Үерийн эрсдэлтэй бүс дэх айлуудыг нүүлгэн шилжүүлж байна

Үерийн эрсдэлтэй бүс дэх айлуудыг нүүлгэн шилжүүлж байна

Үерийн эрсдэлтэй бүс дэх айлуудыг нүүлгэн шилжүүлж байна

Цаг агаар огцом дулаарч буйтай холбоотойгоор шар усны үерийн эрсдэл нэмэгдэж, цас мөс хайлан ус их хэмжээгээр тогтож байна. Тодруулбал, Тахилт, Яармаг Хонхор, Дарь-Эх зэрэг нийслэлийн арав орчим байршилд цас мөс хайлан ус тогтож, зарим байршилд айл өрхүүд тодорхой хэмжээгээр усанд автаад байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн байгууллагуудын 400 орчим албан хаагч тухайн байршлуудад шуурхай арга хэмжээ аван ажиллаж байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармагийн замд тогтсон усыг Геодези, усны барилга, байгууламжийн газар, Ус сувгийн удирдах газар, УБЗАА болон Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс нийт 25 албан хаагч зургаан машин техник, дөрвөн помптойгоор сорууллаа. Авто замд тогтсон 54 тонн усыг нийт долоон рейсээр соруулж дуусгаад байгаа юм. Тухайн байршилд холбогдох байгууллагууд сувагчлал, усны хаялга зэргийг хийхээр ажиллаж байна.

Мөн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор орчимд шар усны үер бууж Хөлийн голд нийлсний улмаас 30 айл их бага хэмжээгээр усанд автжээ. Иймд өнгөрсөн шөнөөс эхлэн Нийслэлийн Онцгой байдлын газар, ГУББГ, УБЗАА болон Баянзүрх дүүргийн холбогдох хэлтэс, газруудын 35 албан хаагч, 12 машин механизм, хоёр помптойгоор ажиллаж байна. Тухайн байршилд сувагчлал татах, шар ус соруулах, усанд автсан айлуудыг нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилж байгаа юм.

Үерийн эрсдэлтэй бүс дэх айлуудад нүүх мэдэгдлийг удаа дараа хүргүүлж, нүүх байршлыг зааж өгч байгаа боловч иргэд нүүхгүй, эрсдэл тулж ирсний дараа Онцгой байдлын албанд хандаж байгаа тул албадан нүүлгэх арга хэмжээ авна гэдгийг мэргэжлийн байгууллагууд хэллээ. Шар усны үерт өртөх эрсдэлтэй бүсэд 1487 өрх байгаагаас 388 айл зөвшөөрөлгүй байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-23 66.181.182.102

Mongold tsunami hvchtei gazar hodlolt boldoggvi ni olon hvni ami nas avragdah ym da 1990 onoos odi hvrtel 34 jil uls oron hogjgoggvi hvmvvsin amidral ulam doroitsoor Ulni bolj bga nu nuuts bish 1990 onoos omno Orosuudin BAM in banilga olnig bariad bohir haluun hviten usni asuudlig shideed ogvol ene olon ailuudin amidral mon shar usni vert nevegdehgvi bh da

Avatar

Зочин 2024-03-23 66.181.176.218

усанд автсан айлууд өөрсдөө яагаад нүүхгүй бгаан бэ амьдрах хүсэлгүй хүмүүс юмуу

Avatar

Зочин 2024-03-23 66.181.176.218

усанд автсан айлууд яагаад өөрсдөө нүүхгүй бгаа юм бэ амьдрах хүсэлгүй бологсод юм уу

Avatar

Нэргүй 2024-03-23 76.68.83.109

Энэ 90 оны xувьсгал гээч xувьчлал Монгол түмнийг xэдэн жил тарчлааx вэ…?

Avatar

Нэргүй 2024-03-23 59.153.114.105

Зам тавихдаа анхнаас ус зайлуулах нүх суваг гаргахгүй битүү юм хийчихээд дараа нь дахин ажил болж байдаг нь ямар учиртай юм бэ??? Одооны албан тушаалтнууд ерөөс ажил зохион байгуулж чадахгүй амьтас байдаг болжээ?!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж