УИХ-ын Сонгуулийн хуульд заасны дагуу УИХ-ын сонгуульд оролцох улс төрийн нам, эвслүүд 24-ний 10:00 цагаас шөнийн 00:00 цаг хүртэл мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар /ҮАГ/-т хүргүүлэх ёстой.
Өчигдөр оройн 21:00 цагийн байдлаар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн 10 нам мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн байна. Тухайлбал,
1.Иргэдийн оролцооны нэгдэл нам /ИОНН/
2. Ард түмний Олонхийн Засаглал нам /АТОЗ/
3. Зүй ёс нам
4. Монгол Шинэчлэлт нам
5. Эх орон нам
6. Ард түмний хүч нам
7. ХҮН нам
8. Монголын либериал ардчилсан нам
9. Иргэний хөдөлгөөний нам
10. Эх орончдын нэгдсэн нам мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын байгууллагад хүргүүлсэн байна.
Хэрэв аудитын байгууллагаас улс төрийн намаас ирүүлсэн мөрийн хөтөлбөр хуулийн шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гаргасан тохиолдолд 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дотор тухайн нам, эвсэлд мэдэгдэх ба нам, эвслүүд алдаа зөрчлийг тав хоногийн дотор засч мөрийн хөтөлбөрөө дахин 2024 оны дөрөвдүгээр сарын 12-17-ны өдрүүдэд Үндэсний аудитын газарт хүрүүлнэ.
Үндэсний аудитын газар 2024 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт гаргасан аудитын дүгнэлтийг нэгтгэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. Дашрамд дурдахад бие даан нэр дэвшигчид дөрөвдүгээр сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллага хүргүүлэх хуулийн заалттай.
УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭД БҮРТГЭЛТЭЙ УЛС ТӨРИЙН 37 НАМ БАЙНА
Сонгуулийн ерөнхий хорооны албан ёсны цахим хуудсанд тавигдсан мэдээллээс үзэхэд Монгол Улсад Улсын дээд шүүхэд албан ёсоор бүртгэлтэй 37 улс төрийн нам байна. Үүнд:
Холбоотой мэдээ