"Исламын улс" бүлэглэлийн Москвад халдсан шалтгаан

"Исламын улс" бүлэглэлийн Москвад халдсан шалтгаан

"Исламын улс" бүлэглэлийн Москвад халдсан шалтгаан

ОХУ-ын нийслэл Москва хотноо орших "Крокус сити" концертын танхимд тоглолт үзэхээр цугласан олон мянган хүн зэвсэгт этгээдүүдийн халдлагад өртсөн хэрэг өнгөрсөн Баасан гаригт /2024.03.22/ гарсан. Зөвлөлтийн хэв маягтай "Picnic" хамтлагийн тоглолт энд болох байв. Гэвч халдлагын улмаас 133 хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархдаад байна.

Халдлага үйлдэгч этгээдүүд гал нээж, концертын талбай руу тэсрэх бөмбөг шиджээ. Халдлагын дараа концертын танхимын дээвэр нурж, галд автсан.

Улмаар Бямба гаригт зэвсэгт халдлагад шууд оролцсон дөрвөн хүнийг баривчилсан. Халдлагын хариуцлагыг "ISIS"-ын (Islamic State of Iraq and Syria) Афганистан дахь салбар буюу "Исламын улс" бүлэглэл хүлээжээ. АНУ-ын албаныхан ч уг мэдэгдлийг үнэн зөв болохыг баталсан юм.

"ИСЛАМЫН УЛС" БҮЛЭГЛЭЛИЙН ТУХАЙ 

Тус бүлэглэл нь "ISIS"-ын хамгийн идэвхтэй салбаруудын нэг. Бүлэглэл 2014 оны сүүлээр Афганистаны зүүн нутгаас үүссэн бөгөөд Пакистаны Талибан хөдөлгөөний салан тусгаарлагчид болон "ISIS"-ын удирдагч агсан Абу Бакр аль-Багдадид үнэнч байхаа тангарагласан дайчдаас бүрддэг байв. Тэд харгис хэрцгий байдлаараа алдаршсан.

Цэргийн шинжээч, Туркийн армийн хурандаа асан Мурат Асланы хэлэхдээ "Тэд радикал бөгөөд хатуу арга барилтайгаараа алдартай. ОХУ-ын цэргүүд Сирид АНУ-ын нэгэн адилаар "ISIL"-ийн (Islamic State of Iraq and the Levant) эсрэг тэмцэж байгаа. Тэд ийм орнуудыг дайснаа гэж хардаг гэсэн үг. Тэд өнөөдөр Москвад халдлаа. Өмнө нь Иранд байсан. Магадгүй бусад нийслэлд ч илүү олон халдлага гарах байх" гэжээ.

2018 онд хамгийн дээд цэгтээ хүрснээс хойш Афганистан дахь гишүүнчлэлийн тоо буурсан гэх боловч тус бүлэглэлийн дайчид Талибаны эрх мэдэлд хамгийн том аюул заналхийлэл болсоор байна.

ӨМНӨХ ДАЙРАЛТУУД 

Кабулын амаржих газарт 2020 оны тавдугаар сард цуст халдлага болж, эмэгтэйчүүд, нярай хүүхдүүд зэрэг 24 хүн амь үрэгдсэн. Энэ хэрэгт "ISIL"-ийг буруутгажээ. Мөн оны арваннэгдүгээр сард тус бүлэглэл Кабулын их сургуульд халдлага үйлдэж, наад зах нь 22 багш, оюутны аминд хүрсэн юм.

Дараа нь Кабулын нисэх онгоцны буудал 2021 онд халдлагад өртөж, 175 энгийн иргэн амиа алдсан. Мөн АНУ-ын 13 цэрэг амь үрэгдэж, олон арван цэрэг шархадсан юм. Энэхүү халдлагын хариуцлагыг "ISKP" (Islamic State – Khorasan Province) бүлэглэл хүлээсэн.

2022 оны есдүгээр сард Кабул дахь Оросын элчин сайдын яаманд амиа золиослогч этгээд халдлага үйлдсэний хариуцлагыг "ISIL" хүлээв.

Ширазын өмнөд хэсэгт орших Шах Чераг сүм өнгөрсөн онд хоёр удаа халдлагад өртөж, 14 хүн нас баран, 40 гаруй хүн шархадсан. Энэ хэрэгт мөн л "ISIL" бүлэглэлийг буруутгасан юм.

Тэгвэл энэ он гарсаар Ираны зүүн өмнөд хэсгийн Керман хотод тус бүлэглэл дахин халдлага үйлдэхээр төлөвлөж байсныг АНУ таслан зогсоожээ. Тухайн үед Керман хотод амиа золиослогч этгээд 100 орчим хүний аминд хүрсэн халдлага үйлдсэний хариуцлагыг "ISKP" бүлэг хүлээгээд удаагүй байсан.

ХАМГИЙН ХҮЧТЭЙ СЭДЭЛ БОЛ ТАЛИБАНЫ ХҮЧИН

Батлан хамгаалах, аюулгүй байдлын шинжээчдийн үзэж байгаагаар тус бүлэглэл сүүлийн жилүүдэд Орос улс исламын шашинтнуудыг дарангуйлж байна гэх суртал ухуулга явуулах болсон.

"ОХУ-ын гадаад бодлого тус бүлэглэлийн хувьд томоохон аюулын нэг байсаар ирсэн. Зөвлөлтийн үед Афганистан руу довтолсон ажиллагаа, Чечень дэх Оросын үйл ажиллагаа, Сири, Ираны засгийн газартай ойр дотно харилцааг эрхэмлэдэг Кремлийн бодлого, тэр дундаа Сири дэх "ISIS"-ийн дайчдын эсрэг явуулж буй Оросын цэргийн кампанит ажил, Африкийн зарим хэсэгт "Вагнер"-ын дайчдаар дамжуулан явуулж буй ажиллагаа зэргийг энд дурдаж болно" гэж Вашингтонд төвтэй "Вилсон" төвийн Өмнөд Азийн хүрээлэнгийн захирал Майкл Кугелман хэлжээ.

Энэ бүхэн нийлээд ОХУ-ыг тус бүлэглэлийн өргөн хүрээний суртал ухуулгын дайны гол төв болгожээ.

"ОХУ нь салбар бүлэглэлүүдийн эсрэг дэлхий нийтийн тэмцэлд оролцож, Сири дэх цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлж, тэдний өрсөлдөгч болох талибуудтай холбоо тогтоох оролдлого хийж байгаа нь ‘ISIS’-ын гол дайсан болох шалтгаан. Тус бүлэглэл Оросын нутаг дэвсгэрт халдлага үйлдэж чадна гэдгээ харуулж, дэлхийн нөлөө бүхий террорист байгууллага болон хувирах зорилгоо ахиулна. ‘ISIS’ бүс нутгийн хүчирхэг байгууллага болон хөгжих хүсэл эрмэлзэлээ тууштай харуулж байна. Иран, Орос зэрэг улс руу түрэмгийллээ чиглүүлснээр ‘ISIS’ бүс нутгийн хүнд жингийнхэнтэй тулгарч байна. Түүгээр ч үл барам дэлхийн тавцанд өөрсдийн улс төрийн ач холбогдол, үйл ажиллагааны цар хүрээг онцолж байна" гэж Өмнөд Каролина дахь Клемсоны их сургуулийн туслах профессор, "Афганистан, Пакистан дахь Исламын улс: Стратегийн холбоо ба өрсөлдөөн" номын хамтран зохиогч Амира Жадун хэлжээ.

Үндсэндээ "ISIS" болон түүний салбар бүлэглэлүүд Оросыг Исламын шашинтнуудын эсрэг тэмцэгч гүрэн гэж үздэг болохыг "ISIS Peril" номын зохиогч Кабир Танежа хэлэв.

Кабул дахь Оросын элчин сайдын яам руу ‘ISKP’ 2022 онд дайрсан. Үүний дараагаар Оросын аюулгүй байдлын агентлагууд хэдэн сарын турш хил орчмын нутаг дэвсгэр, ялангуяа Төв Ази, Кавказ дахь ‘ISIS’-ыг дэмжигчдийг дарах хүчин чармайлтаа нэмэгдүүлсэн байна.

Москвад болсон халдлагын дараа "ISKP"-ийн олон нийтийн мэдээллийн сувгууд баяр хөөрөөр бялхаж, халдлагыг тэмдэглэж байна. Ийм халдлага нь зэвсэгт бүлэглэлүүдийн итгэл үнэмшлийг нэмэгдүүлж, улмаар тэдний санхүүжилт, элсэлт, суртал ухуулгын цар хүрээг нэмэгдүүлдэг ажээ.

Бүлэглэлийн Орос руу дайрах хамгийн хүчтэй сэдэл бол Талибаны хүчин аж. Талибан бол "ISIS"-ын хөдөлшгүй өрсөлдөгч. "ISIS" нь талибуудыг Оросын анд нөхөр гэж үздэг.

Түүнчлэн ОХУ Израильтай ойр дотно харилцаатай байгаа нь мөн л "ISIS"-ийн үзэл суртлыг доромжилж буй хэрэг болохыг Кабир Танежа хэлжээ.

Бас нэг томоохон хүчин зүйл нь Сири, Иранд бүтэлгүйтсэний дараа зэвсэгт бүлэглэл дэлхийн анхаарлын төвд ороогүй томоохон хүчин болж дахин нэгдсэн явдал юм. Афганистан дахь "ISKP", Сири, Ирак дахь "ISIS" аль аль нь үйл ажиллагааны чадавхиа сайжруулсаар байна. Өнөөдөр тэд улс төр, тактик, стратегийн хувьд биш ч гэсэн үзэл суртлын хувьд хүчирхэг болжээ.

Энэ нь геополитикийн бусад асуудалд анхаарал сарнисан дэлхий ертөнцөд томоохон сорилт болж байна.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ГайхмаарГайхмаар
9
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

55 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-25 66.181.181.243

Ойлгомжтой, цаана нь нөгөө л бусармаг АНУ.

Avatar

УЛААНГОМ 2024-03-25 172.56.168.57

ХЭЛ АМ МУУТАЙ, ГАЗАР ОРНОО МЭДЭХГУЙ 4 ТАЖИК ГАСТЕРБАЙТЕР ИЙМ ТОМ ТЕРАКТЫГ БОГИНО ХУГАЦААНД ХИЙГЭЭД ТЭР ДОРОО КУРСК МУЖИД ДАВХИАД ОЧИЖ ЯАГААД Ч ЧАДАХГУЙ. МЭРГЭЖЛИЙН ТОМ БАГ АЖИЛЛАСАН БАЙНА.

Avatar

УЛААНГОМ 2024-03-25 172.56.168.57

1)УКРАЙН, 2) ФСБ ЗОХИОН БАЙГУУЛСАН ГЭСЭН ХОЕР ХУВИЛБАР ХАМГИЙН УНДЭСЛЭЛТЭЙ. ИГИЛ БОЛ ТОЛГОЙ ЭРГУУЛЭХ ХУВИЛБАР.

Avatar

Түвшинбаяр Гаваа 2024-03-25 103.111.68.3

Оллоо сайтад уг нийтлэл тавьсан сэтгүүлч тэгээд ямар бодолтой байгаа юм бэ? тодорхойгүй байна% ойлгомжгүй байна

Avatar

Нэргүй 2024-03-25 66.181.184.42

ҮГҮЙ Л БОЛОВ УУ? УКРАЙН ӨДӨӨЧИХӨӨД МАНТ ГАРУУДАД МӨНГӨ АМЛАСАН. ТИЙС Ч УЧРААС НӨХӨД УКРАЙН ГАРАХ ГЭЭД ЗҮТГЭЖ ЯВСАН.

Avatar

Нэргүй 2024-03-25 66.181.182.110

Барилгын хэдэн халтар таджикт хэрэг үүрүүлээд л укртажикууд хэмээн цоллоод дуусгахнээ,,,,нөгөө омон росгвардын жагсаал цуглаан бороохойдож тараадаг ноход нь,,,, нөгөө фсбгын элитүүд нь халдлага гарахаас өмнө хаана юугаа хийж байсан юм болдоо,,,”””унгаад хавчив”””гэдэг шиг юм болчихвуу яав,,,,гях,,,гяхх,,,гяхх,,,уул нь “””миру мир””гэсэн бичиг барьсан оюутныг бол дор нь эд бад хийдэгсэн,,,,бөгспутиныг бункэрт нь нам ш а а чихвал яах байсан юм болоо,,,,

Avatar

Путинаас 2024-03-25 202.9.46.241

дурак монголчууд та нар хэрэлдээд сууж бай. бид украиныг дарж, ISISыг дарж монголыг нэгтгэнэ. дараа монголыг хужаад асар их үнээр зарна. дуугай сууж бай.

Avatar

Нэргүй 2024-03-25 174.206.160.35

х***а ах нар чинь ингэж хашгираад бай гэж зөвлөө юу??

Avatar

Нэргүй 2024-03-25 23.154.177.8

Орzууд өөрсдөө ISIS, Талибан, Хамас гэх а**х хядагчдыг санхүүжүүлдэг шүү дээ. Өөрсдөө л дайн хийх шалтаг хайж яваа байхгүй юу.

Avatar

ЗОЧИН 2024-03-25 202.9.40.97

4 ХҮН БУУДАЖ ДУУССАНЫ ДАРАА ДЭЭВЭР ДЭЭР НЬ ТҮЙМЭР ГАРААД БАС ТИЙМ ТОМ ДЭЭВЭР НУРЖ УНАЖ БАЙНА ЛЭЭ ПУТИН Л ИЙМ ХИЙЖ ЧАДНА.

Avatar

Зочин 2024-03-25 139.5.218.70

Сэтгүүлч ээ,хэний толгойг эргүүлэх гээд байгаа юм бэ?Англи,Америк,Украины хийсэн ажил гэдэг нь ойлгомжтой ш дээ

Avatar

Хахаха 2024-03-25 202.9.46.241

мундаг тагнуулч. шууд англи америк украин гэж олсон. хахаха

Avatar

Нэргүй 2024-03-25 66.181.177.110

Исламын улс халдлага хийхдээ заавал аллахыг дуудаж амиа золиослодог бол эд нар зүгээр л буудаж шатаагаад зугтааж орос украины хилийн олзлогсод солилцдогиБрянск руу зугтсан, АНУ халллага болоод 10 мминут болоогүй байхад украин буруугүй гэж дэлхийг төөрөгдөлд оруулах гэсэн, бас барууныхныгаа битгий коцерт үз гэсэн нь анхаарал татна. Лалынхан бол өөрсдийгээ.рекламдахын тулд хаана л аллага болно түүнийгг өөрийнх гэж зарладаг нь манай улс төрчид тууз хайчилдагтай адил

Avatar

Нэргүй 2024-03-25 66.181.182.110

Па,,,аллахыг дуудаад амиа хорлож байхад чи хажууд нь хараад л зогсож байдаг уу,,,,

Avatar

Нэргүй 2024-03-25 202.131.245.243

AHУc ах маань гөлөг төөрүүлэх гэж их үзэж байна аа? Бүтэхгүй л дээ. 😂😂😂

Avatar

Нэргүй 2024-03-25 66.181.182.110

БөгсПутин шиг золбин гөлөгийг яаж л бол яаж л төөрүүлнэшдээ,,,гях,,,гяхх,,,гяхх,,,америкаас илүү хятад мөн ч сайхан төөрүүлнэдээ,,,

Avatar

Нэргүй 2024-03-25 66.181.182.110

“”””Укрууд,,, Цэцэг навч, талх давс барьж угтна”””гэж ф с б гынхэн ш а а ж өгөөд л “””ГӨЛӨГ “””шиг төөрүүлээд л,,,,,,бөгспутиныг хамраараа татсан ялгадсанд нь гарах гарцгүй болгоод””””зоочихож””” байгаа юмшүүдээ,,,

Avatar

Нэргүй 2024-03-25 59.153.114.105

Алан хядагчид Украин руу зугтах гээгүй, харин Тёплый гэдэг тосгоны орчмоор Белорус руу гарах гэж байсныг ОХУ-д суугаа Белорусийн Элчин сайд Дмитрий Крутой нотлон мэдэгдэл хийжээ!! ОХУ, Белорус, Украины хилийн зааг орчимд баривчилсныг Пу мушгиад "Муу л бол зүүн хойд овоохой" гэгчээр Украиныг буруутгаад авчээ!! Украин-ОХУ-ын хил хаалттай, цэрэг, росгварди, цагдаа, тусгай албаныхан битүү хамгаалсан байхад террористууд байтугай ялаа ч нэвтрэх боломжгүй байгаа ажээ!!

Avatar

Нэргүй 2024-03-25 202.131.245.243

Баригдсан 11-ээс 4 нь украйны хил дээрээс баригдсан

Avatar

Хахаха 2024-03-25 202.9.46.241

зсленскийн хажууд байсныг чи харсан тээ. хахаха

Avatar

ЗОЧИН 2024-03-25 202.9.40.97

ОРОСУУД ХАМГИЙН ТОМ т*******т УЛС БОЛСОН. ОЙРЫН 10 ЖИЛ ДАЙН ДАЖИН ,ХАЛДЛАГА ТАСРАХГҮЙДЭЭ.

Avatar

Нэргүй 2024-03-25 203.98.77.114

УБ-д байдаг Crocus төв маань эдний салбар биш байгаа даа, адилхан урлаг уран сайхны арга хэмжээ хийдэг

Avatar

Зочин 2024-03-25 103.212.116.42

АНУ-ын тусгай албадын нууц ажиллагаа, санхүүжилт, хатгаасаар Украйны иргэд ISIS-ийн нэр барьж т*******т халдлага үйлдсэн байна.

Avatar

Нэргүй 2024-03-25 66.181.182.110

Хэн чамд тэгж хэлээв,,,

Avatar

Нэргүй 2024-03-25 202.131.225.242

Коментууд бүгд их мэдэгч нар. Нөгөө тэнэг орк хардахаас өөр юм байхгүй. Хамгийн гол нотлох баримтыг шалгаж үзэх шд. ISIS ба ISIL ийн хувьд энэ том боломж. Барууныхан ба Оросууд загалмайтнуудын хооронд хийж буй дайн бол тэдний хувьд баярлууштай зүйл. Украйн эсвэл барууныхан ийм тэнэг зүйл зохион байгуулах нь юунд ашигтай байх уу? Орос дайны анхаарлыг холдуулах Хамасыг богино зайны пужингаар хангасан эргээд тэгээд одоо Палестин газар нутаггүй болж байна.

Avatar

ООЖ 2024-03-25 66.181.178.139

ОХУ-задарвал маш олон жижиг улсууд манай хил дагуу бий болж, бидний амар тайван амьдрал гайтах бишүү. Зарим нөхөд үүнийг хүсээд байх шиг…

Avatar

Нэргүй 2024-03-25 202.131.245.243

Их мэдэмхийрэхээрээ солиорлын дээд түвшинд шилжчих юм аа, чи? 😂😂😂

Avatar

Нэргүй 2024-03-25 66.181.182.110

Оожооо,,,,хүссэн ч эс хүссэн ч маниас шалтгаалахгүйгээр,,,,орос задрах нь тодорхой болчих шиг боллоолдоо,,,,

Avatar

Нэргүй 2024-03-25 185.220.101.1

ISIS=MOSSAD=CIA

Avatar

Нэргүй 2024-03-25 202.126.90.28

Путлерийн нөхөрсөг орнуудаас з****г авч алан х***х ажиллагааг үйлдсэн гэж мэдээлж бнх

Дэлхийд ганц Монгол л үнэнч бна дөө
Харин гэтэл путлер бензинээр сүрдүүлж бдаг
Мөн таарөв ааее

Avatar

Нэргүй 2024-03-25 202.131.245.243

4 алуурчны нэг нь украйны паспорттай, украйны талд хөлсөөр байлдаж байсан юм байна билээ. 😂😂😂

Avatar

Нэргүй 2024-03-25 66.181.182.110

Тэгээд,,,, яасан,,,нэгэнт л дайн хийж байгаа юм чинь украинчууд яахаараа оросуудыг алж хядаж болохгүй гэж,,,,оросууд украины энгийн иргэдийг бөөнөөр нь л алж хядаж байгаашдээ,,,оросууд битгий хэл чам шиг монгол оркууд “””хохлуудыг алаад хядаад өгөөч”””гээд л орилолдоод байж л байгааздээ,,,баньдаа,,,гэвч энэ аллага бол бөгспутины хийсэн ажил гэдгийг бүгд л мэдэж байгаамшүүдээ,,,,

Avatar

Нэргүй 2024-03-25 202.131.245.243

Их мэдэмхийрэхээрээ солиорлын дээд түвшинд шилжчих юм аа, чи? 😂😂😂

Avatar

Нэргүй 2024-03-25 66.181.182.110

Гях,,,гяхх,,,гяхх,,,,тиймоо,,,,,чи таг харанхуй орк байж өөртөө хэт ахадсан сэдвээр,,,, дэмий л үлээгээд байгаамдаа,,,за яахавдээ,,,дур эзнээ голохгүй дунд чөмөг сүүжээ голохгүй гэж,,,,,

Avatar

Нэргүй 2024-03-25 202.126.90.28

Хаанаас энэ мэдээг олов?

Avatar

Нэргүй 2024-03-25 66.181.182.110

Олон сар хүлээгдсэн их бууны сум украины фронтод иржээ,,,,СЛАВА УКРАИНЕ,,,,СЛАВА ГЕРОЯМ,,,,

Avatar

Нэргүй 2024-03-25 202.131.245.243

Сала в кокаине! Героинам сала! 😂😂😂

Avatar

Нэргүй 2024-03-25 66.181.182.110

Гях,,,гяхх,,,гяхх,,,аргаан барцын,,,,одоо ч улам олон орос мобик үхнэдээ,,,,яанадаа,,,,

Avatar

Нэргүй 2024-03-25 66.181.182.110

Оросын хар тэнгсийн флотыг бас дахин бут ниргэв,,,,ямал азов хэмээх 2 десантын усан онгоцыг нэг дор бөөндөн живүүллээ,,,,,СЛАВА УКРАИНЕ,,,,СЛАВА ГЕРОЯМ,,,,

Avatar

Нэргүй 2024-03-25 202.131.245.243

Таджикстан дахь украйны ЭСЯ холбогдоод явчихлаа. 😂😂😂

Avatar

Нэргүй 2024-03-25 66.181.182.110

“””Миний дайсны дайсан,,,миний анд нөхөр””””гэж,,,,оросын дайснууд бол буг чөтгөр ч байсан украины анд нөхөр,,,,

Avatar

Нэргүй 2024-03-25 202.131.245.243

AHУc ах гөлөг төөрүүлэх гэж их үзэж байна аа? Бүтэхгүй л дээ. 😂😂😂

Avatar

Ганбат 2024-03-25 66.181.160.102

Энэ өгүүлэл бол халдлагыг Укрианаас холдуулах гэсэн үзэл суртлын материал байна. Үнэмших үндэслэлгүй.

Avatar

Нэргүй 2024-03-25 103.57.93.96

Путин Лавров нарын зөнөсөн өвгөдийн оновчгүй, хуучир сан, янханлаг гадаад бодлогын үр дагавар нь энэ дээ ! Талибан Хамастай нөхөрлөнө, Африкт Вагнердана, Украйн д дайн хийнэ…. Оросын төрийн бодлого орчин цагаасаа хол хоцорсны гай, Владимир Путин гэдэг харгис, фашист- чекистийн өс хонзон, хийрхэлийн лай ланчигийг оросын ард түмэн үүрч байгаа нь энэ юмаа !

Avatar

Нэргүй 2024-03-25 66.181.182.110

Фсб нь байнуу,,,,игил нь байна уу,,,ямар ч ялгаа байхгүй ард нь бөгспутин л сууж байгаамшдээ,,,,

Avatar

Бадарч тахар 2024-03-25 66.181.189.142

Энэ бүлэглэлийг нууцаар англичууд дэмжиж байгаа юм ! ямар ил хэлэлтэй биш !

Avatar

Нэргүй 2024-03-25 202.9.47.24

Украин ба түүний цаана АНУ байгаа. Тэдний хийсэн ажил.Юун Игил. Илжигдоржид итгэх хүн байхгүй.

Avatar

Нэргүй 2024-03-25 202.131.238.26

Талибан, хамас, хуситууд гээд исламын террористууд чинь Оросын анд нөхөд гэж Песков, Лавров байнга ярьдаг биз дээ )))

Avatar

Нэргүй 2024-03-25 66.181.182.110

Сирийн мясник суровикин,,,аллепог газрын хөрстэй тэгшилэн хавтгай бөмбөгдөж,,,,олон мянган энгийн иргэдийг хядсандаа,,,,оросууд сирид байлдааны ажилгааа явуулна гэж, яг л ”””хотонд орсон чоно””” шиг харигсласан,,,,түүний хариу ирждээ,,,,

Avatar

Нэргүй 2024-03-25 66.181.160.108

украины хил дээр ирж баригдсан тодорхой болох биз

Avatar

Нэргүй 2024-03-25 202.126.90.28

Одоохондоо оросын эзлэгдсэн нутаг?
Укр хил хүртэл 140 км
Белорусь 30 км

Avatar

Нэргүй 2024-03-25 202.179.21.209

ИГИЛ байсан бол өөрсдийгөө дэлбэлэх байсан.
Эдгээр Тажикийн иргэд мөнгөний төлөө аллага үйлдсэн. Өөрсдөө үүнийгээ дэлхий дахинд хэлчихлээ. Бүгд харлаа үзлээ сонслоо.
Украйн Оросын хиийн дагуу минажуулсан гэж байгаа Шууд Украйн луу явна гэдэг бол цаад тал нь гарц гаргасан гэсэн үг
Украйн бол ёэжигтэй шууд холбоотой ч магадгүй
Элбэгдоржийн энэ сайт тархи угаахаа болих хэрэгтэй. Украйн дэмжлэгээ алдаж байгаа. Украйн АНУ ын тоглоом болж дуусаж байна даа

Avatar

Нэргүй 2024-03-25 66.181.182.110

За,,,чи,,,одоо,,,,шууд шар хад чиглэлийн автобусанд суу,,,,цаг алдаад яахав,,,,тун хүндэрсэн байнаа,,,,

Avatar

Нэргүй 2024-03-25 103.168.34.135

Зөв дүгнэлт бна

Avatar

Temuul 2024-03-25 59.153.113.140

igil gedegt estoi itgehgui bn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж