Кейт Миддлтон хорт хавдрын эмчилгээ хийлгэж буйгаа зарлалаа

Хуучирсан мэдээ: 2024.03.23-нд нийтлэгдсэн

Кейт Миддлтон хорт хавдрын эмчилгээ хийлгэж буйгаа зарлалаа

Кейт Миддлтон хорт хавдрын эмчилгээ хийлгэж буйгаа зарлалаа

Их Британийн Уэльсийн гүнж Кейт Миддлтон нэгдүгээр сарын 16-нд хэвлийн хөндийн мэс засалд орсон тухай мэдэгдсэний  дараа олон нийтийн сүлжээнээс хол байсан. Түүний биеийн байдал, одоо хаана оршин суугаа гэх асуултыг Кенсингтон ордноос мэдээллийн агентлагууд асууж байсан ч тодорхой хариулт авч чадаагүй юм. Кейт Миддлтон тухайн үед “London Clinic”-т өндөр нууцлалтай эмчлүүлж байсан ба эмнэлгийн нэгэн ажилтан түүний эмнэлгийн түүхтэй танилцах гэж байгаад цагдаад баригджээ.
Тэгвэл Уэльсийн Гүнж Миддлтон Баасан гаригт цахим мэндчилгээ дэвшүүлж, өнгөрсөн хугацаанд болсон зүйлсийн талаар ярьсан байна. Тэрбээр сэтгэлийн дэм өгч байсан хүмүүст талархал илэрхийлсэн ба хорт хавдарын эмчилгээ хийлгэж буйгаа мэдэгдэв. Тэрбээр “Хагалгааны дараах шинжилгээгээр хорт хавдар илэрсэн. Тиймээс манай эмнэлгийн багийнхан намайг урьдчилан сэргийлэх хими эмчилгээ хийлгэх ёстой гэж зөвлөсөн ба би одоо эмчилгээний эхний шатандаа явж байна. Мэдээж энэ мэдээ биднийг маш их цочирдуулсан бөгөөд Уильям бид хоёр гэр бүлийнхээ төлөө хувьдаа асуудлаа шийдээд, зохицуулахын тулд чадах бүхнээ хийсэн. Гэр бүлийн хувьд би эмчилгээгээ дуусгах хүртэл  бидэнд цаг хугацаа, орон зай, хувийн нууц хэрэгтэй гэдгийг та бүхэн ойлгоно гэж найдаж байна. Миний ажил надад үргэлж гүн гүнзгий баяр баясгаланг авчирсан бөгөөд би эрүүл  үедээ буцаж очихыг тэсэн ядан хүлээж байна. Гэхдээ одоогоор  би бүрэн эдгэрэхэд анхаарлаа хандуулах ёстой” гэжээ.

Эх сурвалж: Daily Mail

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж