Гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг Засгийн Газраас УИХ-д өргөн барьжээ. Хэтэрхий харалган энэ шийдвэрээ эргэн харахыг Монголын бүх тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн өмнөөс хүсье.
Яг хаврын тариалалтын өмнө ийм шийдвэр гаргаж байгаа нь хөдөө аж ахуй, хүнсний салбараа тэр чигт нь татан унагаах шийдвэр гэдгийг захын тариаланчаас асуухад л мэднэ дээ уг нь. Татвар тэглэчихвэл тариа тариад, тэрийгээ намар борлуулах аргагүйд хүрнэ. Тариаланчдын бүтэн жилийн хөдөлмөрийг хэтэрхий багаар үнэлж болохгүй шүү. Уриншаа бэлдэнэ, техникээ түрээсэлнэ, үрсэлгээ, тариалалтаа хийнэ, бүтэн зуны туршид л өдөр бүр тэнгэрийн аашийг аргадаж суудаг, гарч байгаа үр тарианыхаа чанарыг алдуулахгүй гэж өдөржин талбайгаа арчилна, намар хураасан буудайгаа хадгална гээд л халуунд халж, хүйтэнд хөрж суугаа хэдэн тариаланчдынхаа хөдөлмөрийг ингэж үнэгүйдүүлснээр тариа тарих хүн үлдэхгүй нь. Татвар, хяналтынхаа олон дарамтаар залуусыг гадагшаа явуулсан, одоо гаалийн татвараа тэглэж, үлдсэн хэдэн тариаланчдыг ажилгүй болгож, Солонгосыг зорих хар ажилтны тоог нэмэгдүүлэх шийдвэр гаргах гэж байна.
Импортын үр тариагаар болчих юм бол тариа тарихаа больчихъё л доо. Нэгэнт үр тариагаа импортоор зохицуулна гэж байгаа юм чинь, удахгүй мал махаа гаднаас авах болж магадгүй нь. Малчингүй, тариаланчгүй бол улсаараа гаднаас хараат болох биш үү.
Эрхэм дарга нараа “цаанаас” чинь тийм даалгавар өгөөгүй юм бол мах, гурилаараа битгий оролд л доо гуйя.
Тариаланчид чинь ашиг олоод баяжаад, хорвоо даахгүй болчихсон юм байхгүй. Ихэнх нь түрээсийн техник хэрэгсэл, өндөр үнэтэй шатахуун, бүтэн жилийн тасралтгүй хөдөлмөр, өдрөөс өдөрт үнэ нь нэмэгдэж байгаа юмсыг дийлж авч чадахгүй л явна. Тэгэхээр, нөгөө 10 хүрэхгүй гурилын үйлдвэрээ ад үзээд эхлэв ээ. Үнэнийг хэлье, тариаланчдаас гадна тэр хэдэн үйлдвэрийг баяжчихсан гэж харах хэрэггүй. Хэдэн жилийн өр тавьж байж, авсан тоног төхөөрөмжөөрөө гурилаа үйлдвэрлээд, айл болгоны ширээн дээр талх байгаа гэдгийг сануулах илүүц биз.
Гурилын үнэ нэмэгдсэн тухайд өөр юм ярих хэрэгтэй. Тэр үйлдвэрүүдийг нь шалгах, тариаланчдын нийлүүлэлтийн процесст хяналт тавих, үнээ үндэслэлгүйгээр нэмээд байгаа бол үнийг нь буулгах арга хэмжээ авах, шатахууны тал дээр бодлогоор зохицуулалт хийх гээд л олон ажлууд хийж болохоор л харагдаад байна даа.
Хараат байх ямар вэ гэдгийг сануулах уу? Он гарсны дараахан хойд хөршийн нэг даргын айлчлалын “асуудлаас” болоод Монгол улс тэр чигээрээ эрчим хүчний дутагдалд орсон тухай жиргээнд шуугиад л өнгөрсөн. Шатахууны хомсдолын тухайд ярих ч хэрэггүй. Улсаараа бүтэн сар шатахуун түгээхийн үүд сахисан биз дээ. Одоо гурилаараа тоглох нь ээ. Өнөөдөр татвар тэглээд үнэ багахан бууж болох ч, тариаланчид чинь ажилгүй болж, үйлдвэрүүд нь хаагдчихсаны дараа, тэр хямд үнээ хадгалаад л яваад байх болов уу? ОХУ дайны нөхцөл байдалтай байна, хэзээ ч хилээ хааж магадгүй. Нөхцөл байдлаас шалтгаалж хаалаа гэж бодоход гурилгүй болсон үед хаанаас гурил авчрах болж байна. Нэмж нэг зүйлийг сануулахад дэлхий даяар цар тахалтай үед манай улс гурил, махаа өөрсдөө үйлдвэрлэж байсан болохоор ямар нэг хөөсрөлгүй, үнийн огцом өөрчлөлтгүй, дутагдаж гачигдахгүй амжилттай давж туулсан. Дэлгүүрийн лангуу гурил махтайгаа байсныг санаж байгаа биз дээ. Хэрэв тэр үед мах гурилаа гаднаас авдаг байсан бол юу болох уу, санаж байгаа бол Хятадаас орж ирдэг нарийн ногоо, бусад орноос орж ирдэг хүнсний зүйлс яаж дутагдалд орж байлаа.
Гээд л үргэлжлээд байвал дуусахгүй нь. Та бүхэн олон талаас нь харж шийдвэрээ гаргаарай. Тариалалтын бэлтгэл оройтох нь, нэгэнт татвар тэглэнэ гэвэл тариаланчид бид илүү их алдагдал хүлээхээсээ өмнө, эртхэн бүхнийг зогсоож, 1400 гаруй хувь хүн аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа барьж, хэдэн мянган техник хэрэгслийнхээ түрээсийн гэрээгээ цуцалж, 7000 гаруй тариаланчид ажилгүй болж, ард нь байгаа 30 мянга гаруй иргэн амьдрах өөр арга хайхаас аргагүйд хүрлээ.
Г 2024-03-24 139.5.219.132
Женко гуайн хор Милл хаус ,Алтан тариа 2 н зохиосон сонгуулийн өмнөх ажиллагаа !!! Энэ улс төрийн будлианд иргэд илүү үнэ төлж хохирлоо!! Женко ахын хийсэн бүх зүйлд эцэстээ Монгол дандаа хохироод байна!!! Гурилын үнэ өсөх ямар ч шалтгаан байгаагүй, бензин, цахилгаан, буудай ,ажиллах хүч альны өртөг нэмэгдсэн бэ???? Монгол ялагдсан!!! Уул нь Женког овоо болов уу гэсэн хэрэг алга!!!!!!!
Нэргүй 2024-03-24 202.131.225.242
Жижиг хэмжээтэй гурилын үйлдвэрүүд оруулж ирэхэд хөнгөлттэй зээл олго. Тариаланчид улаан буудайгаа тарь. Олон жижиг гурилын үйлдвэрүүд байгуулахад даварсан хэдэн том үйлдвэрүүд будаа болно.
Гомбо 2024-03-24 202.21.111.13
Засгийн газар шийдвэрээсээ ухарч болохгүй ээ.Овоо босгоогүй блд шаазгай юунд суух билээ.Гурил үйлдвэрлэгч нар хэтэрхий даварч гурлын үнийг үндэслэлгүй нэмж ард биднийг доромжлоо биздээ.Одоо яая гэхэв.Өнгөрсөн хойно уйлан дуугаараад яахаын.
Иргэн 2024-03-24 43.242.243.169
та нар будаагаа тарь тарихгүй бхйж болохгүй.Хятадаас жижиг тээрэм оруулж ирээд гурилаа өөрсдөө хий.Мөн хятад руу будаагаа худалдаж болно.Болорчулуун шиг амиа бодсон сайд үзсэнгүй Засгийн газрын гишүүн гурил махны үнийг өсгөх тухай ард олны эсрэг яриад байдаг сайд гэж байдаг л юм бна.Тэр нөхөр л нийгэмд сэдэл өгч ийм бхйдалд хүргэсэн.Өөрөө гурилаа хийдэг учраас тэгж ярьж байгаа юм Гурилаа хийдэггүй өчнөөн тариаланчид байдаг биз дээ.Ер нь тариаланчид л хохирч гурилын үйлдвэрүүд нь цулайгаа биз дээ
Нэргүй 2024-03-24 66.181.189.86
эрүүл хүнс гэж бараг байхгүй шүү. Аюулгүй хүнс гэж байна. Гурил бол бидний гол хүнсний хэрэгцээ. Гэтэл Өндөр өртөгтэй хөгжилтэй орнуудаас үнэтэй гурил гурилан бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй. Орлоготой тохирсон өртөгтэй гурил хүнс идмээр байна. Импортиын татварыг тэглэх нь зөв. Гадаад зах зээлтэй чөлөөтэй өрсөлдөж сур. ,Татаас аваад түмнээ битгий шул.
1 2024-03-24 192.82.64.133
ард түмэн чинь авч идэж хүч хүрэхгүй байна
Нэргүй 2024-03-24 202.21.102.50
demjeed demjeed yavdagui heden shunaltai novshnuud Amarbayasgalan hj bga ajil zuv ajil gj bodoj bna
Зочин 2024-03-24 49.0.138.250
Монголчууд мах, гурилаас өөр хоол хүнс хэрэглэдэггүй хүмүүс. Тэгэхээр ядаж ганц хэрэглэдэг хүнсний үнийг нэмэхгүйн тулд импортоор оруулж ирж нэр төрлий нь олшруулж,үний нь буулгах нь зөв шүү!
Нэргүй 2024-03-24 202.131.225.242
стратегийн ач холбогдолтой салбаруудад төрийн оролцоо хэрэгтэй. Ник Алтай тарайн хоёр төрд байх ёстой байсан юм шүү.
Зочин 2024-03-24 49.0.138.250
Далимдуулаад үнээ нэмээд байхаар өөр яах юм бэ? Ямар ч сэтгэлгүй бна шдээ! Хувиа бодсон шуналын туламнууд!!! Гаднаас хямд гурил оруулж ирэх нь зөв
Нэргүй 2024-03-24 202.9.40.175
Гуйхаасаа өмнө бодох ёстой. Жил бүр олон зуун тэрбумаар тариаланг дэмжсэн бодлого С.Баярын Атрын 3-р аянаас хойш явууллаа. Гэтэл импортын гурилтай өрсөлдөх хэмжээнд үндэсний үйлдвэрлэл хөгжиж чадаагүйгээс үл барам, гурилын үнэ тэнгэр хадаж бүс нутгийнхаа хэмжээнд хамгийн үнэтэй байна. Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар ч бас хуйвалдаж үнээ нэмснийг тогтоолоо. Хуйвалдсан 10 компанийн захирлын халаасыг түнтийлгэж байснаас, Монголын ард түмэн хямдхан импортын гурил идсэн дээр.
Нэргүй 2024-03-24 103.57.93.16
солиорсон новшнууд вэ? та нарын ажлын алдаа алдагдлыг ард түмэн нөхөх ёстой юу?
Нэргүй 2024-03-24 202.126.91.114
Гурлын Монополь үйлдвэрүүд үгсэж үнийг хөөрөгдөнө, үнээ буулгахыг шаардахаар үйлдвэрийнхээ үйл ажиллагааг зогсооно, гурилгүй болгоно гэж ард иргэдээ дарамтална, татвар торгууль ногдуулвал гурлын үнээ нэмж ард иргэдээс авна гэж заналхийлнэ. Төрөөс элдэв хөнгөлөлт зээл татаас хэдэн зуун тэрбумаар авна. Ийм даварсан үйл ажиллагаа явуулдаг компани эздүүд байна шүү дээ. Үүнийг шударга зах зээлийн өрсөлдөөн явагдаж байна гэж үзэж болох уу.
Zochin 2024-03-24 202.126.89.4
oroldohgyi bhiin argyi bolloo n**** mini guril mah arail bolj bna ard tymnii avdag tsalin hed bilee. taanuus.bajijl bval ard irgrd hamaagyi yumu
Нэргүй 2024-03-24 202.131.225.242
Гурил үйлдвэрлэгчид чинь луйварчид юм байна лээ. Бас болоогүй дээр нь хөлсний өчнөөн троллтой. Импортын гурилыг татваргүй оруулж ирэх хэрэгтэй.
Нэргүй 2024-03-24 66.181.181.243
Зах зээлийг дотоод болон импортын гурилаар тэнцвэртэй хангаж байж үнэ тогтворжино, ард түмнээ эрүүл үнэ хямд хүнсээр хангана.
Нэргүй 2024-03-24 103.57.95.12
болорчулуунг огцоруул ийм сайд гэж юу байхав дээ гол яам дээр суучихаад өарийнхөө ёизнёсиыг л бодож байна
Нэргүй 2024-03-24 103.57.95.12
бид та нарыг бодоод үнэтэй гурил идээд байж бөйх юм уу оросын гурил идьё гаднаас оруулья өрөөс дэмжээд баыхаад үнээ нэмдэг бил дээ ичиж охээсэй
Нэргүй 2024-03-24 103.168.34.176
битий гуцөө монополийн боолоо
Нэргүй 2024-03-24 66.181.177.95
стратегийн бүтээгдэхүүн бол улс үнийг .мэдэж зохиуцуулах ..үнээр ард түмнээ луйвардаад байхад гурилын монополи үйлдвэрүүдийг задлах заримыг нь дахин хувьчилах.татаас хөнгөлөлт халамж хангалттай өглөө.шуналаа тат.
Нэргүй 2024-03-24 45.117.35.38
Гаалийн татвараа яаралтай тэгдэг Ганцаар ноёрхож дураараа загнаж 1⁷ жил болж Одоо боллоо Монгол гурил чанар муу эсвэл чанар сайжруулдаг бодис их
Нэргүй 2024-03-24 139.5.219.12
Гурилын үйлдвэрийн эздээ ард түмнээ битгий дээрэмдээч гуйя
Зочин 2024-03-24 49.0.138.250
Улсаас татаас авчихаад яагаад гурилын үнэ нэмээд шуналтаад байдаг юм бэ?
Нэргүй 2024-03-24 59.153.112.246
Эрхэм дарга нараа “цаанаас” чинь тийм даалгавар өгөөгүй юм бол мах, гурилаараа битгий оролд л доо гуйя.
Нэргүй 2024-03-24 202.126.91.63
МАН засгийн газрын оролдсон бүхэн будаа болж байна,наад гурил,махаар битгий оролдооч. Муу ёрын засаг.
Нэргүй 2024-03-24 202.126.91.63
Ипотек будаа, зам будаа,утаа будаа,барилга будаа,баахан гэмгүй бизнесменүүдийг хэлмэгдүүлж дээрэлхэж шалгаж хориж тамлан зовоож ажлыг нь ч хийлгэхгүй,бүр халтирсан хүмүүс юм хийж бүтээвэл хэрэгт орно
Нэргүй 2024-03-24 66.181.191.232
гаднаас оруулж ирэх нь зөв. энд нам ерөөсөө хамаа байхгүй. болорчулуун мэтийн улсуудыг төрөөс битгий хэл Монгол улсаас зайлуулах хэрэгтэй. гишүүнээс нь буунгуут ял асууж бүх хөрөнгийг нь хураах хэрэгтэй.
Нэргүй 2024-03-24 103.168.34.106
Одоо битги давар больчхий гэхээр чинь айх юмуу болиочдээ гаднаа. Гурилаа хя д авчий
И 2024-03-24 103.168.34.199
малчид, тариаланчид гэж бөөн татаас, хөнгөлөлт дээр жаргасан улс л байхын. бүр жил бүр, байнга шүү. ийм бизнис гэж юу бдгийн. ХАААҮЯ ГЭЖ САЙДААСАА ЭХЛЭЭД ШАХААЧИЛ, АВИЛГАЧИД БҮГД Л МЭДЭЖ БГААШДАА….
Нэргүй 2024-03-24 103.212.118.164
газар тариалангийн салбартаа татаас өгдөггүй 2хон улс энэ дэлхийд байдаг юм бусад бүх орон өөрсдөө хүнсээ үйлдвэрлэж бна
Нэргүй 2024-03-24 103.168.34.97
Зам зээлийн эдийн засгыг жамаар нь явуулъя, улсаас өчнөөн хөнгөлөлт аьчихаад ард түмэн талх ч авч чадахгүй болж байхад хямд гуриь гаднаас авъя, наадууь чинь үнээ буулгаад ажиллавал тэр, боливол тэр, өөр хүмүүс хараад л ирнэ,
Иргэн 2024-03-24 103.168.34.97
Гаднаас хямд гурил , үнэтэй ч гэсэн өөх яс багатай мах авкя,
Нэргүй 2024-03-24 66.181.186.55
Гаднаас хямд, чанартай мах, гурил идэх хэрэгтэй. Эдийн засаг мэддэг хүн алга.
И.Норовжав 2024-03-24 103.212.118.142
Тариаланчдад тариалалтын үед болон үр тариаг хураасны дараа төрөөс олгож байгаа урамшлал зэргийг өртөг зардалдаа тооцоод бүтээгдэхүүнийхээ үнийг нэмээд байгаа нь төрөөс санхүүжүүлсэн хөрөнгөнд үнээ нэмж хэрхэвч болохгүй. Хэрэв бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх зайлшгүй шаардлага байвал зөвхөн өөрийхөө гаргасан зардалдаа ногдуулж үнээ нэмэх хэрэгтэй..
Хэрхэвч ургуулсан тариагаараа төр ард түмнийг боож , шантаалж . бокиотлаж болохгүй , зах зээлийн зарчимаар бодит ажиллах
Монгол 2024-03-24 66.181.160.99
Болорчулууныг огцоруулахгүй бол гурилын үнэ буурахгүй өссөөр л байна. тог, татвар гээд бүх л хөнгөлөлтийг гурил үйлдвэрлэгчид эдэлдэг. үнээ үндэслэлгүй нэмсэн гээд мэргэжлийн байгууллагаас нь тогтоогоод торгуул тавихад, "алтан тариа" компанийн захирал нь монголчуудыг юу гэж доромжиллоо. Болорчулууныг саад болсон цагаас эхлээд л гурилын үнэ өсөж эхэлсэн. Монголын ард түмэн жагсаж эсэргүүцлээ илэрхийлж гурилын үнийг буутал нь тэмцэх хэрэгтэй.
Зочин 2024-03-24 66.181.185.185
Монголын хулгайч дээрэмчин шуналын бузарууд ард түмнийг шулж мөлжиж өлсгөж устгах замаар явж байгааг нүдтэй бүхэн харж байна.
Зочин 2024-03-24 59.153.86.89
өрсөлдөгч үгүй байлгах санаа бүтэхгүй шүү үнээ буулгаж чадөхгүй эд нар шууд оруулаад ирэх хэрэгтэй тэгээд өрсөлд….
зочин 2024-03-24 103.212.117.88
Гурилын үнийг ингэтэл нь хөөрөгдөөгүй байсансан бол ийм асуудал үүсэхгүй байсан биз.
Импортын гурил оруулсан нь дээр. Төтвөрыг тэглэ. Дэмжиж бна. Юү гэдэг билээ . . . нээрээ тийм.
Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ.
Зочин 2024-03-24 103.212.117.46
Гурилынхаа үнийг буулгаач дээ гуйя гэж гурил үйлдвэрлэгчиддээ хэлж уйлганаач мангараа.!!!
Хэдхэн хүний төлөө монголын 3.5 хүн үнэтэй гурил идэх ёстой юм уу!! Яаралтай татварыг тэглэх хэрэгтэй.
Зочин 2024-03-24 202.126.89.28
Гурилын үйлдвэрийн эздийг бүтээгдэхүүнийхээ үнийг боломжоороо буулгаач гэж гуйгаач,хөлсний сэтгүүлч ээ
балт 2024-03-24 66.181.179.77
үндэснии үйлдвэрлэгч нэртэй хулгайч ландармуудыг хоолойг н боохын тулд юү ч хэдэж санаж болно. сэтгүүлч л***р чи битгии х**. муу л***р. чамаар заалгахгүй Оросоос гурил авна. гурилыг үйлдвэрүүдииг бүгдииг дампууруул.
Нэргүй 2024-03-24 202.9.46.61
Энэ сэтгүүлч залуу хүн шиг л байх юм. Одоо болтол зах зээлийн э/з талаар ойлголт байхгүй, ичиж амьдар. Чи буумер уу ямар? Төрөөс махны ч, гурилын ч бизнест оролцохоо болих ёстой. Газар тариаланг дэмжиж 16 жил татвар төлөгчдийн мөнгөөр зээл тусламж, хөнгөлөлт үзүүлж дэмжихээрээ нэг болсон. Үр дүн алга. Чанаргүй, дээр нь дэлхийн дунджаас 3 дахин үнэтэй гурилаа орлого багатай маньдаа шахаж амьдардаг хэдэн олигархтай боллоо. Олон жил дэмжүүлээд хөл дээрээ зогсож чадахгүй бол дампуурсан нь дээр.
Зочин 2024-03-24 59.153.115.180
Тариаланчдыг биш гурилын үйлдвэрийн эздийн монополь байдлыг устгах гэж байна. 1 тонн улаан буудайн үнэ өсөөгүй байхад дэлхийд байхгзй үнэтэй гурил иддэг бид ч баян байна шүү.
Зочин 2024-03-24 202.126.89.47
2-р гурил идье л дээ. Доторт сайн, хямдхан. Өөрийн юмгүй болчихвол өрөөлийг л тэтгэнэ.
Өааа 2024-03-24 202.9.40.163
өнгөрсөн хугацаанд улсын тариа будаа дээр тиийлэгчдыг шалгаж шүүж шийтгэж хулгай зэлгийн хийвэл яаадгийг бүх ард түмэнд үзүүлэх зүйтэй…хогийн гуйлагчингууд байсан буруу сэхэж улсад тэрслэгчид
Нэргүй 2024-03-24 124.158.107.7
76 ОРКУУД ҮҮГЭЭР НЬ ТАЛИМДУУЛЖ ГАДААДААС ХОГ АВЧИРЧ ИРЖ БАЯЖИЖ МӨНГӨТЭЙ БОЛОХООС БОДООО АРД ИРГЭДЭЭ БОДОХ УУ. ОДОО СОНГУУЛИАР МЭДЭЭЖ СОНГОГДОХГҮЙ НЬ МЭДЭЭЖ ЧОНО БОРООНООР ҮЛДСЭН ХЭДЭН САРУУДАД МӨНГӨ БОДООД НОЙР Ч ХҮРЭХГҮЙ СУУЖ БГААААА ҮҮНИЙХЭЭ ОРЫГ АМСАН ДОО.
Нэргүй 2024-03-24 66.181.187.110
АН-ынхаан зах зээл, ардчилал, эрх чөлөө, хүний эрх чинь яасан бэ? зарчмаараа л байя өө
Нэргүй 2024-03-24 103.57.94.236
Хэрэвээ гурилын импортын татварыг тэглэвэл хятадаас хямдхан гурил хязгааргүй орж ирнэ, оросоос хямдхан болохоор. Тэрий нь хэн авах вэ гэхээр хоолны газарууд, талх нарийн боовны үйлдвэрүүд авч таарна, ингээд монголчууд хятад гурилаар хийсэн атар талх идэх болох нь дээ, цаашдаа наадмаараа хямдхан хятад гурилаар хийсэн хуушаараа идээд наадамлаж байх юм биз дээ, монголчуудын хоолы нь солих бодлогоо гэж..
Иргэн 2024-03-24 59.153.113.133
Энэ сэтгүүлчийн оронцгууд эдийн засаг, зах зээлийн ямар ч мэдлэггүй байж юм сараачих юм даа. Үр тариа импортлох бус хямд гурил импортлох асуудал яригдаж байна. Ингэж байж дийлдэхгүй монополь болсон гурилын 10-хан үйлдвэрйиг хязгаарлаж чадна. Улаан буудайн үнэ өсөөгүй, бодит шалтгаан байхгүй байхад л наад хэдэн монополиуд чинь үнээ нэмээд ард түмнийг хоосон хонуулах шахаад байгааг ойлгохгүй байна уу??? Тэр тариаланчид чинь өөрсдөө татвар тэглэхийг дэмжээд байна.
зочин 2024-03-24 103.212.117.120
…энэ бол зөвхөн Э/З-ийн асуудал биш ҮАБ-д хор хүргэхүйц асуудал болно..учир нь чөлөөт зах зээл гэдэг нэрийн доор төр+түмэний дэмжлэгээр үйлдвэртэй болчихоод эргээд түмэнээ хүнд байдалд оруулж байгаа нь тэдгээр ААН-дэд зохих шалгалтыг яаралтай явуул..энэ бол нэг хэсэг ААнг-үүд шуналтаж байгаа юм биш харин хорон санаагаар УТ-ийн бодлогоор, хөлсөөр явуулж буй зохиомол арга харин тус бүрд нь онцгүй анхаарч шалгахгүй бол дунд нь олон ААН-үүд хохирч, жинхэн"ЦААД ЭЗЭД" нуугдаад үлдэх бий…
Нэргүй 2024-03-24 124.158.107.7
яг үнэн СҮ БАТБОЛД мэтийн мунхагуудын захиалгаар хийн байгаа ажил байж мэднэ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
Нэргүй 2024-03-24 59.153.114.31
МАХА ЧАНАД ДЭР Н ГУРИЛ ТАВЬЖ ИДДЭГ МОНГОЛЧУУД ШҮ
Нэргүй 2024-03-24 202.9.46.61
Өө тийм, тэгээд 60 хүрэлгүй чадардаг
Нэргүй 2024-03-24 66.181.182.110
Эдийн засгийн алуурчид монголын газар тариалангийн үйлдвэрлэлийг бүрэн сүйрүүлэхээр шийдчихлээ шүү,,,,төмөр замыг хорлосон, эрчим хүчийг хорлосон, одоо газар тариаланг хорлохнээ,,,,
Zochin 2024-03-24 139.5.217.45
guriliin tatvariig tegleh heregtei, sairan hatsartai neg bohor busdiigaa urialaad unee heden zuun huvi nemeed hedhen hun bayajaad baina gej yu baihav. iim hogiin yumnuud dampuurch baival sain shuu dee.
Нэргүй 2024-03-24 202.9.40.141
Гурлын үнмйг чөлөөлөх нь зөв. Хэдхэн хүнийг баяжуулаад иргэд бид үнэтэй гурил авч байх болж байна уу. Тариалан эрхэлдэг хүмүүс өөрсдөө тарьж чадахгүй бол болиоч ээ. Олон арван тэрбум төгрөг авсан хүмүүс ажил хийх үү. Улсаас татаас өгдөгөө боль солиорчихсон юм. мах гэж нээх өндөр үнэтэй. Намар хямдхан зарсан бол хэн хэн нь хожих байсан. Одоо тэдэнд улсаас зүгээр мөнгө өгч даврааж болохгүй.
Зочин 2024-03-24 66.181.180.139
Тэгээд дэлхийд бхгүй үнээр гурил авч идээд сууж бх уу. Дамчдыг давхруулахгүй шүү
Zochin 2024-03-24 139.5.217.45
guriliin une hed dahin nemsen sairan hatsartai Bolorchuluun gej shunaliin tulam, une nemj ashig olj bolohgui gesen yamar huuli baina gedeg Tsenguun gesen malnuudaas amidralaa neh. Irged tednii sanaan zorgoor nemsen guriliig idej yaduurch bna.
Нэргүй 2024-03-24 139.5.218.25
тог,бензин гаднаас хараат учраас тасалддаг шүү,гурилаа хараат болох байж боломгүй-тэгээд бүр дайны хэнээ туссан оросоос
Нэргүй 2024-03-24 122.201.31.161
Тэгвэл тариаланчдад зориулсан хөнгөлөлтөө зогсоочих. Импортын татварыг хэвээр үлдээ. Тариаланчдад хөнгөлөлттэй зээл олгохоо зогсоо. Тонн тутамд олгодог 80,000 төгрөгний урамшууллаа боль. Зах зээлийн системд нь даатгаад орхи.
зочин 2024-03-24 139.5.218.241
Гурил үйлдвэрлэгчид хэрэглэгчдээ шулж баяжиж л байвал бусад нь яаж ядарч зүдэрч амьдарч байх нь тэдэнд огт хамаагүй болсон байна.Импортын гурилыг татвараас чөлөөлөх нь зөв.
Нэргүй 2024-03-24 66.181.160.31
Тариаланчид гурил үйлдвэрлэгчид л болж байвалбусад нь тэд нарт шулж мөлжүүлээд амьдарч байх ёстой болохуу
Нэргүй 2024-03-24 202.179.25.223
duugai z**l
Нэргүй 2024-03-24 66.181.160.31
Монголын ард түмэн гэдэг чинь дан ганц
Нэргүй 2024-03-24 66.181.179.26
Новшын гурилын үйлдвэртэйгээ долд ор