Афганистан охид сургуульд явалгүй 3 жил болов

Хуучирсан мэдээ: 2024.03.24-нд нийтлэгдсэн

Афганистан охид сургуульд явалгүй 3 жил болов

Афганистан охид сургуульд явалгүй 3 жил болов
Талибууд 12-оос дээш насны афган охидын сургуульд явах эрхийг хязгаарлаад 900 гаруй өдөр өнгөрчээ. Охид оюун санааны хувьд үхмэл байдалд ороод буйгаа хэлж байна.

"Үнэндээ бид амьдрахгүй байна. Зүгээр л амьд мэнд явж л байна. Афганистанаар тэнүүчилж буй амьд үхдэлүүдээс ялгаа алга" гэж 16 настай Махтаб охин ярив.

Доктор профессор болохыг хүсдэг Таман охин ярихдаа "Бид бие махбодийн хувьд амьд боловч оюун санааны хувьд үхчихээд байна" гэжээ.

Зарим асуудлыг шийдвэрлэсний дараа охидыг эргэн сургуульд нь дуудна гэж талибууд амласан. Гэвч энэ амлалтаас хойш багагүй хугацаа өнгөрч, охид хичээлийн шинэ жил эхлэхэд дахин гэртээ үлдэв. Тиймээс энэ удаад тэд хэдэн үгээр тайлбар хийжээ. Хоригийг цуцлахад тодорхой шалтгааны улмаас зарим нэг асуудал гарсан гэх хариултыг Талибын засаг захиргааны төлөөлөгч хэлсэн байна.

"Исламын болон Афганистаны уламжлалд нийцсэн боловсролын шинэ бодлого батлагдаагүй цагт охидыг дунд сургуульд элсүүлэхийг хориглоно" гэж Боловсролын дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Абдул Хаким Хемат хэлжээ.

Өдгөө энэ хориг 1.4 сая афган охинд нөлөөлж байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж