Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармаг орчимд цас, мөс хайлсны улмаас замд тогтсон усыг Геодези, усны барилга, байгууламжийн газар, Ус сувгийн удирдах газар, УБЗАА болон Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс нийт 25 албан хаагч 6 машин техник, 4 помптойгоор соруулж байна. Улаанбаатар хотын хэмжээнд шар усны үерийн эрсдлээс сэргийлэх ажлыг тогтмол хийж байгаа гэдгийг албаны хүн мэдэгдлээ. Огцом дулаарч байгаатай холбоотой 10 орчим байршилд хайлсан цас мөсний ус тогтсон нөхцөл байдалтай байна. Тухайлбал, Хонхор, тахилт, зуслангийн зам, дарь-эх, монел, яармагийн зам дээр нийслэлийн холбогдох байгууллагын 400 гаруй ажилтан, алба хаагчид тасралтгүй ажиллаж байна. Шар усны үерийн ус урсах ам гарцыг хааснаас үүдэн үерийн усанд автах эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн аж.
Нийслэл Улаанбаатар хотын газрын албанаас зөвшөөрөлгүй газар буусан, шар усны үерийн замыг хаасан айл, өрх, албан байгууллагуудад удаа дараа нүүх, газар чөлөөлөх албан шаардлагыг бичгээр хүргүүлж, нэн яаралтай нүүхгүй бол амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл өндөр байгаа талаарх мэргэжлийн байгууллагуудаас гаргасан дүгнэлтийг танилцуулсан байна. Эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа дийлэнх иргэд нөхөн олговор олгох, газар зааж өгөх, мөнгөн тусламж үзүүлэх болон бусад шаардлагыг тавьсан байна.
Түүнчлэн уулын цас сүүлийн 50 жилийн дунджаас илүү их хуримтлагдсан учраас энэ ус гэнэт урсаж орж ирэх магадлал ихтэй учраас үерийн далан болон голоор ус урсаж өнгөрөх ажлыг зохион байгуулж, голын мөс зөөвөрлөх ажлыг зохион байгуулсан байна. Түүнчлэн нийслэл Улаанбаатар хотод байгаа 1200 гаруй км автозамаас 200 гаруй км авто зам нь борооны ус зайлуулах шугам сүлжээтэй боловч ус орох хэсэг хөлдсөн учир түүнийг нээх арга хэмжээ авсан байна. Өнгөрсөн зун Улаанбаатар хот орчимд хоёр удаа үерийн эрсдэл учирсан. Мэргэжлийн байгууллагуудаас энэ жил уг эрсдлийн хэмжээ улам нэмэгдэх талаар анхааруулсан байна. Тиймээс цаашид борооны ус зайлуулах шугам сүлжээг өргөтгөх шинээр тавих асуудалд түлхүү анхаарах нь зүйтэй гэж холбогдох байгууллагуудаас үзэж байна.
Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармаг орчимд цас, мөс хайлсны улмаас замд тогтсон 54 тонн усыг нийт 7 рейсээр соруулж дуусгасан хэвийн байдалд оруулсан байна.
Түүнчлэн шинэ нисэх онгоцны буудал руу салдаг хэсэгт шар усны үер тогтсон асуудал үүссэн учраас холбогдох арга хэмжээг шуурхай авч ажилласан байна. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт шар усны үеэрт өртөж болзошгүй 76 өрх айл байгаа талаар тооцоо судалгаа гарсан байна.
З 2024-03-23 202.126.90.109
Замаа зөв таьж сураач
Нэргүй 2024-03-23 66.181.184.129
Yum xiij chadaxgui xymyys iim urelgen zardal gargaad baij baixaas yax ve. Zamiin us zailuulax shugam baridaggui teneguud uu.