Mom’s Touch шарсан тахиа, бургерын олон улсын сүлжээ Монголд

Mom’s Touch шарсан тахиа, бургерын олон улсын сүлжээ Монголд

Mom’s Touch шарсан тахиа, бургерын олон улсын сүлжээ Монголд

Өдөр бүр шинэхэн, чанартай бүтээгдэхүүнээр хэрэглэгчээ дайлах зорилгыг үйл ажиллагааныхаа алхам тутамд шингээсэн Mom’s Touch нь дэлхий даяар 1400 гаруй салбартай шарсан тахиа, бургерын хамгийн том сүлжээ рестораны нэг юм. Mom’s Touch хөлдөөгөөгүй, шинэхэн тахианы махаар хийсэн шарсан тахиа, бургерыг гараар бүрж шаран хэрэглэгчдээ дайлдаг. Өдгөө дэлхий даяар хамгийн хурдан түгэн дэлгэрч буй энэхүү брэнд баялаг бүтээгдэхүүний сонголттой, амт чанар илүү гэдгээрээ танигдсан.

Mom’s Touch сүлжээ ресторан амт чанар, баялаг сонголтоо хэрэглэгчдэд хүргэхээр Монгол дахь албан ёсны нээлтээ Баянзүрх дүүргийн 26-р хорооны Эмеральд хотхон дахь шинэ салбартаа 2024 оны 3-р сарын 23-ны өдөр хийлээ. Хамгийн дээд зэргийн, зөөлөн, шүүслэг амтыг гаргахын тулд Монголдоо өсгөж бойжуулсан Оргио брэндийн хөлдөөгөөгүй, шинэхэн тахианы махаар шарсан тахиа, бургерээ хийж байгаа нь Mom’s Touch сүлжээ рестораны гол онцлог юм. Mom’s Touch ресторан тахианы гуяны махан бургер, тахианы цээж махан бургер, шарсан тахиа, тахианы далавч гээд баялаг сонголтоор үйлчилж байна. Дэлхий даяар Mom’s Touch сүлжээний хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн нь тахианы гуяны шинэхэн махаар хийсэн бургер байдаг.

Mom’s Touch брэндийн Монгол дахь албан ёсны Мастер Франчайзлагч Гастрономи компани одоогоор Mom’s Touch сүлжээ рестораны салбаруудыг Баянгол дүүргийн Имарт, Хүннү Молл, Хүннү 2222 хотхон, Эмеральд хотхон зэрэг байршилд нээсэн ба 2024 онд нийт 10 салбар нээх юм. Үүнд Метро Молл худалдааны төв болон шинээр нээгдэж байгаа Go.To Market худалдааны төвд франчайз салбар нээх гэрээг байгуулсан. Мөн энэхүү албан ёсны нээлтийн хүрээнд Шангри Ла худалдааны төвд Mom’s Touch сүлжээ рестораны франчайз салбар нээх эрх олгох гэрээг Дэли Коса компанитай байгуулж, гарын үсэг зурах ёслол боллоо.

Албан ёсны нээлтийн ажиллагаанд Солонгосын Mom’s Touch Korea компанийн удирдлага, Гастрономи компанийн удирдлагууд болон Солонгосын элчин сайдын яамны төлөөлөл оролцож, тууз хайчиллаа.

 

 

 

 

 

 

 

Гастрономи компани нь Mom’s Touch брэндийн Монгол дахь албан ёсны Мастер Франчайзлагч бөгөөд бизнес эрхлэх, өөрийн шарсан тахиа, бургерын ресторантай болох хүсэлтэй хэн бүхэнд франчайз салбар нээх боломж санал болгож байгааг дуулгахад таатай байна. Энэ нь олон улсын сүлжээ рестораны франчайзыг дотоодын зах зээлд санал болгож байгаа анхны тохиолдол болж байна. Монбейкери, Caffe Fonte зэрэг үндэсний брэндийг хөгжүүлж, Caffe Bene, Tous les Jours зэрэг олон улсын франчайзыг амжилттай нутагшуулсан 20 гаруй жилийн туршлагатай хамт олон рестораны франчайзыг сонгодог утгаар нь, иж бүрнээр үзүүлэх юм. Ингэснээр франчайз эзэмшигч ресторанд өдөр тутам тулгардаг гаднын олон асуудлаас ангижирч, өөрийн салбартаа стандартын дагуу үйлчилгээ үзүүлэх, ашиг орлогоо нэмэгдүүлэхэд бүрэн анхаарч чадна.

Нээлтийн эдгээр өдрүүдэд Mom’s Touch Эмеральд хотхон салбарт зочилж, нээлтийн урамшуулалд хамрагдан, дотооддоо өсгөсөн Оргио брэндийн шинэхэн тахианы махаар хийсэн шарсан тахиа, бургер амтлахыг урьж байна.

ГАСТРОНОМИ ХХК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИХ МОНГОЛЫН УСАН ГҮЗЭЭТ 2024-03-25 202.21.110.94

ЗАРИМ ОРОНД ХОРИГЛОЖ БАЙХАД ЭНЭ ТЭР ГЭЭД ШАЛ ХУДЛАА ЮМ ЯРИХ БОЛ ШАРАА ТАЙЛААГҮЙ НӨХДИЙН Л ҮГ …….

Avatar

ИХ МОНГОЛЫН УСАН ГҮЗЭЭТ 2024-03-25 202.21.110.94

ЕР НЬ БОЛ ЭДГЭЭР ТҮРГЭН ХООЛЫГ" KFC, PIZZA HUT" ГЭХ МЭТИЙГ "JUNK FOOD-ХОГИЙН ХҮНС" ГЭДЭГ. ЯДУУЧУУДЫН ЭНЭ ТЭР ГЭХ ЮМ БАЙХГҮЙ Л ДЭЭ … ЯАРСАН ҮЕДЭЭ БОЛ ДЭЛХИЙН ХЭН Ч ОРООД ИДДЭГ Л ДЭЭ.. МОНГОЛЧУУДЫН ХУВЬД БОЛ ТААРУУЛААД Л ХҮРТЭХ ХЭРЭГТЭЙ ЮМ. ЭНЭ " MOM'S TOUCH" ГЭЖ АНУ, КАНАДАД БОЛ БАЙХГҮЙ, СОЛОНГОС МАЯГЫН СҮЛЖЭЭЛ БАЙХАА ДАА…ГЭХДЭЭ ХАМГИЙН ГОЛ НЬ МОНГОЛЧУУДАД БАГА Ч ГЭСЭН СОЁЛ ТҮГЭЭЖ БАЙГАА ГЭДЭГТЭЙ БОЛ ХЭН Ч МАРГАХГҮЙ БАЙХАА………..

Avatar

Bsn 2024-03-25 122.201.31.222

mongol erchuud tunia muutai er em ni medegdehgui boloh ni de ene l dutsv gej

Avatar

Нэргүй 2024-03-25 66.181.160.9

хамгийн хортой хоол зайлуул

Avatar

Will Smith 2024-03-25 202.126.91.84

KFC угаасаа жоохон давраад, үйлчилгээ нь муудаад байсын. Больж больж

Avatar

Нэргүй 2024-03-25 202.55.188.106

дэлхийд ийм хоолны газар ядуучуудын хоол гэдэг…хямд дээрээ эрүүл мэндэд тийм ч таатай хоол биш гэж үздэг…өөр улсад бол ийм сүлжээг тоохгүй KFC эд нар л манайд даам гарчих ю.

Avatar

Оноч 2024-03-25 202.5.202.2

Гастрономи гэхээр орос-д төгссөн байх нь.

Avatar

Нэргүй 2024-03-25 103.9.90.100

таргалалт үүсгэдэг, биед шим тэжээлгүй, зарим оронд хориглож байхад манайд нээж бна даа

Avatar

Сокол 2024-03-25 43.242.243.73

Тийм ч сайн эд биш дэ. Гэрийн хоол брэндийг хэзээ ч гүйцэхгүй гэж мэд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж