УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуульд оролцох намууд мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитыг газар гуравдугаар сарын 25-ны дотор хүргүүлэх хуулийн зохицуулалттай. Тэгвэл гуравдугаар сарын 23-ны өдрийн 21:00 цагийн байдлаар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн 10 нам мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт ирүүлснийг хүлээн авсан байсан юм. Тухайлбал
- Иргэдийн оролцооны нэгдэл нам /ИОНН/
- Ард түмний Олонхийн Засаглал нам /АТОЗ/
- Зүй ёс нам
- Монгол Шинэчлэлт нам
- Эх орон нам
- Ард түмний хүч нам
- ХҮН нам
- Монголын либериал ардчилсан нам
- Иргэний хөдөлгөөний нам
- Эх орончдын нэгдсэн нам
Үндэсний аудитын газар өнөөдөр бую гуравдугаар сарын 24-ний ням гаригийн 13 цагийн байдлаар
- Үнэн ба зөв нам
- Сайн ардчилсан иргэдийн оролцооны нэгдэл нам
- Социал демократ нам
- Ардчилсан нам
- Үндэсний эвсэл
- Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
- Шинэ нэгдсэн эвсэл /Шинэ нам, Монголын Уламжлалын нэгдсэн нам эвсэл/ гэсэн долоон нам мөрийн хөтөлбөрөө хүргүүлснээр нийт 17 нам Үндэнсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлээд байна. Өнөөдрийн 00:00 цаг хүртэл нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авна.
Холбоотой мэдээ