Япон дахь гадаад ажилтнуудын тоо 2023 онд 3,410,992 хүрснийг засгийн газраас Баасан гаригт мэдээллээ. Энэ нь өмнөх жилээсээ 10.9 хувиар өсч, рекорд эвдсэн үзүүлэлт юм. Түүнчлэн хоёр дахь жилдээ дараалан түүхэн дээд амжилт гаргасан үзүүлэлт гэдгийг Цагаачлалын үйлчилгээний агентлаг мэдэгджээ.
Ажиллах хүчний хомсдолд ороод буй тус улсад ийнхүү ажил эрхлэх виз мэдүүлж буй гадаад иргэдийн тоо эрс өссөн.
Ур чадвартай ажилтнуудын тоо 59.2 хувиар, дадлагажигч ажилтнуудын тоо 24.5 хувиар өсчээ. Японд төрөлт буурч байгаагаас үүдэн ажиллах хүчний хомсдолд орсон тул гадаадын ажилчдыг татах зорилгоор 2019 онд тус улс визний журамдаа бага зэрэг өөрчлөлт оруулсан. Эл өөрчлөлтийн дагуу тусгайлсан мэргэшсэн ур чадвартай ажилчид тухайн үйлдвэрүүдэд сургалтад хамрагдалгүйгээр шууд ажилдаа орох боломжтой болжээ.
Үүний зэрэгцээ байнгын оршин суугчийн статустай гадаад иргэний тоо 3.2 хувиар өсч 891 мянга орчим болсон. Бусад улсын тухайд Хятадад 821 мянга, Вьетнамд 565 мянга, Өмнөд Солонгост 410 мянга орчим гадаад иргэн байнга оршин сууж байна.
Эх сурвалж: JAPAN TODAY
ZOCHIN 2024-03-24 101.189.22.137
YPONCHUUD MONGOL HUMUUST VIZA GAA CHULUULCHIH . MONGOL HUMUUST YOND BH HUGATCAANDAA HUULIIN L DOR BHIIG N L OILGUULCHIH… MONGOL HUN AJILSAG SHUU… AZIIN ALI CH ORNOOS ILUU SHUU… YAHAV 5 JIL AJILLAAD SUNGAVAL TER L BIZ…