Дасгалжуулагч "maaRaa"-ийн "MongolZ" дахь хугацаа дууссан уу?

Дасгалжуулагч "maaRaa"-ийн "MongolZ" дахь хугацаа дууссан уу?

Дасгалжуулагч "maaRaa"-ийн "MongolZ" дахь хугацаа дууссан уу?

"CS2"-ийн анхны Мэйжорт амжилттай оролцож, шилдэг 16 багийн нэгээр шалгарсан "The MongolZ" баг өөрчлөлт хийх шуум дэгджээ. Гэхдээ тамирчдаа бус дасгалжуулагчаа солих талаар яриа гарсан аж. Өчигдөр/2024.03.22/ Бразилын "paiN" багт хожигдож, Мэйжорыг өндөрлүүлсний дараа "The MongolZ"-ийн албан ёсны инстаграм хуудсанд "Хийсэн бүхэнд чинь болон бидэнд итгэсэнд баярлалаа, дасгалжуулагч maaRaa. Бидний аялал үргэлжилнэ" гэж мэдэгдэл гарган удалгүй устгажээ.

Одоогийн байдлаар юу ч албан ёсны болоогүй байгаа бөгөөд "The MongolZ"-ийн фэнүүд "maaRaa"-тай хамт оролцсон сүүлийн тэмцээн Копенхагены Мэйжор байжээ гэж бодож байна.

Дасгалжуулагч "maaRaa" буюу Б.Эрдэнэдалайгийн хувьд өдгөө 33 настай бөгөөд 2016 оноос дасгалжуулагчийнхаа замналыг эхлүүлсэн. Үүнээс өмнө тамирчин ахуйдаа "The MongolZ"-ийн бүрэлдэхүүнд тоглодог байв.

Тэрбээр анх "The MongolZ"-ийн өмнөх үеийн тамирчдыг дасгалжуулж, 2020 оноос "w2c" багийг, 2021 оноос "Checkmate" буюу одоогийн "The MongolZ"-ийн үндсэн суурийг бэлдэж, гаргаж ирсэн хүн билээ.

"bLitz" болон "Techno4k"-той "Checkmate" багийг "IHC Esports" баг авч, удалгүй өрх тусгаарлаж "The MongolZ" нэртэй болсон түүхтэй.

"maaRaa"-ийн удирдлага дор "The MongolZ" Азийн тэргүүн баг болоод зогсохгүй Мэйжорт тогтмол оролцдог болсон амжилттай. Өнгөрсөн жил Австралийн "CS2"-ийн тайлбарлагч, аналистууд "maaRaa"-г өнөө цагийн Азийн хамгийн шилдэг дасгалжуулагч гэж тодорхойлсон билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Irgen 2024-03-23 202.131.225.197

Mongolz alsan alsan.
Amiig n changaasan shd.

Avatar

zochin 2024-03-23 47.230.49.24

Ene yu hiideg sport uu?

Avatar

Ничоз 2024-03-23 202.126.90.96

PC тоголдог спорт

Avatar

Нэргүй 2024-03-23 66.181.188.229

bas dasgaljuulagch bhuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж