"J-pop", "K-pop"-ын дараагийн давалгаа "I-pop"

Хуучирсан мэдээ: 2024.03.24-нд нийтлэгдсэн

"J-pop", "K-pop"-ын дараагийн давалгаа "I-pop"

"J-pop", "K-pop"-ын дараагийн давалгаа "I-pop"
Дэлхий дахин "J-pop", "K-pop"-оор давалгаалсаар байгаа ч тэдний араас "I-pop" урсгал хүч түрэн орж ирж байгааг "BBC" онцоллоо. Тодруулбал, Энэтхэгийн охидын хамтлаг "W.i.S.H" удахгүй дэлхийн чартуудыг тэргүүлэх төлөвтэй байна.

Хамтлагийн нэр нь "World inka Stage Hai" гэсэн үгсийн товчлол бөгөөд энэ "Дэлхий тэдний тайз" гэсэн утгатай.

Хамтлаг дөрвөн гишүүнтэй. Ри, Зо, Сим, Сүчи нар ирэх 20 гаруй жилд Энэтхэгийн дуу хөгжмийн зах зээлийг эзлэнэ гэж таамаглаж байна. Эгч дүүс болон эмэгтэйчүүдийн хүч чадлыг илэрхийлсэн эерэг мессежийг түгээх замаар оргилд хүрнэ гэж зорьж буйгаа тэд ярьжээ. Тэдний дебут сингл болох "Lazeez" нь орчин үеийн эмэгтэй хүний тухай, өөрийгөө хайрлах тухай өгүүлжээ. "Lazeez" нь "амттай" гэсэн утгатай үг юм.

"I-pop" урсгалыг олон улсын тавцанд гаргах тухайгаа хамтлагийн гишүүн Зо ярихдаа "Би дэлхийг тойрон аялж, дуугаа газар бүхэнд хүргэхэд бэлэн байна. Манай дуу цацагдаад ганц ч хонолгүй бид маш олон шүтэн бишрэгчтэй болсон" гэлээ.

Тэд барууны "Spice Girls", "Little Mix" зэрэг алдартай охидын хамтлагаас үлгэр жишээ авч, гишүүн нэг бүрийн онцлогийг тодруулахыг хичээдэг аж. Тухайлбал, "Зо маш тайван, эелдэг. Сүчи бол галзуу, гал цогтой. Ри бол бүхний дарга, ээж баавгай. Харин би хамгийн зоримог нь" гэж хамтлагийн гишүүн Сим хэлжээ.

Энэтхэг улс алдар цуугаа дуурсгасан эмэгтэй дуучин олонтой. Тухайлбал, Лата Мангешкар, Аша Босле, Шреяа Гошал нарыг энд дурдаж болно. "Nooran Sisters" гэх охидын хамтлаг ч бий. Мөн "Sia", "Ed Sheeran" нартай дэлхийн тайзнаа зэрэгцэж гарсан Дилжит Досанжийг олон хүн мэдэх болов уу.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж