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага оногдуулсан бол УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарын 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Анхан шатны шүүх нэр бүхий 48 хүнийг цагаатгаж шийдвэрлэснээс давж заалдах шатны шүүх Н.Батбаяр, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарын 27 хүнийг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

УИХ-ын гишүүн, шүүгдэгч Х.ГАНХУЯГ:

-2021 оны нэгдүгээр сарын 20-ноос энэ асуудал сөхөгдсөн. Тэр үед УИХ-аар банкны тухай шинэ хуулийн төслийг хэлэлцэж байсан.  Хамгийн том хувьцаа эзэмшигч нь 20 хүртэл хувь эзэмшдэг байх, топ таван банк нээлттэй хувьцаат компани болсон байх зохицуулалттай хуулийг УИХ баталсан. Хууль батлах болсон шалтгаан нь “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмэт” үйлдвэр зэрэг дуулиант хэргүүдэд банкны оролцоо их байна гэдэг асуудлыг цаашид гаргуулахгүйн тулд энэ хуулийг баталсан. Банкны шинэ хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг Г.Амартүвшин ахалж, миний бие гишүүнээр нь ажилласан.  Банкны хуулийг батлуулах болоход банкны эзэд том акци явуулсан. Тэр цаг мөчөөс хойш хэвлэлийн баатар болсон.

Хэрэг үүссэн шалтгаан нь ч гэсэн Г.Амартүвшин гишүүн өөрөө шалгуулъя гэдэг хүсэлт гаргаж, АТГ, хууль хяналтын байгууллагыг дуудсан цагт нь очиж, мэдүүлгээ өгч ирсэн. Гэрт нэгжлэг хийсэн, ээж, аав, ах, эгчийн компани, миний охин компаниудыг бүгдийг шалгасан. Хэрэг шүүхэд шилжээд яллах дүгнэлттэй танилцахад юу ч гарч ирээгүй. Би анх шүүх хурал эхлэхэд л прокуророос асууж байсан. “Нотлох баримт чинь юу юм бэ. Юун дээр үндэслэж намайг яллаад байгаа юм бэ” гэдэг асуултыг тавьсан. Зээлийг үхэртэй ч зүйрлэв үү, гар утастай ч зүйрлэв үү тийм л юм ярьсан. Онгоцоор хамт явсан гэдэг асуудлыг тавьдаг. 2018 оны есдүгээр сард би Канадын их сургуульд элсэх эрх аваад тэр цаг мөчөөс ирэн очин байсан.  2019 онд 12 удаа хилээр гарч, 12 удаа орж ирсэн. Нийтдээ дамжин нислэгүүдээ оруулаад 56 удаагийн нислэг хийсэн. 10 мянга гаруй хүнтэй хамт ниссэн. Ний нуугүй хэлэхэд нислэгт хэнтэй хамт явж байгаагаа мэдэхгүй гэсэн тайлбарыг өгч байв.

"ХАЙЖ, ХАЙЖ ХАМТ НИССЭН МЭДЭЭЛЭЛ ОЛЖ”

УИХ-ын гишүүн, шүүгдэгч Г.АМАРТҮВШИН:

-"Вертекс майнинг партнерс" ХХК-ийн зээл Хөгжлийн банкны зээлийн шаардлагад нийцээгүй, хуулийн шаардлага хангаагүй гэж ярьдаг. Гэтэл энэ компани туршлагатай уул уурхайн олборлогч компани. Монгол Улсын экспортын 93 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Үүнээс нүүрсний экспорт дангаараа 56 хувийг эзэлдэг. Төсвийн байнгын хорооны гишүүний хувьд нэг тоог баттай хэлье. Улсын төсвийн орлогын 40 хувийг нүүрсний экспорт шууд болон шууд бусаар бүрдүүлдэг. Энэ компани уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байхад яагаад Хөгжлийн банкны зорилгод нийцэхгүй гэж. Хэрэв өнөөдөр ийм төслийн зээлийн хүсэлт орж ирвэл би хоёр гараа өргөөд дэмжихээр байна. Тус компани зээл авахаас өмнө дандаа гаднын операторууд “хийдэг” байсан. Тэр дотроо Хятадын компаниуд. Үндэсний компанийг дэмжих нь зөв. Г.Амартүвшин, Х.Ганхуяг хоёр хамт бизнес хийдэггүй, албан тушаалаа урвуулан ашигласан зүйл байхгүй. Тогтоогдсон зүйл байхгүй. Би өөрөө ашиг сонирхлын үүднээс зээл олгосон асуудал байхгүй, нотлогдоогүй. Цэвэр улс төрийн зорилгоор миний нэрийг сэвтүүлэх, унагаах зорилготой байсан гэж харж байна. Та бүхэн санаж байгаа байх. 2022 оны эхээр Хөгжлийн банкны удирдлагууд тэр дундаа дэд захирал хэвлэлийн бага хурал дээр “Г.Амартүвшин бусдын боломжийг хулгайлсан, найздаа зээл олгосон” гэж гүтгэж, сошиалаар бужигнуулсан.

Энэ захирал нь 2020 оны УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт өрсөлдөж байсан нөхөр. Намайг харлуулах гэж дээрх гүтгэлгийг явуулсан гэж хардаж байгаа.

Энэ компанид зээл олгуулсан гэж итгүүлэхийн тулд мөрөөрөө ажлаа хийж байсан залуусыг энд хамаатуулсан. Эд нарт ямар ч буруу байхгүй. Шахалт, дарамт, эрүүдэн шүүсэн үйл явдал нөхцөл байж болзошгүй дээр таамгийн шинж чанартай мэдүүлэг авагдсан байна лээ. Энэ хурлаар тодорхой боллоо. Х.Ганхуяг бид хоёрыг найз гэж тогтоохоор маш их хүч чармайлт гаргасан байна. Хайж хайж азаар нэг хамт ниссэн нэг мэдээлэл олдсон бололтой. Өөр юм байхгүй гэж мэдүүлэг өгч байв.

Н.АЛТАНХУЯГ НАРЫН 27 ХҮНИЙГ ЦАГААТГАХ ШИЙДВЭРИЙГ ХЭВЭЭР ҮЛДЭЭСЭН

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Н.Батбаяр нар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тодруулбал, анхан шатны шүүх нэр бүхий 48 хүнийг цагаатгаж шийдвэрлэснээс Д.Уянга, Т.Оюунчимэг, Б.Чинзориг, Ч.Цоожсүрэн, А.Хүчитбаатар, Г.Гантогтох, Б.Амгалан, О.Батбаатар, Ч.Отгочулуу, Ч.Нэргүй, М.Баянмөнх, Б.Найдалаа, Б.Лхагвасүрэн, Р.Батбаяр, М.Золжаргал, Г.Дашзэвгэ, Г.Одонтуул, Б.Батзаяа, Б.Цэрэндаваа, Г.Санжмятав, М.Цэлмэг, Ц.Содхүү, Н.Батбаяр, Б.Цолмон, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарын 27 хүнийг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг мэдүүлэг өгөхдөө "Ерөнхий сайд гэдэг чинь бүхнийг шийддэг эсвэл чаддаг хүн биш. Манай Засгийн газрын үед Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын өмнө ажлаа хариуцаж байсан.  Намайг Н.Алтанхуяг учраас Хөгжлийн банктай холбогдуулсан тогтоол олж, хэлмэгдүүлж байна.

"Хөгжлийн банкны хэрэгт хамаагүй юм байна" гээд хаях ёстой байхад хуцав аа, чам дээр дахиад Хөгжлийн банктай холбоотой тогтоол олчихлоо гээд прокурорын байгууллагаас хоёр удаа яллагдагч болгосон. Ингэж хэлмэгдүүлж болох уу" гэж хэлсэн удаатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-03-25 66.181.181.143

Монголын шүүх яг ийм л байгаа. 2012 онд 17 хувийн өсөлттэй эдийн засгийг хасах баланс руу ортол зам тавих нэрээр ямарч төсөл тооцоогүй шууд хувааж идсэн луйварчид эрүүгийн хариуцлага хүлээхгүй гэмгүй сайхан хүмүүс болоод үлгэр дуусаж байгаа юм биз дээ

Avatar

Нэргүй 2024-03-25 103.57.93.96

Хээрээс олсон дээсий нь Сүхбаатар аймгийн гаралтай 2 эрхэм манаж харж байсымуу даа, Хурц, Гомбожав хоёр…

Avatar

ө 2024-03-25 119.234.4.97

Бас л ЖЕНКО орсон байгаа юм даа

Avatar

Нэргүй 2024-03-25 66.181.189.88

Яасан юм хөөрхий хөдөө хээрээс нэг дээс олсон чинь нөгөө үзүүрт нь үхэр байсанг мэдсэнгүй гэдэг шиг юм болоо юу хотын гудамжаас нэг гялгар уут олсон чинь дотор нь мөнгө байсанг мэдээгүй юу

Avatar

Зочин 2024-03-25 202.179.15.71

Хөдөө хээрээс хөсөрын дээс олсон үзүүрт нь үхэр байсныг мэдээгүй

Avatar

NZM;? 2024-03-25 216.38.195.74

idt

Avatar

dr+ 2024-03-25 216.38.195.74

dyyriaj

Avatar

-Cexeetnyyduig ; ? XUUX xsgyiCJN? yylgaj xylgailj + ardni ? 2024-03-25 216.38.195.74

Shyyrgani+drfw? ;-OC#

Avatar

delgyyrtCJN 2024-03-25 216.38.195.74

dagaad gert ni bai chaavaasutni

Avatar

xaritsaxgyi baix 2024-03-25 216.38.195.74

gyilagchni+ SADAANiJ

0 0
Avatar

gadni gyilagchni+XYY### 2024-03-25 216.38.195.74

-OCzailaachee;

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж