ҮАГ 00:00 цаг хүртэл намуудын мөрийн хөтөлбөрийг хүлээн авна

ҮАГ 00:00 цаг хүртэл намуудын мөрийн хөтөлбөрийг хүлээн авна

ҮАГ 00:00 цаг хүртэл намуудын мөрийн хөтөлбөрийг хүлээн авна

УИХ-ын Сонгуулийн хуульд заасны дагуу УИХ-ын сонгуульд оролцох улс төрийн нам, эвслүүд 24-ний 10:00 цагаас шөнийн 00:00 цаг хүртэл мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар /ҮАГ/-т хүргүүлэх ёстой.

Өчигдөр оройн 21:00 цагийн байдлаар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн 10 нам мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн байна. Тухайлбал,

1.Иргэдийн оролцооны нэгдэл нам /ИОНН/

2. Ард түмний Олонхийн Засаглал нам /АТОЗ/

3. Зүй ёс нам

4. Монгол Шинэчлэлт нам

5. Эх орон нам

6. Ард түмний хүч нам

7. ХҮН нам

8. Монголын либериал ардчилсан нам

9. Иргэний хөдөлгөөний нам

10. Эх орончдын нэгдсэн нам  мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын байгууллагад хүргүүлсэн байна.

Хэрэв аудитын байгууллагаас улс төрийн намаас ирүүлсэн мөрийн хөтөлбөр хуулийн шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гаргасан тохиолдолд 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дотор тухайн нам, эвсэлд мэдэгдэх ба нам, эвслүүд алдаа зөрчлийг тав хоногийн дотор засч мөрийн хөтөлбөрөө дахин 2024 оны дөрөвдүгээр сарын 12-17-ны өдрүүдэд Үндэсний аудитын газарт хүрүүлнэ.

Үндэсний аудитын газар 2024 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт гаргасан аудитын дүгнэлтийг нэгтгэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.  Дашрамд дурдахад бие даан нэр дэвшигчид дөрөвдүгээр сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллага хүргүүлэх хуулийн заалттай.

УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭД БҮРТГЭЛТЭЙ  УЛС ТӨРИЙН 37 НАМ БАЙНА

 Сонгуулийн ерөнхий хорооны албан ёсны цахим хуудсанд тавигдсан мэдээллээс үзэхэд Монгол Улсад Улсын дээд шүүхэд албан ёсоор бүртгэлтэй 37 улс төрийн нам байна. Үүнд:

1Монгол Ардын нам /МАН/
2Ардчилсан нам /АН/
3Монголын Ногоон нам /МНН/
4Иргэний зориг ногоон нам /ИЗНН/
5Монголын Уламжлалын Нэгдсэн нам /МУНН/
6Монголын Либерал Ардчилсан нам /МоЛАН/
7Эх Орон нам
8Монголын Либерал нам /МЛН/
9Бүгд найрамдах нам /БНН/
10Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн нам /МЭҮНН/
11Монголын Социал Демократ Нам
12Ардтүмний нам /АТН/
13Монгол үндэсний ардчилсан нам /МҮАН/
14Эрхчөлөөг хэрэгжүүлэгч нам
15Иргэний хөдөлгөөний нам /ИХН/
16Хөгжлийн хөтөлбөр нам
17Монголын Ардчилсан Хөдөлгөөний Нам
18Хамуг Монголын Хөдөлмөрийн нам /ХМХН/
19ХҮН нам /ХҮН/
20Эх орончдын нэгдсэн нам /ЭОНН/
21Монгол Консерватив нам /МКН/
22Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам /ТТЭНН/
23Ард түмний хүч нам
24Монголын хүний төлөө нам
25Үнэн ба Зөв нам
26Зон олны нам /ЗОН/
27Дэлхийн монголчууд нам (ДМН)
28Ард түмний олонхийн засаглал нам /АТОЗН/
29Их эв нам /ИЭН/
30Гэр хороолол хөгжлийн нам /ГХХН/
31Миний Монгол нам /ММН/
32Монгол шинэчлэлт нам /МШН/
33ШИНЭ нам /ШН/
34Зүй ёс нам /ЗЁН/
35Ардчилал шинэчлэлийн нам
36Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам /ИОНН/
37Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам /САИНН/

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж