Н.Номтойбаяр: “Нэг улстөрч мянган мэргэжилтэн” бодлого дэвшүүлж байна

Н.Номтойбаяр: “Нэг улстөрч мянган мэргэжилтэн” бодлого дэвшүүлж байна

Н.Номтойбаяр: “Нэг улстөрч мянган мэргэжилтэн” бодлого дэвшүүлж байна

Үндэсний аудитын газарт 13:00 цагийн байдлаар улс төрийн 17 нам, эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлээд байна. Үүний нэг нь Үндэсний эвсэл юм. Тэгвэл Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх үедээ “Эдийн засаг, нийгмийн уялдаа холбоог эмээлийн хоёр бүүрэг рүүгээ холбож өгсөн. Үүний үр дүнд төрийн бодлогын алдааг засч залруулна. Манай эвслээс өргөн боловсруулсан мөрийн хөтөлбөрийг мэргэжлийн, мэргэшсэн хүмүүс боловсруулсан.

Өөрөөр хэлбэл, мөрийн хөтөлбөр боловсруулах үйл ажиллагаанд улстөрчид тэр тусмаа миний бие гар хүрээгүй. Улстөрч хүн мэргэжлийн хүмүүс өөр өөрсдийнхөө салбарт тулгамдаж байгаа асуудлыг төрийн бодлого болгож боловсруулахад үүд хаалгыг нь нээж өгөх ёстой. Бид “Нэг улстөрч мянган мэргэжилтэн” зарчмыг баримтлан ажиллаж байна.

Төрийн бодлого шийдвэрийг төдийлэн сайн мэргэшээгүй улстөрчид гаргаж ирсэн нь уг бодлого шийдвэр бодит хөрсөн дээрээ буухгүй хэрэгждэггүй нь эргээд нийгэм, эдийн засгийг хямралт нөхцөл байдалд оруулж байна. Тиймээс энэ алдааг засч мэргэжлийн хүмүүсийн дуу хоолой, бодлого шийдвэрийг төрд оруулахыг зорьж байна. Миний хувьд “Нэг улстөрч мянган мэргэжилтэн” бодлогынхоо хэрэгжилтийг хангах үүднээс намын жагсаалтаа ахалж, мэргэжлийн хүмүүсийг төрийн бодлого шийдвэр гаргахад үүрэг оролцоог нь нээж өгөх үүрэг хүлээж байна.

Энэ удаагийн сонгууль бүсчилсэн тойргоор явах учраас мөнгөтэй хүмүүс сонгуульд нэр дэвших бололцоотой болж байгаа нь гашуун үнэн. Цаг хугацааны хувьд сонгуулийн сурталчилгаа 17 хоног болох учраас тухайлбал, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн тойргийг аваад үзэхэд газар нутаг том, зардал их гарна. Энэ нь шинэ улс төрийн нам, шинэ залуу нэр дэвшигчдэд бололж нөхцлийн хувьд хэцүүхэн тусч байна.

Хэдий тийм боловч том зургаар нь авч үзвэл бүсчилсэн тойрог, бүсчилсэн хөгжил гэдэг бол зөв зүйтэй алхам юм. Тиймээс цаашид сонгуулийн сурталчилгаа хийх, олонд танигдах хууль эрх зүй, цаг хугцааны боломжийг харгалзан үзэх ёстой. Мөрийн хөтөлбөрөө хууль тогтоомжийн дагуу хэд хэдэн бодлогод нийцүүлэх ёстой. Тухайлбал, “Алсын хараа-2050” бол монголын төрд зайлшгүй байх ёстой бодлого. Санаа нь зөв. Гэхдээ үүнийг боловсруулахдаа бодлогын ноцтой алдаа гаргасан байсан нь илтэд ажиглагдсан. Тиймээс алдаатай бодлогодоо нийцүүлж мөрийн хөтөлбөрөө бооловсруулах шаардлага тавьж байгаа нь бас нэг алдаа. Тиймээс бид цаашид “Алсын хараа-2050” бодлогыг шинэчлэхэд мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн бүрэлдэхүүн гаргаж шинэчлэл, тодотгол хийх зайлшгүй шаардлагатай байна” гэдгийг онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

БҮЖДЭЭ 2024-03-24 75.190.35.176

“Нэг улстөрч мянган мэргэжилтэн” бодлого дэвшүүлж байна ЭНЭ ЁСТОЙ СҮПЕР БОДЛОГО БАЙНА ШҮҮ ҮНДЭСНИЙ ЭВСЛИЙГ ДЭМЖИНЭ

Avatar

Нэргүй 2024-03-24 202.9.40.148

Эрэлийн Эрдэнэбатын араас орлоо доо. Эцэг эхийнхээ хамаг мөнгийг улс төрд цацаж дуусаад, эргээд харах МАН-ын нүүр ч байхгүй, цаашлаад Цагаан Суваргын ордоо ч хураалган, МАК-ыг буруу тийш нь чирэх нь дээ.

Avatar

Нэргүй 2024-03-24 66.181.178.15

Бүү үзэгд

Avatar

Нэргүй 2024-03-24 202.126.90.88

ЦАГААН СУВАРГЫН ОРДОО НОМООР АВ. 34. ХУВЬ НЬ АРД .ТҮМЭНД. ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ АВНА. .. ОДОО ӨГЧ Х. МУНДАГ САЙХАН ҮЙЛДВЭРҮҮД БАРЬЖ БАЙГААГ ЧИНЬ 2 ГАРААӨРГӨН ДЭМЖДЭГ ДҮҮМИНЬ

Avatar

Нэргүй 2024-03-24 66.181.160.25

ene l uls turd uneheer hereg bhguishd pisda zailah heregtei

Avatar

зочин 2024-03-24 202.131.227.179

Хүнийг муулах амархан , Эх орноо алдах хэцүү, Мэргэжлийн сайн хүмүүсийг зөв олж , улс төржихгүй эх орноо бодох нь хамгийн зөв
Ж-нь Цогцэцэг Архангайд МАН-аас нэр дэвшиж байгаа нь эргэлзээтэй, Сайн эмч үү гэвэл УИХ-ын Нямаагийн Энхболдын худ нв үнэн.Эндээс эх орны минь эрх ашиг хаа байна..

Avatar

Зочин 2024-03-24 103.212.116.42

САРХАЙСАН ЦАРАЙ МУУТАЙ ХУЛИГААН БЭ

Avatar

Зочин 2024-03-24 66.181.176.218

энэ номгүй яагаад энэ улсад нэг олигтой юм хиймээр харагддаггүйн бол эрх танхи барьцгүй Баагий л харагддаг гишүүн бсан ЯГ юу хийлээ

Avatar

Нэргүй 2024-03-24 202.131.225.242

Номт одоо болио. Цагаан суваргыг авсан одоо танайх 7 үеэрээ идээд барахгүй дуусашгүй хөрөнгөтэй болсон одоо шуналаа тат.

Avatar

s*** s*** 2024-03-24 66.181.161.98

ard tumnii baylagiig hussan bayanii erhiin balai batsaan zandalchin, huchirhiilegch, yargachin, a*******n boltson odoo gishuun bolj ger buliinhee bulihai luivariig hamgaalahaar tachaadana

Avatar

Нэргүй 2024-03-24 122.201.31.69

Шоронд байх ёстой хүн нам байгуулцан айн

Avatar

Нэргүй 2024-03-24 103.168.34.243

Ger buleree hulgaich ene hiisen gemt hereg 10 huruund bagtahgui tegeed hudlaa mult2 chaana za zloo shorongiin hadaasaa

Avatar

Нэргүй 2024-03-24 47.227.179.89

Одоо цагт Мөнгө байхгүй бол Нам байхгүй болжээ.Тэгэхээр хэн их мөнгө төлсөн нь намыг удирдана .Гэхдээ банкны дээрэмчинээс дээр байж болох юм.Гэхдээ 2 уулаа луйварчин.

Avatar

Нэргүй 2024-03-24 103.57.93.96

Агьаанлувсангийн охин Ундраа билүү, тэр аюулын боловс ролтой хүн Миеэгийн гар хөл болж, очиж очиж энэ эрхийн тэнэгийн дэргэд очдог нь юу ч билээ дээ !

Avatar

Idiot undaraa 2024-03-24 66.181.161.98

mongoloo muulj doromjilj phd hamgaalsan uhaantai, tsumiin hayagdaliig bulah gej lobby hiij bsn panda enkboldiin uyel

Avatar

Нэргүй 2024-03-24 103.57.95.12

дэмжиж байна олон злуус монгол орны төлөө гэсэн сэтгэлтэй бөйвал хөгжинө дөө

Avatar

Нэргүй 2024-03-24 103.57.94.110

Данх л унах ёстой. Ийм эргүү малаар яахав

Avatar

Нэргүй 2024-03-24 103.57.93.96

Данх чинь хө, энэнийг бодвол бас ч бичиг үсэгт тайлагдса н хүн шиг бгаа юм, энэ чинь болохоор бичиг үсэгт тааруух ан золиг билээ ш дээ !

Avatar

зочин 2024-03-24 103.71.101.2

Амжилт хүсье! танай эвсэл нилээд олон суудал авнаа. хамгийн гол нь ардчиллыг яг ёсоор нь хөгжүүлэх ёстой шүү.

Avatar

Нэргүй 2024-03-24 66.181.177.21

Бүр нэг ёжолсон тавласан царайтай. Өвөр дүүрэн өс хонзонтой байх даа.,

Avatar

И 2024-03-24 103.168.34.199

ганцаараа гишүүн болох юм бналдаа

Avatar

зочин 2024-03-24 103.212.117.76

Эмээлийн бүүрэг хэзээ ч өөр өөр лүүгээ хардаггүй юмаа.Үгээ сайн бодож хэлэж бай.

Avatar

Нэргүй 2024-03-24 66.181.160.83

ЁОЗ ДҮЙЗЭЭРЭЭ . Бас нэг ХУЛГАЙЧ – хаасай " ДУСААЛ " . . .

Avatar

Зочин 2024-03-24 66.181.180.139

Эсгий хийх газар нохой хэрэгүй ээ гэдэг. Хулгайлсан цагаан суваргын уурхайгаа төрд нь буцаагаад өгчих. Тэгээд зайл нохой минь

Avatar

Үнээ үг гашуун байдаг 2024-03-24 37.66.150.108

Ямар ч Зөв зүйтэй бодлого гаргаад нэмэргүй, Нийтээрээ худал хэлэх, хулгай хийхээсээ татгалзахгүй бол удахгүй Тусгаар тогтнолоо алдана. Мөнгө цагаан, нүд улаан.

Avatar

Нэргүй 2024-03-24 124.158.107.7

айлын тэнэг хүүхдийг монгол улс даах чадвар байхгүй аавынхаа мөнгөөр туйлж үз зайл цаашаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж