РЕДАКЦИЙН ЗУРВАС

Амлалт дүгнэх цаг!

Амлалт дүгнэх цаг!

УИХ-ын ээлжит сонгуульд оролцох улс төрийн намууд 2024 оны гуравдугаар сарын 25-ны дотор сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлэх зохицуулалтын дагуу 27 нам, 2 эвсэл хүргүүлэв.

2024 онд ямар бодлого, хөтөлбөр дэвшүүлж, түүнийгээ хэрэгжүүлэх эрх авах, оноо авах гол түлхүүр нь мөрийн хөтөлбөр. Гэхдээ сонгогчдын олонх нь намуудаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртэй танилцаж, нэг бүрчлэн судалж, сонголтоо хийдэг гэвэл өрөөсгөл ойлголт болох биз.

Угтаа бол ямар нам ямар бодлого дэвшүүлж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө юу хийж байгаад нь хяналт тавих эрх нь сонгогчдод бий. Өнгөрсөн 2020 онд гэхэд үнэмлэхүй олонх болсон МАН ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлж, түүнийх нь хэд нь биелсэн, хэдийг нь биелүүлэхийн тулд эрх барьж байгаа нам, Засгийн газраа тэргүүлж байгаа нам ажилласан бэ гэдэгт дүгнэлт хийж, дараагийн сонголтоо хийх учиртай.

Саяхан УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хэлэлцсэн. Өнгөрсөн найман жилийн хугацаанд МАН сонгуульд ялалт байгуулж, Засгийн газраа бүрдүүлж, УИХ-д ч олонх болж, эрх барьж байгаа бөгөөд Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг хэлэлцсэн юм. Засгийн газрын мөрийн хөтөлбөр бол 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр гэж хэлж болно. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт 73 хувьтай байна гэсэн дүгнэлт гарсан.

Үндэсний аудитын газраас 2020-2024 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт,  Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн биелэлтэд дүгнэлт гаргасан.

Үүнд,

  •  Улсын хөгжлийн 2023 оны жилийн төлөвлөгөө 70.8 хувьтай хэрэгжсэн бөгөөд нийт төсөл, арга хэмжээний 28.4 хувь нь “Үр дүнтэй”, 38.8 хувь нь “Тодорхой үр дүнд хүрсэн”, 24.4 хувь нь “Эрчимжүүлэх шаардлагатай”, 8.5 хувь нь “Үр дүнгүй” байна.
  • Хөтөлбөрийн зорилго, зорилт, төсөл, арга хэмжээний хэрэгжилт, үр дүнг үнэлэхэд 326 буюу 31.2 хувь нь үр дүнтэй, 324 буюу 31.0 хувь нь тодорхой үр дүнд хүрсэн, 271 буюу 25.9 хувь нь эрчимжүүлэх шаардлагатай, 125 буюу 12.0 хувь нь зорилтот шалгуур үзүүлэлт, хүрэх түвшнийг хангаагүй байна.
  • “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 2021-2023 оны хэрэгжилт, үр дүнгийн дундаж үнэлгээ 70.5 хувьтай байна хэмээн үзжээ.
  • Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээний 154 шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшинтэй Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 61 шалгуур үзүүлэлт уялдаж хэрэгжсэнээс 2021-2023 оны үр дүнгээр 17 шалгуур үзүүлэлтийн үр дүн нь хангагдаж 27.9 хувьтай  байна.
  •  Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад босоо болон хэвтээ тогтолцоондоо төрийн захиргааны төв байгууллага хамтарч ажиллах зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлээгүйгээс зарим зорилт, арга хэмжээ зорилтот үр дүнд хүрээгүй байна хэмээн дүгнэжээ.

МАН: АМЬДРАЛЫН ЧАНАР 90 ХУВЬ, ДАГУУЛ ХОТ 80.5 ХУВИЙН БИЕЛЭЛТТЭЙ

Мөн Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын танилцуулсанаар Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрт 9 бүлгийн хүрээнд 150 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээс 2023 оны явцын дундаж үнэлгээ 63.3 хувь байгааг танилцуулав.

Хэрэгжилтийг зорилго тус бүрээр авч үзвэл:

  • Үндэсний нэгдмэл үнэт зүйл-80 хувь
  • Хүний хөгжил-79.8 хувь
  • Амьдралын чанар ба дундаж давхарга-90 хувь
  • Эдийн засаг-84 хувь
  • Засаглал-60.8 хувь
  • Ногоон хөгжил-70.6 хувь
  • Амар тайван аюулгүй нийгэм-91.7 хувь
  • Бүс, орон нутгийн хөгжил-82.1 хувь
  • Улаанбаатар ба дагуул хот-80.5 хувийн хэрэгжилттэй гарчээ.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын 2020 оны 203 дугаар тогтоолоор 6 бодлого, 23 чиглэл, 259 зорилтын хүрээнд 1.087 арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталснаас 1.042 арга хэмжээг хэрэгжүүлсэн бөгөөд 2023 оны байдлаар 74.2 хувийн /өссөн дүнгээр 73.8 хувь/ хэрэгжилттэй гарсан байна. Нийт арга хэмжээний 183 буюу 17.6 хувь  нь үр дүнтэй, 628 буюу 60.3 хувь нь тодорхой үр дүнд хүрсэн, 205 буюу 19.7 хувь  нь эрчимжүүлэх шаардлагатай, 26 буюу 2.5 хувь нь үр дүнгүй хэрэгжжээ.

Хөтөлбөрийн хэрэгжилтийг бодлого тус бүрээр харуулбал:

  • КОВИД-19 халдварт цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого-87.0 хувь /өссөн дүнгээр-88.0 хувь/
  • Хүний хөгжлийн бодлого-71.7 хувь /өссөн дүнгээр- 70.5 хувь/
  • Эдийн засгийн бодлого-71.1 хувь, /өссөн дүнгээр-71.0 хувь/
  • Засаглалын бодлого-78.4 хувь /өссөн дүнгээр-77.9 хувь/
  • Ногоон хөгжлийн бодлого- 76.5 /өссөн дүнгээр-76.1 хувь/
  • Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого-76.9 хувийн /өссөн дүнгээр-77.1 хувь/ хэрэгжилттэй гарсан байна.

Г.ЗАНДАНШАТАР: ОДОО ОРОЙТООГҮЙ, ЗГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ 

Засгийн газрын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцсэнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-ын Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдааны санал, дүгнэлт, чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаас дүгнэхэд цаашид Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай байна. УИХ-ын Тамгын газрын Хяналт, шалгалт, үнэлгээний газраас хийсэн дүгнэлтээр “Хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай” гэж үнэлсэн. Одоо оройтоогүй байна. Үлдсэн хугацаандаа нийгэм, эдийн засагт үр ашигтай, даацтай бодлого боловсруулж, хэрэгжүүлэх хэрэгтэй” гэв.

Сонгогчид мөрийн хөтөлбөртэй танилцаж, ямар бодлого дэвшүүлсэн, түүнийг нь хэрэгжүүлэх бодлого, боломж ямар байгаад харж, судалж, сонголтоо хийхээс гадна дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлсэн эсэхэд нь ч хяналт тавих эрх нь нээлттэй бөгөөд боломжтой байдаг. УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох намууд мөрийн хөтөлбөрөө баталсан. Удахгүй сонгогчдод ил болно. Тиймээс сонгогчид хэрсүү байж, дүн шинжилгээ хийж, аль намын мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжтойг тунгаан сонголтоо хийх, чухал цаг ирээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-25 202.21.109.13

Хотгор шанагаар хутгагахаар 90% болдог юм байна Хулгайч ах дүү нарын хазаарыг татах ганц АРГА БОЛ СОНГУУЛЬ АРД ОЛОН УЛС ОРНОО ГЭСЭН УРИАТАЙ СОНГУЛИА НЭГ ХИЙЖ ҮЗЬe САЙХАН АМЬДАРЪЯ ГАНЦ ОЛДОХ НАСАА ХҮН ШИГ ӨНГӨРӨӨe БООЛЫН АМЬДРАЛ БИДНИЙ АМЬДРАЛ БИШ

Avatar

Зочин 2024-03-25 66.181.181.143

Бүх соц орнуудад нийгмийн өмч задарч эзэнгүй болж дураараа дургисан. Үүнийг ашиглаад Монголд хамгийн балмад хэлбэрээр хувьчлал нэртэй улаан луйврыг АН-ын гудамжны хулигаанууд хийсэн юм билээ. Сууц өгсан нэр зүүж араар нь улсын том үйлдвэр объектуудыг үнэгүй авснаар Монголын хөнгөн үйлвэрүүд ганцхан жилд устаж уул уурхайн том үйлдвэрүүдийн луйвар 30 жил үргэлжилж байна

Avatar

Нэргүй 2024-03-25 139.5.216.210

яг үнэнийг хэлэхэд ардчилсан намын бодлогоор орон сууц , хашааныхаа газраа хувьчилж авцгаасан бүгд гадаад паспорттой болж дуртай орон луугаа явдаг болсон 90 ээд оны өлсгөлөн ажилгүйдлээр хэлмэгдсэн хүмүүст нийгмиын даатгал нөхөн төлөлт явуулж олон хүн амь аврагдсантай л адил юм болцгоож тэтгэвэрт гарч байгаа гэх мэт бүх хүнийг хамарсан бодлогын үрийг хүртсээн үнэн.гэхдээ эийгэм шилжилтийн ороо бусгаа цагийг ашиглан улсын өмч хөрөнгийг хулгайлж луйвардан маш хямдаар авцгаасан ман ба ан хоёул ади

Avatar

ЗОЧИН 2024-03-25 202.9.40.97

ДАГУУЛ ХОТ 80 ХУВЬ ГЭХЭЭР ИЙМ ХОТЫН 80 БОССОН ГЭЖ ОЙЛГОГДООД БАЙНА. МАН Ы МАЛНУУДЫГ СОНГОСОН МАЛНУУД ЭНЭНД НЬ ҮНЭМШЭЭД ДАХИН СОНГОХ БАЙХ ДАА.

Avatar

Нэргүй 2024-03-25 192.82.65.88

Энэ олон намууд бидний эрх ашгийг хэзээ хамгаалсийн. Мөрийн хөтөлбөр биелээгүй бол хариуцлага хүлээж байсийнмуу? Зүгээр нам мам гэж тоглоод ард түмэн үгүйрч, монгол газар шороо хэцүүдлээ. Нам гэж тоглохоо болъё. Сонгууль хийхгүй байхын төлөө бүгдээрээ эцэргүүцье. Аравтын системээр өөрсдөө өөрсдийгөө удирдаад, толгойлоод улсаа авч явах тал руугаа орьё. Улс сүйрлээ. Нам дагасан ажаа нар үр хүүхдээ бодохгүй, өнөө маргаашийн 20 цааснаас улсаа худалдаад үхэж далд ороосой билээ.

Avatar

Нэргүй 2024-03-25 43.242.241.151

Ямар ч гэсэн маш хүнд цаг үед ажилласан Засгийн газар гэвэл энэ засаг. Дэлхийн хямрал, хижиг тахал, дайнаас хамааралтай эдийн засгийн хямралыг өдий дайтай даваад гарсанд нь талархана. хэнээс ч айхгүй хэлнэ. Өөр нам байсан бол цалин, тэгэвэр нэмээд зогсож байх нь битгий хэл хэдэн сараар өгч чадахгүй өлбийгөөд сууж байх байсан шүүү. АН засаглахдаа яадгийг санацгааж л бйагаа байлгүй дээ тээ

Avatar

Нэргүй 2024-03-25 139.5.217.20

МОНГОЛДО САИХАН АМИДАРЧ ЧАДАХГҮИ БАИГА САРМАГЧИГУУДИГ АФГАН УКРАИНРУ ХӨЖ ЯВУУЛ

Avatar

Зочин 2024-03-25 66.181.176.218

иргэдээ ганц удаа ч болов нэхэл хатуутай сонгууль хийж үзье л дээ

Avatar

Нэргүй 2024-03-25 66.181.184.151

ХОШНОГО ХҮРЭЛБААТАР АМЬДРАЛЫН ЧАНАР 90 ХУВЬ ГЭН ЭЭ ХА ХА. ЧИНИЙ ХОТГОР ШАНАГЫГ ХУЛГАЙЛЖ, ГАДНЫ ТӨСЛИЙГ ХАМСААТАНДАА ХУВААЖ, 17 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ХАМСААТНЫХАА КОМПАНИД ОЛГОЖ УТАА БУУРУУЛАХ НЭРЭЭР ИДСЭН АМЬДРАЛЫН ЧАНАР Л 90 ХУВЬ БАЙГАА БАЙХДАА МУУ н**ш ХЯТАДЫН ШЭЭС

Avatar

Иргэн 2024-03-25 202.21.127.170

Хүрэлбаатар "Амьдралын чанар ба дундаж давхарга-90 хувь" гэжээ. Энэ хүн өөрийн амьдарч байгаа нөхцлөө, хулгайлж баяжсанаа үнэлсэн болов уу?

Avatar

Нэргүй 2024-03-25 59.153.86.200

Сонгуулиар л дүнгий нь тавьж өгнө дөө. Өөрсдийгөө дүгнэх яахав. Худлаа дүгнэж байгааг бүгд мэдэж байгаа.

Avatar

Нэргүй 2024-03-25 103.57.94.214

ҮХСЭН НОХОЙН ОЦГОР. өмхий хулгайчид бүгд ялаа эдэлж, ард түмний амьдрал ямар байгааг мэдрэх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-03-25 103.26.192.43

Үзүүлэлтээ яаж дүгнэдэг юм болдоо – дүгнэх хувь гаргахад хэцүү л /бодлого/ юм байна,
Өөрсдийгөө үнэлнэ гэж ч юу байх вэ

Avatar

Нэргүй 2024-03-25 76.68.83.109

Үxсэн баасны нь 80%. Өрөндөө дарагдаж, ажлын байргүй бүгд Солонгосын визенд очерлож байж.

Avatar

Нэргүй 2024-03-25 43.242.241.151

за ш** гөлөөг, Монголыг хэн өрөнд бариулсийн хэл дээ. АН шд. 2О12-16 онд засаглахдаа Монгол төрийн дансыг хоосолчихоод явцгаасан шүү. Оюун-Эрдэнэ сайн ажиллаж, Монголын өр ширийг дарлаа, булаагаад авчихсан байсан Эрдэнэтийг чинь буцаагаад төрд авлаа, Хөгжлийн банк, нүүрсний хэрэг гээд олон арван жил зөвхөн Элбэгдорж, сахал Эрдэнэбилэг, Миеэгомбын Энхболд, Бадамжунай, Сайханбилэг, Баярцогт, Хурц нарын түрийвчинд ордог байсан асар мөнгөний крантыг хаагаад өглөө. Сүүлийн 8 биш 3 жил Оюун-Эрдэнэ шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж