Замын-Үүд зэрэг 4 боомтоор хувийн машинтай нэвтрэх боломжтой

Замын-Үүд зэрэг 4 боомтоор хувийн машинтай нэвтрэх боломжтой

Замын-Үүд зэрэг 4 боомтоор хувийн машинтай нэвтрэх боломжтой

Монгол Улсын Замын-Үүд, Хавирга, Бичигт, Шивээхүрэн хилийн боомтуудаар 8-аас доош суудалтай хувийн автомашинаараа хил нэвтрэх боломжтой боллоо. Тодруулбал, Монгол-Хятадын хилийн Хавирга-Ар хашаат боомтоор 8-аас доош хүний суудалтай автомашиныг 2024-03-14-ний өдрөөс нэвтрүүлж эхэлсэн. Мөн Бичигт-Зүүнхатавч боомтоор 2023-03-21-ний өдрөөс 8-аас доош хүний суудалтай автомашиныг нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байна.

Ингэхдээ эхний ээлжид тухайн хил орчмын бүс нутагт амьдарч байгаа иргэд өөрсдийн хувийн тээврийн хэрэгслээрээ нэвтрэх боломжтой юм. Цаашид БНХАУ-ын Шиньжан-Уйгарын өөртөө засах орны Өрөмчтэй хиллэж байгаа хилийн боомтуудаар 8-аас доош хүний суудалтай автомашиныг нэвтрүүлэх асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцэж байна.  Түүнээс гадна Замын-Үүд хилийн боомтоор хоёр талын холбогдох байгууллагууд мэдээлэл солилцож, 1100 орчим тээврийн хэрэгслээр иргэд хил хооронд зорчиж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ариука 2024-03-23 66.181.177.208

эхний үедээ зөвхөн ойролцоо бүс нутгуудад харъяалалтай оршин суугчид нь хувийг машинаар нэвтэрэх эрхтэй юм бишүү.Тодорхой ойлгомжтой бичилдээ

Avatar

Нэргүй 2024-03-23 202.9.40.27

Засгийн газар юу ч хийхгүй байгаа тул Ардчилсан шударга иргэд бид огцрохыг шаардаж байна. Ард түмэн бидний амьдрал доройтож байна. Бензиний үнэ өндөр байна. Талх, мах, гурилын үнэ өндөр байна. Засгийн газар үнийн өсөлтийг хязгаарлаж чадахгүй байна. Эсвэл хамтарсан засгийн газар байгуулвал таарна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж