"J-pop", "K-pop"-ын дараагийн давалгаа "I-pop"

"J-pop", "K-pop"-ын дараагийн давалгаа "I-pop"

"J-pop", "K-pop"-ын дараагийн давалгаа "I-pop"
Дэлхий дахин "J-pop", "K-pop"-оор давалгаалсаар байгаа ч тэдний араас "I-pop" урсгал хүч түрэн орж ирж байгааг "BBC" онцоллоо. Тодруулбал, Энэтхэгийн охидын хамтлаг "W.i.S.H" удахгүй дэлхийн чартуудыг тэргүүлэх төлөвтэй байна.

Хамтлагийн нэр нь "World inka Stage Hai" гэсэн үгсийн товчлол бөгөөд энэ "Дэлхий тэдний тайз" гэсэн утгатай.

Хамтлаг дөрвөн гишүүнтэй. Ри, Зо, Сим, Сүчи нар ирэх 20 гаруй жилд Энэтхэгийн дуу хөгжмийн зах зээлийг эзлэнэ гэж таамаглаж байна. Эгч дүүс болон эмэгтэйчүүдийн хүч чадлыг илэрхийлсэн эерэг мессежийг түгээх замаар оргилд хүрнэ гэж зорьж буйгаа тэд ярьжээ. Тэдний дебут сингл болох "Lazeez" нь орчин үеийн эмэгтэй хүний тухай, өөрийгөө хайрлах тухай өгүүлжээ. "Lazeez" нь "амттай" гэсэн утгатай үг юм.

"I-pop" урсгалыг олон улсын тавцанд гаргах тухайгаа хамтлагийн гишүүн Зо ярихдаа "Би дэлхийг тойрон аялж, дуугаа газар бүхэнд хүргэхэд бэлэн байна. Манай дуу цацагдаад ганц ч хонолгүй бид маш олон шүтэн бишрэгчтэй болсон" гэлээ.

Тэд барууны "Spice Girls", "Little Mix" зэрэг алдартай охидын хамтлагаас үлгэр жишээ авч, гишүүн нэг бүрийн онцлогийг тодруулахыг хичээдэг аж. Тухайлбал, "Зо маш тайван, эелдэг. Сүчи бол галзуу, гал цогтой. Ри бол бүхний дарга, ээж баавгай. Харин би хамгийн зоримог нь" гэж хамтлагийн гишүүн Сим хэлжээ.

Энэтхэг улс алдар цуугаа дуурсгасан эмэгтэй дуучин олонтой. Тухайлбал, Лата Мангешкар, Аша Босле, Шреяа Гошал нарыг энд дурдаж болно. "Nooran Sisters" гэх охидын хамтлаг ч бий. Мөн "Sia", "Ed Sheeran" нартай дэлхийн тайзнаа зэрэгцэж гарсан Дилжит Досанжийг олон хүн мэдэх болов уу.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-03-24 66.181.178.14

манай M-pop сураггүй юу, хаана явна

Avatar

Нэргүй 2024-03-24 202.9.46.115

uug ni ch delhiid orsoldhoor shdee daanch yduu 3 say hun demjeed haa holdhow

Avatar

y 2024-03-24 216.38.195.74

XTUC ?

Avatar

Нэргүй 2024-03-24 103.41.93.90

халтар Энэтхэг нэг их алдартай болохгүй байх аа Энэтхэгдээ л юу юм гэхээс цагаан арьстангууд тоохгүй ээ

Avatar

Нэргүй 2024-03-24 66.181.178.133

Энэтхэгтээ л алдартай болход дэлхийн тал мэддэг боллоо гэсэн үг

Avatar

medehgui baij soliorood baih yumaa. 2024-03-24 66.181.191.66

1.4 terbum hvntei ulsiin od bol zvgeer l shuud delhiin od bolon sh dee. deer i Enhthegiin soeltoi nepali, pakistan bangaledash shirlank geed oronuudad bas sonsoj vzej bainaa hoo.

Avatar

Set 2024-03-24 202.126.90.21

Haltar Mongol bolsiishdee. Huvtsasnaas ni utaa unertsen, hirtei, bolovsrolgui, end tend hulgai hiij yvdag buhduudiig Mongolchuud gene

Avatar

чи бол тэнэг боловсролгүй мал байна 2024-03-24 122.201.23.92

хүнийг арьс өнгөөр ялгаврладаг мал байна даа. Энэтхэг хүмүүс амьдарч байгаа газраасаа шалтгаалаад хүрэн арьстай байж болох ч энэ хүмүүс өөрөөс чннь илүү халтар бол биш шүү

Avatar

Z 2024-03-24 66.181.187.201

Uug ni ch anhnii soyol irgenshliin negdee. Ted baishin barij baihad mani hed modnoosoo buuj bsan bh

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж