МАН авлига, албан тушаалын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан хүнийг дэвшүүлэхгүй

МАН авлига, албан тушаалын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан хүнийг дэвшүүлэхгүй

МАН авлига, албан тушаалын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан хүнийг дэвшүүлэхгүй

МАН-ын III бага хурал өчигдөр /2024.03.26/ болж өндөрлөлөө. Тус бага хурлаар УИХ-ын 2024 оны сонгуульд МАН ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлэх талаар эцэслэн баталсан. Мөн  тус хуралдаанаас 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид тавигдах журмыг баталсан байна.

УИХ-ын сонгуульд оролцох намууд Сонгуулийн хуулийн дагуу гуравдугаар сарын 25-ны өдөр аудитын байгууллагад мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх учиртай.

Тиймээс МАН бага хурлаараа хэлэлцэн баталсан мөрийн хөтөлбөрөө өнөөдөр аудитын байгууллагад хүргүүлнэ. МАН-ын хувьд нэгдүгээр сарын 01-нээс мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг гаргаж ажилласан байна. МАН сүүлийн найман жилийн турш эрх барьсан учраас ирэх дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсын нийгэм, эдийн засаг, бүхий л салбарт тулгамдаж байгаа асуудалд  асуудлыг шийдвэрлэх, гарц гаргалгаа бүхий мөрийн хөтөлбөр боловсруулсан гэдгийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн онцолсон юм. Түүнчлэн ирэх дөрвөн жилд Монгол Улсын санхүүгийн чадавхи ямар байх талаар тооцоо судалгаан дээр үндэслэсэн, хэрэгжих боломжтой мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн гэдгийг онцолсон юм. Мөн МАН-ын хувьд УИХ-ын 2024 оны сонгуульд аль нэг нам эвсэлтэй хамтарч оролцохгүй буюу дангаараа оролцох талаараа өчигдөр мэдэгдсэн юм. УИХ-д нэр дэвших хүнд дараах гурван зүйлийг гол шалгуур болгон тавих юм байна.

Нэгдүгээрт, МАН-ын Үндсэн дүрэм болон ёс зүйн дүрэмд заасан шаардлагыг хангасан эсэх талаар Ёс зүйн хороо дүгнэлтийг үндэслэх

Хоёрдугаарт, МАН-ын анхан болон дунд шатны байгууллагуудаас санал авах бөгөөд тухайн саналыг харгалзан үзэх

Гуравдугаарт, Олон нийтээс судалгаа авах бөгөөд тухайн судалгааны дүнг үндэслэж нэр дэвшүүлэх үйл ажиллагааг эцэслэн шийдэх шийдвэр гарсан байна.

МАН-аас өнгөрсөн хугацаанд нийгэмд шударга ёсыг тогтоохыг зорьж ажиллаж байгаа гэдгээ намын удирдлагууд болоод УИХ, Засгийн газрын гишүүд удаа дараа мэдэгдсэн. Тийм учраас нүүрсний, ногоон автобусны, хөгжлийн банкны зэрэг олон асуудлыг нийгэмд ил гарган тавьж нээлттэй сонсгол явуулсан гэж онцолдог. Тиймээс авлига, албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдсон хүмүүсийн асуудлыг тусгайлан авч хэлэлцэж байгаа гэдгийг хэлж байна. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан тохиолдолд тухайн хүнийг УИХ болон орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхаар МАН Үндсэн дүрмэндээ заасан. Авлига, албан тушаалын гэмт хэргээс бусад төрлийн гэмт хэрэгт шүүхийн шийдвэр гарсан бол нэр дэвшүүлэхгүй гэж "авлига, албан тушаал"-ын гэмт хэргийг тусгайлан авч үзэхийг нэр дэвшигчийг тодруулах журамдаа заасан гэдгийг онцоллоо.

МАН-аас нэр дэвших иргэдийн хүсэлтийг гуравдугаар сарын 31-ний өдөр хүртэл хүлээн авах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2024-03-24 202.179.27.48

мАНд авлигад ороогүй хүнүлдсэн болою уу? амарсайхнаас эхлээд Оюун эрдэнэ рүрьэл бүгд авлигачид шүү.

Avatar

Нэргүй 2024-03-24 103.57.94.110

ДАНХ ЗАЙЛААРАЙ

Avatar

ном 2024-03-24 202.55.188.113

энэ луйварчинн.цэрэнбат нэр дэвшүүлбэл увсын луйварчингийн талаарх бүх луйваруудыг илчилнэ шүү. нам ын ч нэр хүндэд муу юм болох байх . ямарч шударга биш зальтай луйварчин

Avatar

Нэргүй 2024-03-24 103.212.116.33

Энхболд Баатарбилэг 2 дэвшинэ боломжтой гээд л цовхороод бна шдээ балайрчээ

Avatar

Зочин 2024-03-24 192.82.92.42

Терийг хагартал томруулсан энэ нам бутэхгуй!

Avatar

Эргүү дагз 2024-03-24 59.153.115.218

Ардын нам ард түмнээ 100 гаруй жил хуурч ирлээ. Итгээд сонгоод байх юмуу? МАН дахиад л хуурна гэдэг нь хэн хүнд тодорхой шүү дээ. МАНын нэг ч хүнийг сонгохгүй байя. МАН ын нэг ч хүнийг битгий сонгоорой, монголчуудаа

Avatar

Nam bus irgen 2024-03-24 66.181.188.42

Ih yumaaraa giiguulj dee. Ugiin hulgaich naraa devshuulbel hen ch tanai namig demjihguishd.

Avatar

40 их наяд 2024-03-24 139.5.219.82

Ногоон утас, Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Ковид 8сая, Боловсролын зээлийн сан, ЖДҮ, Андлалын хөшөө, 100 жилээр газраа өгөх, Бороо голд 40тн алт, ө***г ҮХЦЭЦ, Газрын наймаа, 5толгой түлш угаартаж амь эрсэдсэн иргэд, Дарханы зам, 60 тэрбум, Сэтгүүлчдийг шоронд хорьсон, Хаалтын гэрээ, Хүчин, НДС 380 тэрбум, Капитал банкны Ундармаа пүү бичээд бсан чинь барагдахгүй юм байна.

Avatar

Zochin 2024-03-24 66.181.177.205

МАН намыг юм хийчих болуу гээд олон жил харлаа Эд яагаад ч хийхгүй юм байна Угаасаа сонирхол нь хулгай хийх гэж бөөнөөрөө намд шургалсан хулгайч нар юм байна

Avatar

Иргэн 2024-03-24 66.181.182.125

Манай улсад ямарч ирээдүй алга дөө, дахиад өнгөрсөн 30 жилүүдэд бсан гишүүдийг сонгож, хорт утаагаар амьсгалж амьдармааргүй байх юм. Даанч гэрэл гэгээ алга

Avatar

Нэргүй 2024-03-24 103.57.93.96

Хэ хэ, 30 жилийн өмнөх 70 жилдээ буцаж очмоор бна уу, ОРКОО ?

Avatar

Нэргүй 2024-03-24 59.153.114.129

МАН с нэр дэвших иргэдийн хүсэлтийн хүлээг авна

Avatar

Зочин 2024-03-24 59.153.114.239

МАН-д авилгал авч, хулгай хийгээгүй хүн байхгүй ээ. Их багын асуудал л байгаа. Бага хулгай хийснээ УИХ-д дэвшүүлж, их хулгай хийснүүд нь хөшигний ардаас удирдах нь дээ. МАН-ын даргыг бүх гишүүдээрээ сонгодоггүй, харин хуучин дарга нь хармайны хүнээ санал болгож, түүний даган баясагчид сонгосон дүр үзүүлдэг. МАН-ын бүтэц, зохион байгуулалт, дүрэм хойд солонгосын хөдөлмөрийн намын дүрэм, мафийн бичигдээгүй хуультай их төстэй. Мөн бүх эрх мэдэл нь даргынхаа гарт төвлөрдөг. МАН бүх үзүүлэлтээр мафи.

Avatar

ахмад 2024-03-24 202.9.41.10

Одоо л жинхэнээсээ шударга ёс тогтох боломж гарч байгаа шүү..С.Баярын ,СҮ. Батболдын,Хүрэлбаатар,Чойжилсүрэнгийн, хамсаатнуудыг бүрэн зайлуул,Чинзориг,Энх Амгалан,Бямбацогт,Даваасүрэн,Ганбаатар,Анандбазар,Тэмүүлэн, Ганхуяг,Оюунчимэг,Ундрам,Анужин,Мөнхцэцэг,,Тогтохсүрэн,Цогтбаатар,Булгантуяа,Ганболд,Баттөмөр,БатЭрдэнэ -бөх,баделхаан мэтийн шантаачдыг дэвшүүлэхгүй байх нь дээр шүү.Тэдний оронд цүнх барьдаггүй,нэр цэвэр залуучуудыг оруулж ир.Сор болсон залуус УИХ,Засгийн газарт ойртохгүй бна шүү. ,

Avatar

Зочин 2024-03-24 202.126.91.82

Тэнэг МАН гар манаг.

Avatar

ахмад 2024-03-24 202.9.41.10

Үнэн л байгаасаа. Аре түмэн фарах үлдлээ.Оюун Эрдэнээ ,Амарбаясгалан Нарын багийг дэмжинэ.Зорьж тэмцэж байгаа ажлынх нь эцсийн үр дүнг үзэхийг ард түмэн хүсч байгаа.Харин МАН доторх чөдөр тушаа болдог,барьцаалж, дарамталж,олон жил бугширсан авилгач,хулгачдаасаа л зоригтой салаарай даа.

Avatar

Нэргүй 2024-03-24 103.57.93.96

Энэ ахмадын саналыг дэмжиж бнаа !

Avatar

Зочин 2024-03-24 202.126.91.82

Тэнэг МАН гар манаг, МАН гасын тэжээвэр

Avatar

Нэргүй 2024-03-24 103.57.94.110

ЖДҮ-ЧИН Н.УЧРАЛЫГ ДЭВШҮҮЛЭХГҮЙ БАЙХЫГ ЧИНЬ ХАРНАА ..ДАНХАА

Avatar

ЗОЧИН 2024-03-24 139.5.216.145

ЖДҮХС-ын ХУЛГАЙЧДЫН ӨМНӨХ БА ОДООГИЙН УИХ,ЗГ-ын МАН-ын 49 ГИШҮҮД ИЛ БОЛЖ НОТЛОГДСОН,БЗС,БУСАД 22 САНГУУДЫГ ХУЛГАЙЛЖ ЦӨЛМӨСӨН ГИШҮҮД,ТОМ ДАРГА НАРЫН НЭРС МӨН ИЛ БОЛСОН,"ХӨГЖЛИЙН БАНК"-ны ХУЛГАЙЧ ГИШҮҮД,ДАРГА НАРЫН НЭРС МӨН ИЛ БОЛСОН,НҮҮРСНИЙ,ШИНЭ ТӨМӨР ЗАМЫН 80 ГАРАН ТОМ ХУЛГАЙЧДЫН НЭРС МӨН ИЛ БОЛСОН,"ЦАВЧАА НОГООН"-ны,УБ ХОТЫН ГАЗРЫН НАЙМААЧДЫН,АЛБАН ТУШААЛЫН НАЙМААНЫ 60тэрбумын,КОНЦЕССЫН,АЛБАН ТУШААЛЫН,ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГЭЭД ОЛОН ХУЛГАЙЧДЫГ ШҮҮХЭЭР ШИЙТГЭЭГҮЙ ГЭЭД ДЭВШҮҮЛВЭЛ БҮҮ ГОРЬД.

Avatar

Б.Энхбаяр 2024-03-24 122.201.31.194

Боловсролын зээлийн сангийн хулгайч нараа яах гэж байгаа юм бол? авилгаас өөр төрлийн хулгайг бол хийж болно гэж байгаа юм уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж