Тойм: Ахмадууд тэтгэврээ нэмүүлж, залуус түүх бүтээв

Тойм: Ахмадууд тэтгэврээ нэмүүлж, залуус түүх бүтээв

Тойм: Ахмадууд тэтгэврээ нэмүүлж, залуус түүх бүтээв

Өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн онцлох үйл явдлуудыг хураангуйлан хүргэж байна. 


МЕТРОНЫ ТЕНДЕРТ НЭР ХҮНДТЭЙ 20 КОМПАНИ САНАЛАА ИРҮҮЛЛЭЭ

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Даваа гаригт /2024.03.18/ мэдээлэл хийлээ. Тэрбээр “Нийслэл Улаанбаатар хотоос метроны бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх шийдвэрийг гаргаж, өнгөрсөн хоёрдугаар сард Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаас метроны төсөвт өртгийг баталж өгсөн. Хоёр үе шаттай тендерийн сонгон шалгаруулалт хийхээр төлөвлөсөн. Нэгдүгээр үе шат нь мөн хоёр үе шаттай. Эхний удаад зөвлөх үйлчилгээний баг сонгон шалгаруулах тендер зарласан. Нэгдүгээр үе шат өнөөдрөөр дуусгавар болж байна. Төслийн зөвлөх үйлчилгээний багийн тендерт оролцохоо илэрхийлж 11 улсын 20 компани Улаанбаатар метроны төсөлд оролцох сонирхлоо илэрхийлж, бичиг баримтаа ирүүллээ" гэв.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


"THE MONGOLZ" ТҮҮХ БҮТЭЭЖ, АЗИЙН ЧАНСААГ АХИУЛЛАА

Цахим спортын "CS2"-ийн анхны Мэйжор тэмцээн Дани Копенхаген хотноо үргэлжилж байна. Лхагва гаригт /2024.03.20/ Ази, Номхон далайн бүсийн цор ганц төлөөлөл болоод буй Монголын “The MongolZ” баг Бразилын “Legacy” багийг 2-0 гэсэн харьцаатайгаар буулган авч, түүхэндээ анх удаагаа Мэйжорын хасагдах шатанд шалгарлаа.

Энэ удаагийн Мэйжорын "Opening Stage" буюу нээлтийн шатанд тив бүрийн шилдэг 16 баг өрсөлдсөн бөгөөд үүнээс ердөө найм нь "Elimination Stage" буюу хасагдах шатанд оролцох юм.

Монголчууд багаараа дөрөв дэх удаагаа Мэйжорт оролцож, ийнхүү анх удаагаа эхний шатаа давлаа. Үүгээр ч зогсохгүй Ази, Номхон далайн бүс нутгийн чансааг ахиулж, ирэх Шанхайд болох Мэйжорт энэ бүс нутгаас гурван баг оролцох эрхтэй боллоо.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


АХМАД НАСТНЫ ТЭТГЭВРИЙГ 100 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЛЭЭ

Засгийн газрын /2024.03.20/ хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа мэдээлэл хийлээ.

Тэрбээр 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон Цэргийн албан хаагчийн тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.

Нийт 499.2 мянган тэтгэвэр авагч хамрагдана. Энэ нэмэгдэлд 449.3 тэрбум төгрөг зарцуулж байна. Дундаж тэтгэврийн хэмжээ өнөөдөр 685.6 мянга байгаа бол 100 мянган төгрөгөөр нэмэгдсэнээр 785.6 мянган төгрөг болно.

Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 440 мянган төгрөг байгаа, мөн 100 мянган төгрөгөөр нэмэгдэж байна.

Халамжийн тэтгэвэр нэмэгдэхээр байгаа. Тэтгэвэр авах эрх үүсээгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хагас болон бүтэн өнчин 65,6 мянган иргэн халамжийн тэтгэвэр авдаг. Мөн 16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж авдаг. Нийт 12,8 мянган иргэнд энэ тэтгэмжийг.олгодог. 2020 онд мөнгөн тэтгэмж 188 мянган төгрөг байсныг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж байсан бол 2023 онд 12.8 хувиар нэмэгдүүлсэн. Ирэх дөрөвдүгээр сарын 1-ээс 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлснээр 375 мянган төгрөг болж байгаа гэлээ.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


МАЛЧДАД 5-8 САЯ ТӨГРӨГИЙН ХҮҮГҮЙ ЗЭЭЛ ОЛГОНО

Засгийн газрын /2024.03.20/хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тэрбээр малын хорогдол өнөөдрийн байдлаар 6 саяд хүрсэн. Урьдчилсан байдлаар 20 сая толгой мал хорогдоно гэдэг судалгаа гарсан. Энэ нь 20 мянга орчим малчин малынхаа 70-аас дээш хувийг алдах эрсдэл байна. Ийм учраас малчдад урт хугацаатай хүүгүй зээл олгоно. Хөдөлмөр нийгмийн хамгааллын харьяа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 107 тэрбум төгрөг байгаа. Эндээс малгүй болсон иргэдэд 5-8 сая төгрөгийн хүүгүй урт хугацаат зээл олгож, дэмжлэг үзүүлнэ.

Бэлчээрийн мал аж ахуй цаашдаа энэ хэлбэрээр эрсдлийг даван туулах боломжгүй учраас Засгийн газраас ойрын хугацаанд уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Баялгийн сан дотроо гурван сантай байх зохицуулалтыг хийж байна гэлээ.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


МАН-ЫН БАГА ХУРАЛ МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ БАТАЛЛАА

МАН-ын Бага хурал 2024 оны намын хөтөлбөрөө баталж, бусад асуудлаа хэлэлцэж, өндөрлөлөө. Мөн Бага хурлаар 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвгчид тавигдах журамыг баталсан байна.

МАН-ын хувьд мөрийн хөтөлбөрөө баталсан учраас гуравдугаар сарын 24-ны өдөр мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлэх юм байна.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
8
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-24 103.168.34.243

Danhan tolgoit g*** nuursnii hulgai aimaarbaylag hulgailch 2 zolbin bult sh aahaa bolino u

Avatar

Нэргүй 2024-03-24 66.181.177.198

цэргийнхэн улсад юу ч бүтээгээгүй байж яахаараа өндөр тэтгэвэр авах ёстой юм

Avatar

Даш 2024-03-24 203.91.115.41

Хэдэн мал минь дуусахнээ!! Гончогсүм минь!! Бэлчээрээ тордоцгооёоо!! Одоо байгаа малчдаас 2 дахин их ажлын оронтоо ажлын байр гарна шүүдээ!! Чанартай өвс тэжээл малаа бордох бат бөх хашаа дээвэр цасны татуурга шувуу нуруутай мал бордох өвөлжилтийн бэлтгэл ажлыг хавар зун намрын улирлуудад тасралтгүй хийж бүтээж хэдэн мэлчдаа хөрөнгө оруулалтаар цутгаж хүчтэй тэтгэж ямарч зудад гарзгүй давах бэлтгэлтэй болцгооёоо!!

Avatar

Иргэн 2024-03-24 202.55.188.88

энэ малчид арай л их тусламж эдлээд байна уу. Хүүхдүүд нь хотод байранд амьдарч жип унаад л амьдардаг шүү дээ

Avatar

Дүлзэнбурмаа 2024-03-24 66.181.185.237

Гарчиг агуулга 2 чинь зөрөөд байна. Намаа реклам дах гээд ядцан, даанч рекламдах юм олдохгүйн дээр арай залхуу, сэтгэлгүй рекламдаад байнадаа чадвараа сайжруулалдаа. Ийм байхаар чинь Монгол улс яаж хөгжих юм бэ?

Avatar

Зочин 2024-03-24 202.9.47.24

100 хан мянга сонгуулийн шоугаа болиочээ дагаад бараагаа наймаачид хулгайчид нь нэмчихнэ ш дээ лалруудаа.

Avatar

Зочин 2024-03-24 217.138.221.50

Гарчигаа хүртэл ахмад үе рүүгээ нулимсан байдлаар өгөөд л, танай сайт нийгмийг гэгээрүүлэх биш бусниулж байгаа шүү.

Avatar

Нэргүй 2024-03-24 103.212.117.63

юмны үнэ өөрчлөгддөггүй бол баярлахсан.тэтгэвэр цалин нэмэхэд айдастай байх юм.

Avatar

З 2024-03-24 66.181.184.174

Хийдгээ хийсэн хүмүүс нэмүүлэхэд юу нь буруу байхав дээ.

Avatar

Нэргүй 2024-03-24 66.181.179.26

бааснууд 2024 оны мөрийн хөтөлбөр гэчижээ 2016, 2020 оны бөгсний цаас хаана бна?

Avatar

Нэргүй 2024-03-24 66.181.160.31

Татвар төлөгчидын мөнгийг ман өөрийн

Avatar

Зочин 2024-03-24 66.181.182.35

Чамлахаар чанга барь – гэж болж л байна. Ахмадын тэтгэвэрийг жил жилд үнийн өсөлттэй харьцуулан нэмж байна гэсэн шүү дээ.Баярлалаа.

Avatar

Ман ялгаварлан гадуурхах бодлого цалин 10% тэтгэвэр 100к 2024-03-24 59.153.114.140

МАН хэзээ үнэн ярьж байлаа 2023 оны инфляци 12% бодитоор 20% илүү давсан гэтэл тэтгэвэр 100к цалинг болохоор 10% энэ бол МАН ын ялгаварлан гадуурхах бодлого сонгуульд дүнгээ тавина

Avatar

Итгэл 2024-03-24 45.117.35.4

Манаас салах боломж төрөөс зайлуулах сонголтдоо зөв хий

Avatar

Нэргүй 2024-03-24 103.57.93.96

Тэтгэвэр нэмнэ гэж хичнээн ч ярьдагийн,ярих тоолонд чинь юмны үнэ нэмэгдээд байдаг, үнэ нэмэгдэх хурдыг тэтгэвэр нэмэх хурд чинь гүйцэхгүй бна !

Avatar

Нэргүй 2024-03-24 103.212.117.63

харьцуулах юмаа олждээ. ахмадмадаа доромжилчих юм

Avatar

Иргэн 2024-03-24 66.181.178.74

Малжуулахад

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж