Хилийн Львов мужийн дээгүүр пуужингууд нисч өнгөрсөн тул Польш улс агаарын орон зайн аюулгүй байдлаа хангах үүднээс агаарын хүчнээ идэвхжүүлжээ. Мужийн захирагч Андрий Садовыйн хэлснээр хот цохилтод өртөөгүй. Гэхдээ 20 орчим пуужин, довтолгооны долоон дрон дэд бүтцийн чухал байгууламжийг онилсон байжээ.
Киевийн цэргийн захиргааны дарга Серхий Попко хэлэхдээ "Оросын арав гаруй пуужинг устгаж чадсан" гэлээ. Нийслэлийн оршин суугчид өдгөө метроны буудлуудад хоргодож байна. ОХУ Баасан гаригт мөн олон тооны пуужин харваснаар украинчууд тог цахилгаангүй болоод байсан.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ