Хүүхэд залуучуудын театр тавдугаар сард үүдээ нээнэ

Хүүхэд залуучуудын театр тавдугаар сард үүдээ нээнэ

Хүүхэд залуучуудын театр тавдугаар сард үүдээ нээнэ

Сонгинохайрхан дүүрэгт шинээр барьж буй Хүүхэд залуучуудын театр 2024 оны тавдугаар сарын 1-нд ашиглалтад орох гэнэ. Шинэ театрын даргаар "Шинэ үе" продакшны захирал, Гавьяат жүжигчин Н.Ариунболд ажиллаж байгаа.

Засгийн газрын 2021 оны зургадугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд барьж буй дүүргийн Соёлын ордны барилгыг улсын Хүүхэд, залуучуудын театр болгохоор шийдвэрлэсэн. Ингэснээр Соёлын яаман дээр улсын Хүүхэд залуучуудын театр гэдэг албан ёсны нэршлээ авсан юм. Энэ театрыг 2022 онд ашиглалт оруулна гэж байсан ч 2024 онд үүдээ нээгээгүй л байна. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Соёлын дэд сайд П.Баттөр "Тус театрын барилгын явц 98 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд ирэх тавдугаар сарын 1-нд ашиглалтад орно" гэдгийг онцолсон юм.

Улсын театр нь 850 хүний багтаамжтай бөгөөд 110 уран бүтээлч, ажилтан ажиллах гэнэ. Хүүхэд, залуучуудын театрын барилга угсралтын ажлыг “Аглут” компани 2019 онд гүйцэтгэсэн.

Хүүхэд, залуучуудад зориулсан драмын театрыг 1951 онд "Хүүхдийн төв театр" нэртэйгээр 13 жүжигчний бүрэлдэхүүнтэй байгуулсан түүхтэй. 1967 онд “Хүүхэд, залуучуудын театр” болгон өргөжүүлж, 1991 оноос театрын удирдлагыг менежментийн гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлсэн. Гэвч 1997 оноос төрд ногдох хувьцааг худалдах нөхцөлөөр найруулагч И.Нямгаваад хувьчилсан байна. Улмаар театрын үйл ажиллагаа зогсч, өдийг хүртэл хүүхэд, залуучуудад зориулсан мэргэжлийн уран бүтээл туурвих боломжгүй болсон юм.

Т.Хуншагай

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-24 103.212.162.20

Энэ одоо юун новшийн хол юм бэ. Хотын аль гайгүй өнгөтэй өөдтэй зай талбайг зарж идээд бүгдийг нь дуусгасан. Хүүхдэдээ ингэж хайргүй ханддаг өлбийсөн хулгайчууд миний үеэр дуусах болтугай.

Avatar

Нэргүй 2024-03-24 59.153.112.178

Ү,У,И,Театр яасан газар чөлөөлсөн гээд байсан хэвээр үү больсон уу

Avatar

Иргэн 2024-03-24 202.126.91.25

Юун чөлөөлөх.'Нөгөө Сумъяабазао зарчихсын биш үү

Avatar

Иргэн 2024-03-24 103.57.93.16

СХД н соёлын ордоноороо л ашиглагдсан нь дээр байсан юм. Одоо харин хошин урлагийнхан гэгч балай марзан юмнуудын үүр болох нь дээ. Хайран барилга.

Avatar

Zochin 2024-03-24 139.5.217.196

Урлагынхан очиж байвал сайн бна даа сайхан инээж хөгжиж суух газар хүүхэдүүд нээгдэж бгаа болж дээ

Avatar

Нэргүй 2024-03-24 202.55.188.100

энэ одоо айл 2022онд орох ёстой байсныг 2024он сонгууль хүртэл хойшлууладл сайхан жүжигчин гарууд юмаа

Avatar

иргэн 2024-03-24 103.9.90.100

өмч хувьчлал гэж луйвраар энэ хүмүүс баяжицгаасан, байсан театраа буцаагаад авахгүй шинийг барьж байдаг, тэрний оронд өөр юм барьсан бол …

Avatar

Нэргүй 2024-03-24 70.108.13.39

Сайхан театр байсан. Хувьчлагдаад монгол хүүхдүүд 23 жил хүүхдийн жүжиг гэж мэдэхгүй өслөө.

Avatar

зочин 2024-03-24 202.9.46.250

Хэвийн ажиллаж байсан ХЗТ аа нямгаваа гэдэг 1 луйварчинд дээрэмдүүлчихээд дахиад театр барьж байдаг яачихсан улс орон бэ??? яачихсан соёлын яам бэ???

Avatar

Зочин 2024-03-24 202.126.89.29

Харин ч зөв хүндээ очиж гэж харж бгаа шүү хүүхдийн театрыг мэргэжлийн хүн хариуцах нь зөвдөө …Амжилт хамт олонд нь хүсье

Avatar

Кса 2024-03-24 202.126.90.54

Маанаг Магнай тэргүүтэй хошин шогийнхны үүр оромж болгочихгүй байхыг бодоорой доо.

Avatar

Зочин 2024-03-24 66.181.178.14

хошин урлагийн театр болох юм уу

Avatar

з 2024-03-24 202.126.90.109

яг цирк шиг болсон

Avatar

Нэргүй 2024-03-24 103.212.117.192

Booeo hal uzsen er abaad ybj chadax baix oo. Ix mundag xuuxduudeer bagaa burduulsen bna bilee. Neesen daraa ni xaray

Avatar

Нэргүй 2024-03-24 103.212.118.252

энийгээ битгий бас хувьчлал нэрийн дор луйвардчихаарай та нар

Avatar

Нэргүй 2024-03-24 202.179.25.223

ene Nyamgavaa nairuulagch uhsnuu?

Avatar

Нэргүй 2024-03-24 103.212.118.84

uhsen bj medne, esvel ohintoigoo suugaad amidarch bga bh

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж