Кейт Миддлтон хорт хавдрын эмчилгээ хийлгэж буйгаа зарлалаа

Кейт Миддлтон хорт хавдрын эмчилгээ хийлгэж буйгаа зарлалаа

Кейт Миддлтон хорт хавдрын эмчилгээ хийлгэж буйгаа зарлалаа

Их Британийн Уэльсийн гүнж Кейт Миддлтон нэгдүгээр сарын 16-нд хэвлийн хөндийн мэс засалд орсон тухай мэдэгдсэний  дараа олон нийтийн сүлжээнээс хол байсан. Түүний биеийн байдал, одоо хаана оршин суугаа гэх асуултыг Кенсингтон ордноос мэдээллийн агентлагууд асууж байсан ч тодорхой хариулт авч чадаагүй юм. Кейт Миддлтон тухайн үед “London Clinic”-т өндөр нууцлалтай эмчлүүлж байсан ба эмнэлгийн нэгэн ажилтан түүний эмнэлгийн түүхтэй танилцах гэж байгаад цагдаад баригджээ.
Тэгвэл Уэльсийн Гүнж Миддлтон Баасан гаригт цахим мэндчилгээ дэвшүүлж, өнгөрсөн хугацаанд болсон зүйлсийн талаар ярьсан байна. Тэрбээр сэтгэлийн дэм өгч байсан хүмүүст талархал илэрхийлсэн ба хорт хавдарын эмчилгээ хийлгэж буйгаа мэдэгдэв. Тэрбээр “Хагалгааны дараах шинжилгээгээр хорт хавдар илэрсэн. Тиймээс манай эмнэлгийн багийнхан намайг урьдчилан сэргийлэх хими эмчилгээ хийлгэх ёстой гэж зөвлөсөн ба би одоо эмчилгээний эхний шатандаа явж байна. Мэдээж энэ мэдээ биднийг маш их цочирдуулсан бөгөөд Уильям бид хоёр гэр бүлийнхээ төлөө хувьдаа асуудлаа шийдээд, зохицуулахын тулд чадах бүхнээ хийсэн. Гэр бүлийн хувьд би эмчилгээгээ дуусгах хүртэл  бидэнд цаг хугацаа, орон зай, хувийн нууц хэрэгтэй гэдгийг та бүхэн ойлгоно гэж найдаж байна. Миний ажил надад үргэлж гүн гүнзгий баяр баясгаланг авчирсан бөгөөд би эрүүл  үедээ буцаж очихыг тэсэн ядан хүлээж байна. Гэхдээ одоогоор  би бүрэн эдгэрэхэд анхаарлаа хандуулах ёстой” гэжээ.

Эх сурвалж: Daily Mail

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-23 66.181.179.175

Burhan urshuuh boltugai!

Avatar

Нэргүй 2024-03-23 66.181.180.118

гэдэс эсвэл эмэгтэйчүүдийн хавдар. гэдэс тайрахаар хэвлийг цоолж өтгөнөө хүйс орчмоороо гаргана. эдгэтлээ өтгөний уут зүүж явна.

Avatar

Нэргүй 2024-03-23 66.181.180.118

папараци тийм зүйлийн араас хөөцөлдөөд зураг хөргийг авах гээд байх хэрэггүй л юм бна. гэдэс нь онгорхой бол бага сага үнэр үнэртэнэ аль аль нь дургүйлхна

Avatar

Нэргүй 2024-03-23 59.153.114.105

Хурдан эдгэрээсэй дээ!! Балчир хүүхдүүд нь хөөрхий! Бурxан өршөөг!!!

Avatar

Нэргүй 2024-03-23 66.181.180.118

зүсэж задлан хийлгэж байж мэдсэн. хавдраа шулж авсан юмуу гүй юмуу. эсвэл авч болохгүй. үсэрхийлж тараалгахгүй газар авахуулахгүй тулд хими.

Avatar

Нэргүй 2024-03-23 66.181.180.118

эх нь шийр алаг бол тугал нь бөөр алаг. ингээд хавдартай цус удамшсан гэвэл нөгөө хүүгийн хүүхдүүд арай дээр цустай болчлоо.

Avatar

Нэргүй 2024-03-23 66.181.180.118

ордоноороо бусдыг хар халтар минь. гэтэл алагтай бараантай амьдрал байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж